Манай үе үеийн тэргүүн хатагтай нараас хамгийн амбицтай, чанд хатуу, бас боловсролтой эмэгтэйн тоонд Н.Энхбаярын гэргий О.Цолмон орно. Орчуулагч нөхрөө Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч болоход байнга найдвартай ар тал нь байж, дөрвөн хүүхдийн ээж болсон. 2013 оны 4 дүгээр сарын 13-нд эр нөхөр нь ачигдахад байна хамт байж, АТГ-ын комиссараас илүү чадалтай, дайчин эмэгтэй гэдгээ харуулсан. Хэцүү нэртэй, сайн эрсийн ордог газар экс ерөнхийлөгч нөхрөө хоригдоход нь хамт байсан. Саяхан эр нөхөр нь МАХН-ынхантайгаа хамт өлсгөлөн зарлахад мөн л дэргэд нь байлцав. “Бүх дэлхий миний нөхрийн эсрэг байсан ч би эр нөхөртөө чимээгүй сум зөөсөөр л байх болно” гэсэн үг тэргүүн хатагтай О.Цолмонд л тохирох юм шиг ээ.
↧
О.Цолмон өлсгөлөнд оролцов
↧