Quantcast
Channel: Мэдээллийн нэгдсэн товчоо »Шар мэдээ
Viewing all 270 articles
Browse latest View live

“Тошиба” мисс хятад залуутай гэрлэсэн үү?

$
0
0

Gantungalag ger bulЗагвар өмсөгч Г.Гантунгалаг Номин их дэлгүүрээс зохион байгуулсан “Тошиба” брэндийн нүүр царай шалгаруулах уралдаанд түрүүлж, “Тошиба” мисс Г.Гантунгалаг алдартай болсон. “Тошиба” мисс Христийн итгэгч, Хэвлэлийн биржийн хоёр давхарт байх Христийн сүмийн чуулганд идэвхтэй явдаг байсан. Христийн итгэгч болохоор тэр үү, архи виноноос хол, элдэв бэлтэй эрчүүдтэй нэр холбогдоогүй нэр цэвэр нэгэн.
Дуучин Ч.Бат-Эрдэнэтэй дөрөө харшуулан нэг хэсэг Ирландад сурсан, Японд ч хэсэг хугацаанд амьдарч байсан. Харин эх орондоо эргэж ирээд гэр бүлээ төвхнүүлж хоёр жилийн өмнө нижгэр хурим хийсэн билээ. Залуу хосууд хоёр хөөрхөн хүүтэй болж, амьдрал нь тэгширч байгаа. Г.Гантунгалагийн найз залуу нь солонгос маягийн царайтай. Тиймээс хартай, цусаа ариун байлгая гэж ярих дуртай монголчууд “Мисс, загвар өмсөгч Г.Гантунгалаг хужаа залуутай гэрлэчихэж” хэмээн хий хардаж бухимдсан удаатай.


Ц.Мянганбаярын ухаалаг гэргий

$
0
0

PurevdulamaaaPuujee hboriginal“Монгол газар”-ын захирал Ц.Мянганбаяр мөнгө ихтэй болохоороо өнгө сайтай бүсгүйчүүдээр ээлжлэн тогоогоо бариулж, хүүхэдтэй болгоод төрхөмд нь буцаадаг. Одоо отгон охиныхоо ээж Топ модель О.Пүрэвдуламтай амьдарч байгаа. О.Пүрэвдулам МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн, дажгүй сурлагатай нэгэн гэдэг. Саяхан үргэлжлүүлэн сурч, Удирдлагын академи төгсжээ. Ц.Мянганбаярын зартай амрагуудын нэг Д.Пүрэвсүрэн СУИС-ийн жүжигчний анги төгсөөд, мөн л Удирдлагын академид суралцан төгссөн. Д.Пүрэвсүрэнгийн араас нь бичигддэг Д.Ариунцэцэг ХИС, Анагаах зэрэг цөөнгүй дээд сургууль дамжсан ч төгсөөгүй, онгоцны үйлчлэгчийн курс төгссөн “боловсролтой”.

