Монгол, Япон төдийгүй, дэлхийд танигдсан хурц дайчин барилдаантай, омог төгөлдөр бөх ёкозуна Асашёорюүг ид барилдаж байх үед сумогийн ордон үзэгчдээр дүүрч, монголчууд зурагтынхаа өмнөөс салахаа байж, таксичид машиндаа FM-ээр ээлжит башёгийн барилдаануудыг чих тавин сонсдог байсан билээ. Асашёорюү аваргыг зодог тайлснаас хойш монголчууд сумог тэгтлээ сонирхохоо байсан. Сумогийн ноён оргил, туг дарцаг болж яваа Хакухо зөөлөн зантай, тэгээд ч япон эхнэртэй болохоор монголчууд бултаараа дэмжээлд байдаггүй.
Асашёорюү амьдралынхаа гол зорилго болгосон сумогоос зодог тайлах үеэр, хувийн амьдралд нь ан цав гарч, өсвөр наснаасаа хайрлаж яваад гэргийгээ болгосон Г.Тамир, хоёр хүүхдээсээ тусдаа амьдрах болсон нь хүнд цохилт байсан байх. Нэг үе архи дарс ууж, улыг нь шагайсан улсад “өгөөш” болж байсан. Харин сүүлийн үед Асашёорюү архи амсахаа больж, гэр бүлийнхээ бизнест туслан, ажилдаа ханцуй шамлан оржээ. Тэрчлэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй 150 хүүхдийн ортой эмнэлэг байгуулах ажилдаа хамаг анхаарлаа хандуулж байгаа гэнэ. Аливаа том хүлээн авалтанд орохдоо үйлчлүүлэгчээс мөстэй бор цай захиалан авч, өөрийг нь хүрээлсэн олонтой тулгадаг гэнэ. Японы сумогийн дэвжээг эзэгнэж явсан Аса аварга биеийн хүчнээс гадна сэтгэлийн их хүчтэй байсан нь мэдээж. Сэтгэлийн их хүчтэй хүн нэг л өдөр архинаас татгалзаж чаддаг юм байна гэж хүмүүс гайхаж байна.
↧
Аса аварга архи амсахгүй
↧