Ч.Уранхолбоо нэрээ Ану болгож, “Гала” хамтлагт дуулж олны танил болсон. Одоо дуулахаасаа илүү эд бараа зардаг сайн наймаачин болсон билээ. Английн хатан хаан уудаг цай гэж рекламдан тураах цай гэж зарж байгаа бүтээгдэхүүн нь мяраалаг бүсгүйчүүдийн дунд их эрэлттэй байгаа. Хэрэв тураах цай, кофе уугаад бүгд турчихдаг бол таргалалт дэлхий дахины “шүдний өвчин” болтлоо асуудал болохгүй биз. Дуучин Анугийн сурталчилж байгаа тураах цай ихэд эрэлттэй байгаа. Дуучин Ч.Ануг “MCS”-ийн Оджаргал “Чи юм зарах хүүхэд байна шүү” гэж хэлсэн нь аргагүй л сайн бизнесмэний мэдрэмж гэлтэй.
Тураах цай зарж чамгүй хөлжсөн Ану хотын төвд лангуу түрээслэн бэлэн хувцас зарж эхэллээ. Ихэнхи хувцсаа өөрөө өмсөн олонд танилцуулдаг Ч.Уранхолбоогийн хувцасны бизнес ашигтай, ёстой л “шожигнотол” зарагдаж байна. Амь амьдралаа тохинуулж дэлгүүр хоршоондоо анхаарлаа хандуулж байгаа Ану хувийн амьдралаа орхигдуулсангүй. Гурван жилийн дотор хоёр хөөрхөн охин төрүүлж, эр нөхөр Түвшинбаяртайгаа түвшин сайхан амьдарч байна. Анугаас өөрөөс нь тав дүү нөхөр нь Архангай аймгийн харьяат. Ану нөхрөө даган, хүүхдүүдээ дагуулан жилийн жилд зундаа Архангай аймагт амардаг.
↧
“Гала”-гийн Ану тураах цай, хувцсыг “шожигнотол” зарж байна
↧