Ч.Сайханбилэгийн хадам ээж үрийнхээ буянд жаргаж яваа

$
0
0

Saihanbileg gergiisaihanbileg gggАмьдрал алга урвуулахын дайнд өөрчлөгддөг гэж үнэн юм. Телевизийн хөтлөгч хийж явсан залууг Монгол улсын ерөнхий сайд болно гэж хэн саналаа. Улс төрд эр хоёр загал шиг хамтдаа явсан С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёрын С.Баярцогтыг ерөнхий сайд болно гэдэг ч сая долларын асуудал, хятадын Монгол гэж бичснээсээ болоод улс төрийнхөө замд том хар толбо, тээгтэй болсон. Тиймээс сайн найз Ч.Сайханбилэг нь ерөнхий сайд болчихсон суналзаж яваа. Ч.Сайханбилэгийн тодотгох нэг чимэг нь загвар өмсөгч гэргий О.Байгаль нь. Жүжигчин мэргэжилтэй СУИС-ийг Амбий агсантай нэг ангид сурч төгссөн О.Байгалийг хүн чанар сайтай, сайхан бүсгүй гэлцдэг. Дуучин Д.Оюунтүлхүүртэй эгч дүү шиг нөхөрлөдөг О.Байгаль найзынхаа ажил явдлын үеэр өдөржин гэрт нь байж, гал тогоонд нь эргэлдэж, зулын гол ороож суусан сайхан сэтгэлтэй бүсгүй. Амбий агсны ажил явдлын үеэр ч хамгийн идэвхтэй оролцсон.
О.Байгаль хатагтай өөрийнхөө нэрээр гоо сайхны салоноо амжилттай удирдахын зэрэгцээ Зайсанд алмазны дэлгүүр нээсэн. Төрийн гурван тэргүүн хатагтайн нэг болсон О.Байгаль багадаа эгэл жирийн амьдралд өссөн. Ээжийнхээ нэрээр Оюунчимэг гэж овоглодог. Ээж нь тогооч ажилтай. Нийслэлийн томоохон ресторанд ажилласан Ч.Сайханбилэгийн хадам ээж ажиллаж байсан газраасаа өндөг цүнхэлж гарах гэсэн хэргээр ажлаасаа халагдаж байсан удаатай.
Өүлэн эх шиг мойл түүж, загас жараахай гохдож, өнчин хэдэн хүүхдээ өсгөсөн гэдэг шиг О.Байгаль хатагтайн төрсөн ээж үр хүүхдийнхээ төлөө зүтгэсээр ирсэн бололтой. Эх хүн өөрөө идэх гэж өндөг аваагүй нь лав. Үр хүүхдийнхээ төлөө хуруу хумсаа хугартал, нэр нүүрээ үл тоон зүтгэсэн ээжийгээ сайхан охин нь ачийг нь хариулж, магнайг нь тэнийлгэдэг нь мэдээж.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Киви”-гийн Агийг дагуулан баруун аймгуудаар аялж, Алтай таван Богдод авчирчээ

