Quantcast
Channel: Мэдээллийн нэгдсэн товчоо »Шар мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 270

М.Зоригт сайд үхэр золигт гаргав

$
0
0

14642419_338176686533518_2337628608737493153_nУИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан М.Зоригт өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үр дүнгээр “давхар дээл”-ээ шувтлуулж, Дугаар хорооны иргэн М.Зоригт болсон. Уг нь Дорнодоос сонгогдох хичээсэн, Завханд тавих замын мөнгийг Дорнод рүү зөөсөн ч иргэд нь сонгоогүй. Завхан аймгийн Засаг дарга асан Ж.Жамъянтив “Хамгийн сүүлд 2016 оны 4 сард үлдсэн аймгуудыг холбох гэж байна гээд хэд хэдэн телевиз дагуулаад шууд нэвтрүүлэг орон даяар цацаад, явдаггүй царцсан зам одоо л нэг явах байхдаа гэсэн, нөгөө замд зарцуулах мөнгийг тэр үеийн Зам тээврийн сайд фото зургийн аппарат үүрсэн Зоригт гэдэг нөхөр Дорнодод аваачаад зориулалтыг нь өөрчлөөд зам тавьчихсан…” гэж ярьсан. Одоо харин зургийн аппарат үүрсэн М.Зоригт камер үүрч, энэ зунжин “Шүүдэр дундуур” киног бүтээхэд анхаарлаа хандуулж, Ерөнхий продюсерээр ажиллажээ.
Ц.Төмөрхуяг, У.Батбаатар, залуу жүжигчин О.Мөнхдалай тэргүүтэй жүжигчид оролцон тоглосон тус кино нээлтээ хийж, экс гишүүн М.Зоригтын эхнэр Д.Индра, түүний найз бүсгүйчүүд болох “Монре импекс”-ийн Уламбаяр агсны эхнэр Туяацэцэг, ДБЭТ-ын дарга байсан Б.Сэргэлэн тэргүүтэй сайхан хүүхнүүд оролцлоо. Энэ үеэр М.Зоригт бүтэн үхэр шарж, кино багийнхнаа дайлсан зураг нь олонд түгж, өөрийг нь хэл амны бай болгож байна.


Viewing all articles
Browse latest Browse all 270

Trending Articles