Зууны манлай заан Д.Долгорсүрэн улсын аварга, начин цолтой хүчит дөрвөн хүүтэй, сарнай шиг ганц охинтой. Хөвгүүд нь бүгд нас биед хүрч, гэргий хүүхэдтэй болон аавынхаа голомтоос галаа таслан явсан. Харин отгон охин Ичка нь аав ээжийнхээ гэрт үлдсэн. Итали залуутай үерхэж явсан Ичка амьдралынхаа ханиар монгол залууг сонгосон.
Хүчит зааныд хүргэн орж байгаа азтай залуу бол Монголын Чөлөөт Либерал Залуучуудын Холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Золбоо гэдэг амбицтай залуу бий. Улс төрийн их идэвхтэй, фэйсбүүкт 50 мянга гаруй дагагчтай Золбоо хүү сүүлийн үед УИХ-ын сонгуульд санал өгөхийг дэмжин сугалаатай болгоё гэсэн ШБОС дэвшүүлээд байгаа.
Улс төрийн талаар байр сууриа идэвхтэй илэрхийлдэг Б.Золбоо хувийн амьдралаа ч бас орхигдуулсангүй. Аса аварга, Д.Сумъяабазар нарын нүдний цөцгий шиг хайрладаг ганц охин дүү Ичкатай хамт амьдарч байна. Ичка одоо хөл хүнд бөгөөд удахгүй ууган үрээ тэвэрч, аав ээждээ анхных нь зээг тэврүүлэх нь.
↧
Долгорсүрэн зааны ганц охин Ичко хөл хүнд болж, аав ээждээ анхны зээг нь тэврүүлэх нь
↧