Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Монголын гол хямрал ядуусаа тэжээж чадахгүйд биш, баячууд нь ханаж чадахгүйд л байгаа юм” гэж хэлсэн удаатай. Харин бирдийн нүдэнд далай харам гэгчээр Монголын толгой баячууд, том дарга нарт ард иргэдийн ширээн дээр байгаа аяга хоол л илүү харагддаг бололтой. УИХ-д “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайхан гэдэг нөхөр шинээр сонгогдон орж ирсэн. Б.Дэлгэрсайханыг хэвлэлийн баатар, “Усны гүнж” гэж өөрийгөө өргөмжилсөн Укатай хамтран амьдарч хүүтэй болсон, 2000-3000 вагонтай төмрийн хүдэр зэс урагшаа зөөж баяжсан гэж яригддаг, татварын хэргээр баригдсан ч гурав хоноод суллагдсан гэж мэддэг. УИХ-ын сонгуулийн өмнө оффшор данстай гэдэг нь илэрсэн улайх ч үгүй явсаар УИХ-ын гишүүн болсон. УИХ-ын “шинэков” гишүүн анх УИХ-д хэлэхдээ “Ард иргэдийг хэмнэлтийн зарчмаар амьдарч сургахгүй бол тансаг хэрэглээнд дасчихжээ” бараг л “Та нар бүсээ чангал гуйлгачингууд аа” гэж тавлах нь холгүй загнаж, ард иргэдийг гомдоов. Өөрөө оффшор дансаа оруулж ирж, цоорхой төсөвтөө нэмэх тухай бодоогүй байж ард иргэдээ тал талх ид гэж загнаж суугаа баян эрийг яалтай. Баячууд бааштай гэж… Зэрлэг капитализм ноёлсон энэ үед жирийн иргэдийнхээ бүсийг чангалаад өөрсдөө гадаадад оффшор бүсэд мөнгөө нуучихаад тансаглаж явдаг энэ мэт дарга нар олширвол удахгүй маниараа тайлга хийдэг аймшигт зуун ирэх бололтой.
Б.Дэлгэрсайхан гишүүний энэ үг олны дургүйцлийг ихээр хүргэж, ор хөнжлийг нь сөхсөн улс өөрийнхөө эхнэр, найз бүсгүйчүүдийн тансаглалыг зогсоож, хүрээндээ л энэ асуудлаа ярь хэмээн шүүмжилж байна. Цэнгийн үг хэлж, лангийн үг дуулна гэдэг л энэ байх. Оффшор бүсэд мөнгө хийсэн Б.Дэлгэрсайханыг Монголын баялгийг хамгийн хэмнэлтгүй үрэн таран хийж байгаа нөхдүүдийн нэг гэж баалахын хажуугаар Монголын хамгийн үнэтэй хорооллуудад амьдардаг дуучин, бүжигчин, сэлүүрчин эхнэрүүдээсээ хэмнэлтээ эхлүүлэхийг санал болгож эхэллээ.
Шинээр сонгогдсон эрхэм гишүүн хамгийн отгон эхнэр болох дуучин бүсгүйдээ АПУ-гийн П.Батсайханаас гурван тэрбумаар орон сууц худалдаж авч өгсөн гэнэ.
Бас олон нийт түүнийг “Aqua fitness”-ийн Укагийн нөхөр гэдгээр нь мэднэ. Эхнэр хүүхдээ орхиж, өөрөөсөө 20 насаар дүү “Усны гүнж” Укатай дэр нэгтгэсэн нь олны хараанаас мултраагүй ч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй гэх. Үнэндээ Б.Дэлгэрсайхан гишүүний хүүхэн шуухны асуудал үүгээр дуусахгүй. Олон нийт мэдэх нь Ука болохоос биш Б.Дэлгэрсайхан одоогоор 10 дахь эхнэрээ аваад, Зайсан дахь үнэтэй хотхонд нэг дор амьдруулдаг гэдгийг сайн мэдэх хүмүүс нь ам дамжин ярих юм билээ.
Түүний энэ олон эхнэрүүд дундаас хүү төрүүлж өгсөн гэдгээрээ Ука илүү эрх дархтай төдийгүй, Б.Дэлгэрсайхан ч түүнд мөнгө, хөрөнгө харамгүй зардаг сурагтай. Ямартай ч хөрөнгө мөнгөндөө бардан хүүхнүүдийг оймс шигээ сольдог гэх Б.Дэлгэрсайхан гишүүний өөрийнхөө амьдралыг өнөө муу ядарсан монголчуудынхтай жишиж ярьсан нь илт. Тиймээс эрхэм гишүүн гуай хэлэх үгээ бодож, эхлээд өөрийнхөө хүрээнээс яриад байгаа хэмнэлтээ эхлүүлэх нь байгаа онох байх аа даа.
↧
Ард иргэдийг бүсээ чангал гэж шаардаж байгаа 10 шахам найз бүсгүйтэй Б.Дэлгэрсайхан оффор бүсэд нуусан мөнгөө оруулж ир!
↧