$
0
0

Агийagii107899317492015-01-07-15-23[www.urlag.mn]Агийkiwi(3)Агиййй“МАК”-ийн Нямтайширийн эрх хүү Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүн болчих юм чинээ хэн саналаа. Гэвч 2012 оны УИХ-ын сонгуулиар дорнодчууд итгэл үзүүлж, УИХ-ын гишүүн болгосон. Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн болсон хойноо ч томоожсонгүй. Уг нь хашир баян аав нь МАН-ын байр барихад нэг тэрбумын хандив өргөж, “Төрөөр дамжуулж төрсөн хүүг минь хүмүүжүүлж төлөвшүүлж өгөөрэй” гэж У.Хүрэлсүхэд захисан гэсэн цуу яриа гарсан. Уг нь “МАК”-ийн Нямтайшир том хүүдээ итгэж, эд хөрөнгөө хариуцуулдаггүй, энхрий ганц охин Н.Цэлмүүндээ хамаг ажил, бизнесээ даатгасан гэсэн яриа гарч, хэвлэлүүд бичдэг.
Н.Номтойбаяр МАН-ын том тулгуур болдог НАМЗХ-ыг өнгөрсөн хавар хоёр хувааж, харин ч нэг самарсан даа. Н.Номтойбаярыг улс төрд хөтлөн оруулж ирсэн У.Хүрэлсүхийн эсрэг ажиллаж өөрөө нас нь аль хэдийн хэтэрсэн ч, энэ журмыг үл тоон дэг журам зөрчин НАМЗХ-ны ерөнхийлөгч болохоор улайран зүтгэсэн. Н.Номтойбаяр 1978 оны хоёрдугаар сард төрсөн, насны хязгаар 35 насыг гатлаад гурван жил өнгөрсөн ч НАМЗХ-ны ерөнхийлөгч болно гэж дайрч УИХ-ын гишүүн О.Содбилэг, “ГОК”-ын Ганзоригийг хүү Г.Тэмүүлэн зэрэг баян залуусыг хөлдөө хэсэгтээ чирсэн ч санасандаа хүрээгүй. Гэхдээ Г.Тэмүүлэн НАМЗХ-ны ерөнхийлөгч болж, НАМЗХ-ны мөнгөтэй хэсэг удирдлагыг гартаа авч Н.Номтойбаяр бага ч атугай хүслээ гүйцээсэн билээ.
Гэтэл энэ нь багадаж, Н.Номтойбаярт ирээдүйд МАН-ын даргын суудал нүдэнд нь ойрхон харагдаж, улс орон даяар хүрч ажиллахаар мөрөөдөж, баруун бүсийг зорьжээ. Баруун аймгийн НАМЗХ-ны залуустай уулзаж, өөрийнхөө талд татахаар ажиллаж яваа сурагтай. Ингэхдээ намынхаа залуустай яваад тогтсонгүй. Саяхнаас нууцаар дотноссон алдартай амраг болох “Киви” хамтлагийн Агийг дагуулчихсан хувь, хувьсгалын ажлаа зэрэг амжуулж явна гэнэ. Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс аймгаар явсан Н.Номтойбаяр Баян-Өлгий аймагт байхдаа Алтай таван Богд уулын оргилд гарч, хийморио сэргээжээ.
Н.Номтойбаяр УИХ-ын болсоныхоо дараахан 2012 оны намар “Гацуурт”-ын Чинбатын эзэмшлийн Тэрэлж 2 зочид буудалд үеийнхээ нөхдөө цуглуулан цомхон хурим хийж, Б.Мандухай гэдэг бүсгүйтэй албан ёсны гэр бүл болсон. Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн болсноосоо хойш хоёр ч охины аав болж, отгон охиноо шинэ оны өмнөхөн тэвэрсэн. Бага охин нь ой хүрэхэд бас л хагас жил дутуу, нялх нярай хэвээрээ байгаа. Гэтэл Н.Номтойбаяр гишүүн нялх биетэй гэргий, хоёр бяцхан охиноо умартан “Киви” хамтлагийн Агийгаас салж хагацаж чадахаа больсон гэх. Гэрээ засаад төрөө зас гэдэг ч, намд орж ирээд залуучуудын байгууллагаа хоёр хуваасан, гэргий хүүхдээ гомдоон дууч бүсгүйтэй зугаалан яваа Н.Номтойбаяр гишүүн 70 жил засагласан том намын дарга болно гэж сэрүүн зүүдэлж яваа нь аймаар ч юм шиг…

“Гурван охин”-ы ганц ах хэн бэ?

$
0
0

Gurban ohin“Гурван охин” хамтлаг байгуулагдаад 10 гаруй жил болсон урт настай хамтлаг. Энэ нь охидын хамтлагийн хувьд Монголдоо “Геннисийн ном”-д орох рекорд тогтоосон. Эхний таван жил үлгэн салган хааяа нэг сулхан дуу гаргадаг байсан тус хамтлагийнхан сүүлийн таван жил эрч хүчтэй ажиллаж, цөөнгүй хит дуу төрүүлж, тэр хэрээр өөрсдөө өнгө зүс орж, дуулах ур чадварын хувьд ч өдрөөс өдөрт дээрдэж, туржлагажсаар яваа бүсгүйчүүд. Хоолойн царайны хувьд “Киви”-гээс илүү гэж үнэлэгддэг. Харин царай зүс, бие хаагаар хаана ч хүрэхгүй. Гэвч хамтлагийн ахлагч Солонго нь Солонгост хамраа 7000 доллараар засуулж, гурвуулаа уйгагүй дасгал сургуулилт хийсний үр дүнд хачин сайхан биетэй бүсгүйчүүд болж хувирсан. Энэ хэрээр спонсор гайгүй олддог болсон. Лав л “Гурван охин”- сайн найз “Усны гүнж” Ука 5000 мянган доллар гаргаж, нэг клипийг нь ивээн тэтгэж Эрхүүд хийлгэсэн удаатай.
“Гурван охин” хамтлагийнхан Ука гэдэг сайн эмэгтэй найзаас гадна, бас нэг сайн спонсор ахтай. Тэр нь АН-аас УИХ-д сонгогдсон нэгэн нөлөө бүхий эрхэм. Манай “Гурван охин” тэр сайн ахтайгаа гурвуулаа очиж нэг уулзаад ирсний дараа заавал нэг дуу, клип мөнгөөр зодож хийлгэдэг гэх юм билээ. Уг нь улстөрчид, тэр тусмаа УИХ-ын гишүүд хүнд өнчин ишиг, өрөөсөн гутал өгсөн ч байсан тэрийгээ олон нийтэд ил зарлаж, мэдээллийн хэрэгслээр цацуулж, өөрийгөө ямархуу өгөөмөр, хүн чанартай, сайн хүн болохоо сонгогчиддоо хүчээр мэдрүүлдэг. Тиймээс чамгүй мөнгө салгасан “Гурван охин” зурагтаар гарахдаа “Энэ мөнгийг өгч ивээн тэтгэсэн, УИХ-ын гишүүн тэр ахдаа баярлалаа” гэж хэлээ зажлаад хэлэх л ёстой, гэтэл дурсдаг ч үгүй. Нөгөө ах нь “Гурван охин”-ыг ивээн тэтгэсэн, тус болсноо олноос тас нуудаг нь хачирхалтай.

