Quantcast
Channel: Мэдээллийн нэгдсэн товчоо »Шар мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 270

Н.Сувдын хүү Т.Бат-Оргилын хамтран амьдрагч Б.Нандинцэцэг гэж хэн бэ?

$
0
0

bat-orgilllll Жүжигчин Н.Сувдын аав Ц.Намсрай 1918 онд Баянхонгор аймагт төрсөн, хотод дунд сургууль дүүргэсэн, шинэ үеийн анхны сурагч, сэхээтнүүдийн нэг. Ц.Намсрай гуай “Үнэн” сонины эрхлэгчээр 22 жил ажилласан, Польшид Монгол Улсаа төлөөлөн суух элчин сайдаар томилогдож байсан эрхэм. Гэргий нь зууны манлай сайхан бүсгүй Л.Цогзолмаа, таван хүүхэд нь урлаг соёлын салбарт нэрээ үлдээсэн сайн уран бүтээлчид. Н.Сувд, Н.Шүр, Н.Ганхуяг гэхээр хүмүүс андахгүй. Аав, ээж, охин гурав гурвуулаа төрийн соёрхол хүртсэн ховорхон тохиолдол энэ гэр бүлийнх, тиймээс ч урлагийн элит гэр бүл гэж өргөмжилдөг. Төрөөрөө, ардаараа, улсаараа овоглосон олон том шагналт Н.Сувд гуай хоёр хүүтэй. Том хүү Т.Бат-Оргил нь “Аж Богдын харуул”, “Мөнхийн ус” дуугаараа олонд танигдаж, Монголын сайхан залуугаар өргөмжлөгдөж явсан. МУИС-ийн хуулийн анги төгссөн Т.Бат-Оргил 20 гаруйхан насандаа өөрөөсөө эгчмэд 30 нас шүргэсэн хоёр охинтой бүсгүйг эхнэрээрээ сонгож, жинхэнэ эр хүний сонголт хийлээ гэж үнэлэгдэж явсан билээ. Т.Бат-Оргилын авааль эхнэр Батцэцэг Бат-Оргилтой танилцах үедээ 4, 8 настай хоёр охинтой байсан, анхныхаа болзоонд бага охиноо дагуулан ирж байсан зоригтой эмэгтэй. Т.Бат-Оргил хорь гаруй жил ханилсан хоёр хүүгийнхээ ээжээс туурга тусгаарлаж, шинэ амьдрал зохиосон тухай яриа гарч эхэлсэн нь үнэн байжээ. Т.Бат-Оргил 40 гарсан хойноо учирсан бүсгүйтэйгээ оровч гаравч хамтдаа явж, олны нүдийг хужирлаж эхэллээ. Т.Бат-Оргилын гэр бүлээ орхин байж сонгосон бүсгүйг Д.Нандинцэцэг гэдэг. БНХАУ-д хуулийн чиглэлээр боловсрол эзэмшсэн “Дачин лоу” хуулийн фирмийн салбарыг Монголд оруулж ирсэн энэ бүсгүй дөрвөлжин Бенз хөлөглөн, хөлөөсөө толгой хүртэл брэндээр хучин олон нийтийн арга хэмжээ алгасахгүй оролцдог нийгмийн идэвхтэй бүсгүй. Гучин насан дээрээ гунхаж яваа бийлэгжүү бүсгүй, хуучны сайхан залуу хоёр энд тэнд хөтлөлцөн явах нь содон. Д.Нандинцэцэг Монгол-Хятадын бизнесмэнүүдийг хооронд нь холбох гүүр нь болж өгдөг болохоор манай бизнесмэнүүд тойрон эргэлддэг гэнэ. Т.Бат-Оргил шинэ байгуулагдсан ХҮН (Хөдөлмөрийн үндэсний намын)-ын ууган гишүүн. Д.Нандинцэцэг бүсгүй ХҮН (Хөдөлмөрийн үндэсний намын)-ынхантай ойр ажилласнаар Т.Бат-Оргилтой дотноссон гэдэг. Т.Бат-Оргилын хамтран амьдрагч Д.Нандинцэцэг бүсгүй жүжигчин “Баян” Баясаатай хамтран цацагт хяруулын махны бизнес эрхлэхээр ажиллаж байгаа гэнэ.


Viewing all articles
Browse latest Browse all 270

Trending Articles