“Хөх чоно” группын эзэн Ө.Пүрэвбаатар, гэргий С.Төмөрчөдөртэйгөө хамтран бизнес хийж, ёстой л Туулын мөсийг долоох шахан явсаар томоохон бизнесмэн болсон. Олны сайн мэдэх “Jetro” дэлгүүр эдний эзэмшлийнх. Бизнесмэнүүд томрохоороо улстөрд ордог жишгээр Ө.Пүрэвбаатар Сонгинохайрхан дүүргийн АН-д сүр дуулиантай орж ирэн бүр удирдаж, Эрчим хүчний дэд сайдаар ажилласан удаатай.
“Хөх чоно” группын эзэн, эхнэр хүүхдийг олны анхааралд аваачсан анхны “хэргийн эзэн” бол Топ модель С.Ариунбилэг. С.Ариунбилэг Топ модель болсныхоо дараа охиныхоо ааваас салж, Ө.Пүрэвбаатарын том хүү П.Мөнхтулгатай хамтран амьдарч, “Миний хайр намайг хөлөөр минь газар гишгүүлдэггүй” гэж магтаж явсан ч, анхны амьдралаа золиослон байж сонгосон баян айлын эрх хүү нь топ модель бүсгүйг орхин, өөр бүсгүйтэй болсон тухай яригдаж эхэлсэн.
Ө.Пүрэвбаатарын дунд охин П.Оюунтөгс УИХ-ын гишүүн асан Сангажавын Баярцогтын хүү Б.Гомбо-Эрдэнэтэй гэрлэж, бэлтэй хадмууд нь хүргэндээ алтан эмээл төхөөрч өгөн олныг гайхуулсан гэдэг. Монголын хамгийн олон сургууль төгссөн боловсролтой улстөрч С.Баярцогттой худ ураг болсон, баян айлын хатагтай С.Төмөр-Очирын фэйсбүүктээ оруулдаг пост олныг гайхуулдаг. Тэрбээр “Айпон 7-той болсон чинь усанд орохдоо хүртэл утастайгаа шүү дээ. Маргааш л завандаа задална даа” гээд шинэхэн утасны зураг тавьж, найзуудаа гайхуулав. Мөн манай нөхөр ч бас “хазсан алимтай боллоо” гэж сонирхуулжээ. Монголын чинээлэг өрхийн тоонд багтах Ө.Пүрэвбаатар, С.Төмөрчөдөр хоёр “айпон” 7-той битгий хэл хоёулаа алтан жорлонтой байсан ч хүмүүс гайхахгүй. Тэрчлэн хүүтэйгээ явж байхад залуу нөхөртэйгөө явж байна гэж хүмүүс андуурч, бүр Топ модель Э.Одгэрэл залуу нөхөртэйгөө явж байна гэж бичээд байна хэмээн хальт сайрхаад авсан сурагтай. Эрдэнийн чулуугаар гоёсон энэ авхай С.Төмөрчөдөр “00”-доо байгаа гэж бичих нь, эдээрээ гайхуулаад байна уу даа гэсэн сэтгэгдэл хүмүүст төрүүлж эхэлжээ.
↧
“Хөх чоно” группын захирал Ө.Пүрэвбаатарын эхнэр С.Төмөрчөдөр эдээрээ гайхуулдаг уу?
↧