ДУУЧИН ОТГОО ОНИГОР НҮДЭЭРЭЭ БУСДААС ЯЛГАРДАГ

$
0
0

Otgooooo Алтернатив урсгалаар анх дуулж олонд танигдсан дуучин Отгоо уран бүтээлийнхээ хажуугаар хоёр хөөрхөн хүүхдийн ээж болоод амжсан.  2010 оноос хойш  уран бүтээлдээ анхаарах завгүй яваа тэрээр энэ хугацаанд хувийн амьдралаа  төвхнүүлжээ. Рок попын  залуу дуучдаас түүнтэй өрсөлдөх дуучин байдаггүй гэдэг. Хоёр хүүхдээ хараад гэртээ сууж байгаа түүнд нөхөр нь байнга гэнэтийн бэлэг барьж баярлуулдаг гэнэ. Найз нөхөд нь Отгоогийн шугам шиг эгцхэн сайхан хөл, өгзөг, онигор нүдийг нь таашаадаг  бол өөрөө  харин эсрэгээр нь байдаг гэнэ. Залуу дуучдаас хамгийн түрүүнд хоёр хүүхдийн ээж болсон Отгоог гитар, жинсэн өмдөггүйгээр төсөөлөхөд бэрх гэдэг ч ээж болоод арай  эмэгтэйлэг хувцасладаг болжээ. Элдэв хэл аманд тэр болгон холбогдож байгаагүй Отгоог бизнесмен  залуугийн цайг чанахаар  ханилахад үеийнх нь найз нөхөд нь “арай эрт  гэрлэж байгаа юм биш үү гэж анхааруулахад тэрээр жинхэнэ хайраа олсон” гэж зөрүүдэлсээр  гэр бүл болжээ. Урлагийн бүсгүйчүүдэд тэр болгон ажлыг нь ойлгож, дэмждэг хань заяахдаа ховор.Отгоог сайн ханьтай учирсан азтай бүсгүй гэж  найз нөхөд нь ам сайтай байдаг гэнэ.

С.Жавхланг “хүлээлээ”

$
0
0

javhlanСүүлийн үед улс төрд хүзүү холбох болсон МУГЖ С.Жавхланг үнэнч фэнүүд нь урлагтаа ирэхийг хүлээв үү, улс төрд орохыг хүлээв үү бүү мэд. Ойрноос гадуур гэргий Эрдэнэчимэг хүүхдүүдтэйгээ машинтай зугаалан явж явж, “Хөх нуруут” зоогийн газрынхаа гадаа ирэхэд машиных нь арын цонхон дээр ХҮЛЭЭЛЭЭ гээд биччихсэн байж. Мань хүн үүнд лав л уурласан шинжгүй инээмсэглэж харагдсан. Аргагүй ч үгүй дээ. Нийтийн дууны ханхүү энэ мэтийн юм ихийг үзээ биз.

