Жүжигчин Б.Навчаа СУИС-ийг төгсөөд хэдэн жил мэргэжлээрээ ажиллаагүй, гуанзанд туслах тогооч хүртэл хийж явсан гэх юм билээ. Харин “Хэцүү анги” киногоор уран бүтээлээ эхэлж, “Гоёлын даашинз” гэх мэт кинонд улаан хэлтийг урдуураа оруулдаггүй, хэрүүлч хүүхний дүрд тоглосон. Харин “Ларьдма” киноны продюсерээр ажилласнаас хойш амьдрал нь алга урвуулахын дайны өөрчлөгдөж, орчин цагийн кино урлагт дээгүүр “жаалах” болсон билээ.
Ангийнхаа хөвгүүдтэй хамтран “Үргээлэг 1, 2” кинонд зургийн дарга хүртэл хийж, гол үүрэгтэй оролцсон. Бодсоноо шулуухан хэлдэг жүжигчин Б.Навчааг ил далд “Нахаль” Навчаа гэж шүүмжлэх нь бий.
Хөл хүндтэй болсон жүжигчин Б.Навчаа саяхан Эх нялхсын эмнэлэгт үзүүлэхээр очжээ. Эмчид үзүүлэх дугаараа хүлээнгээ гутлынхаа өсгийг тачигнатал, амандаа зажилсан бохио тас тас дуугарган эмнэлгийн коридороор алхангаа “Мэдэхгүй ээ, дөрвөн сартай л гэсэн ш дээ” гэж чанга чанга ярих Б.Навчааг аргагүй л “галзуу” хүн юм даа гэж хөл хүнд эхчүүд гайхжээ.
↧
Жүжигчин Б.Навчаа эхчүүдийн нүдийг хужирлав
↧