УИХ-ын гишүүн Р.Буд Сүхбаатар аймгийг төлөөлөн парламентад найман жил суусан. Замын сайн инженерийн нэг Р.Будыг “хар” Буд гэлцэх нь бий. Р.Буд аргагүй л хурдтай нутгийн төлөөлөл гэсэндээ хэдэн сайн хурдан буянтай. Хурдан удмын морьдынхоо үр төлийг хүмүүст харамгүй тараадаг, өглөгч гар султай нэгэн гэлцдэг. Саяхан экс гишүүн Р.Будын хурдан хар азарга нүд аньжээ. Р.Буд “Миний “Тахилт” хэмээх хурдан хар азаргыг минь 21 насанд нь галын бурхан тааллаа.
Номтын гялаан хад шиг хилэн хар зүстэй төрсөн
Номин цэнхэрийн удам гэсэндээ
Хол сайхан давхилтай заяасан
Алтан овооны сүлдийг өргөсөн ажнай хурдан хүлэг минь
Түмэн олонд эзнээ мөнхөлсөн
Түрүү магнай тахилт хар минь…гэсэн шүлгийг яруу найрагч Н.Лутбаяр маань бичиж билээ…” гэж дурсжээ. Зарим нь экс гишүүн Р.Будын хар азарга хээрийн түймэрт осолдчихов уу, тиймдээ галын бурхан тааллаа гэж бичсэн юм болов уу” гэлцэж байна.
↧
“Хар” Будын хар азаргыг тэнгэр тааллаа
↧