Сүүлийн үед шашин шүтлэг сэргэснээр энд тэнд гэгээнтнүүд их тодрох болсон. Заяын гэгээн, Ламын гэгээний хойд дүр тодорч, сүсэгтэн олон гүнээ хүндэтгэдэг. Завханы алдартай хутагт хувилгаадын нэг Наро Ванчин гэгээний хойд дүр тодорсон. КТМС-д суралцаж явсан дөнгөж 20 шүргэж яваа залуухан Нарванчин гэгээн олны анхааралд амархан орсон. Ямартаа л тайзан дээр шалдлахаас буцдаггүй “Гурван охин” Ану, Соко хоёр Нарванчин гэгээнд очиж мөргөж, “Багш минь” гэж нэрлэсэн хэрнээ цаанаа л нэг сээтгэнэсэн өнгө аяс мэдэгдэж, номын багшийнхаа мөрөн дээр сандайлах шахуу зургаа авахуулсан байж билээ. Гэтэл энэ юу ч биш байж. Нийтийн дууны гүнжээр тодроод байгаа дуучин Х.Мөнгөнцэцэгтай Нарванчин гэгээнтний гарыг атгачихсан, зураа олонд үзүүлж гайхуулав.
Говь-Алтайн харъяат Х.Мөнгөнцэцэгийн анхны дууны клипийг “Алтайн эрин сан” байнга ивээн тэтгэж, дуучин Х.Мөнгөнцэцэгийг УИХ-ын гишүүн “Жижиг” Энхбаяртай холбоотой гэсэн яриа хүртэл гарсан. “Алтайн эрин сан” Ж.Энхбаяр гишүүнийх болохоор аргагүй. Х.Мөнгөнцэцэгийн зургийг УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт “дарах” дуртай, бүр авсан зургаа балчир хүү шиг Х.Мөнгөнцэцэг рүү “таг”-лачихна гээч. Тэр байтугай дуучин Э.Чулуунчимэг эр нөхөр Б.Болдоо Х.Мөнгөнцэцэгтэй хардан фэйсбүүктэй элдэв үг бичиж байсан удаатай. “Жаргалтай залуу хос”-ын хооронд хүртэл хардлагын манан хөвүүлж явсан Х.Мөнгөнцэцэг аргагүй сайхан хүүхэн. Тиймдээ ч Нарванчин гэгээнтний сэтгэлийг хөдөлгөж, гараасаа хөтлөхдөө хүрээ биз ээ.
↧
Дуучин Х.Мөнгөнцэцэг, Нарванчин гэгээнтэнтэй хөтлөлцөв
↧