МУСТА П.Идэржавхлангийн эхнэр нь “Х Түц” хамтлагийн жүжигчин З.Онон. Хамтлагийнхаа “том” Ононгоос ялгахын тулд жижиг Ононг Ооноо гэж багын нэрээр нь хошин үзүүлбэрүүд дээр дууддаг. П.Идэржавхлан, Онон хоёр СУИС-ийн оюутан байх үеэсээ дотносон, нэг гэртээ орсон. Одоо хоёр хөөрхөн охины ээж аав. Охидтой аав, ээжүүд охиныхоо үс засалт, нүүр будалтын анхны үйлчлүүлэгч байдаг. Энэ жишгээр “Х Түц”-ийн Ооноо хоёр бяцхан охиноороо нүүрээ будуулсан зургаа 4 сарын 1-нд олон нийтийн сүлжээнд байршуулж, инээд хөөр нэмэв.
↧
П.Идэржавхлангийн охидын гоо сайхны салон
↧