Quantcast
Channel: Мэдээллийн нэгдсэн товчоо »Шар мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 270

П.Сэрдамба эхнэр хоёр хүүхдээ орхиж, хүний хүүд аав болохоор шийджээ

$
0
0

serdambaМонгол залуус гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага гэдгийг умартсан мэт байх боллоо. Телевизийн хуулийн цагаар нэг залуу өмгөөлөгчөөс “Би гэрлээгүй хүүхэн надаас хүүхдийн тэтгэмж нэхэх боллоо. Уг нь миний хүүхэд мөн л дөө” гэж асуух нь өнөөдрийн залуусын дотор яваа бодлын илэрхийлэл. Монголоор дүүрэн хүүхэд хөтөлсөн залуухан бүсгүйчүүд өрх толгойлж амьдрах нь олон.
Олны танил алдартан ч албан ёсоор гэр бүл болсноо айл гэр болж тоглохын дайтай бодож, нэг л өдөр эхнэр хүүхдээ орхиж явах нь цөөнгүй. Бээжингийн олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба хүүхдэрхүү царай, хөөрхөн гэнэн инээдээрээ олны хайрыг татаж, тухайн үеийн ерөнхийлөгч Н.Энхбаяр Хөдөлмөрийн баатар цол тэмдэг энгэрт нь зүүж өгөхдөө “Энэ зангаараа байгаарай” гэж аминчлан захиж байсан. Харин Хөдөлмөрийн баатар болсон олимпийн мөнгөн медальт П.Сэрдамбын хүүхдэрхүү ааш өдөр өдрөөр өөрчлөгдсөн гэдэг. Ахынхаа эхнэрийн дүү хөөрхөн охиныг сонирхож, ураг барилдсан дээрээ бас давхар дахин ураг барилдан бат гагнагдсан хань, хоёр хөөрхөн хүүхдээсээ П.Сэрдамба баатар нүүр буруулж, нэг хүүхэд хөтөлсөн бүсгүй дээр очин хамт амьдрах болжээ.


Viewing all articles
Browse latest Browse all 270

Trending Articles