Дуучин Д.Отгонжаргал “Voise” группт дуулж олны танил болсон, поп опера чиглэлээр хамгийн сайн дуулж яваа уран бүтээлч. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” кинонд Ану хатны дүр бүтээж урын сангаа нэмсэн. Одоо мөн л Б.Шүүдэрцэцэгийн “Хотул цагаан гүнж” кинонд түүхэнд үлдсэн гүнжийн дүрд тоглоно гэж яригдаж буй.
Өнгөрсөн жил гэр бүлтэй МУГЖ Г.Ариунбаатартай нэр холбогдсоноос хойш “Ану хатан”-ы нэр хүнд унаж, өөрөө ч олны өмнө ховорхон гарах болсон. Саяхан уулчин МУГТ Г.Өсөхбаяр, “зодоончин” Нарантунгалаг нартай хамтарч дуучин Д.Отгонжаргал нэгэн сайн үйлсийн аянд оролцсон. Үүнээс хойш үе тэнгийн үхэр хонин жилтэй алдартнууд дотно нөхөрлөж, хааяахан шоудах болсон гэнэ. МУГТ Г.Өмөхбаяр албан ёсоор гэр бүл болоогүй, Д.Отгонжаргал ганц бие. Олны танил хосууд болзвол буруудах зүйл үгүй гэж фэнүүд нь өөгшүүлж байна.
↧
“Ану хатан” Отгонжаргалд, уулчин Г.Өсөхбаяр хоёр дотноссон уу?
↧