“Хоолондоо” Энхээ тэрбум төгрөгөөр байр авлаа

$
0
0

enkheeeeeОлон телевизийн сувгаар хоолны нэвтрүүлэг гардаг. Тэдэн дотроос хамгийн сайн нэвтрүүлэг нь ТВ 9 телевизээр үзэгчдэд хүрдэг “Хоолондоо” нэвтрүүлэг. Энэхүү нэвтрүүлгийн эзэн, хөтлөгч, тогооч нь “Силк роуд” рестораны эзэн Я.Энхээ. Түүнийг орон орны хоол хийх чадвар, нэвтрүүлэг чөлөөтэй хөтөлдөг, үг хэл нь цэгцэрсэн байдаг нь мэргэжлийн муухан хөтлөгчөөс илүү. Энэ хэрээр үзэгчдийг уйдаалгүй, телевизийн өмнө “барьж” чаддаг.
Сүүлийн үед Монголд хамгийн ашигтай, өндөр цалинтай ажил мэргэжил тогооч болсон гэдэг. Энэ нь үнэн бололтой. Саяхан “Хоолондоо” нэвтрүүлгийн хөтлөгч, тогооч Я.Энхээ “Кояото” хотхонд нэг орцны хамгийн дээд талын хоёр давхрыг худалдаж авчээ. Энэ хотхонд давхартаа хоёр айл байдаг бөгөөд хотын төвийн А зэрэглэлд байдаг, сайхан байр. Энэ байрыг нь мөнгөөр үнэлбэл нэг тэрбум 200 сая төгрөг. Энэ мөнгийг “Хоолондоо”-гийн “Хоолны мангас” Энхээ шууд өгчихсөн гэж хүмүүс ярилцаж байна. Авлига авч тэрбумаар байр авсан биш, өдөржин гал тогоонд зогсож, хайруулын таваг эргүүлж олсон мөнгө. Чадаж байгаа юманд арга алга даа.


Сү.Батболдын 52 насны ой

$
0
0

Batbold 52Ерөнхий сайд, МАН-ын даргын албыг давхар үүрч, инээх нь ч ховордон их ажилд дарагдсан Сү.Батболд 2012 оны сонгуулийн дараа ажлаа өгснөөс хойш, үрчлээ нь тэнийж байгаа. УИХ-ын сул гишүүн болсон Сү.Батболд ажил амралтаа хослуулан, гэр бүлдээ ч цаг зав гаргаж чаддаг болсон нь мэдээж. Саяхан 52 насныхаа төрсөн өдрийг гэр бүлээрээ тэмдэглэжээ.

“Эрос” Ундрал

$
0
0

UndralUndralaaaЦэвэгням сумогоос зодог тайлж ирэнгүүтэй хуримын ордонд гэрлэлтээ батлуулж, Хакухо Даваажаргал Хөдөлмөрийн баярын найраа Төв аймагт тэмдэглэлээ. Тэрчлэн хотод шинээр үүдээ нээсэн Шангриллад ёслолын цайллага хийж, Улаанбаатарын урдаа барьдаг урлаг соёл, улс төр, спортын одод уригдан очжээ. “Херо” Баатартай хамт суудал зэрэгцсэн Ч.Ундралыг харсан хүмүүс “Сайхан хосууд эргээд нийлжээ” гэлцэв. 10 гаруй жил хамт амьдарсан хүүгийнхээ эцэгтэй хамт байсан Ч.Ундралыг хөдөлмөрийн баатарын япон гэргийгээс илүүтэй улсууд сонирхов. Ундрал ч хөх нь харагдсан даашинз өмсөж, цээжин дээр нь хүмүүсийн харц туссаар байсан.

УИХ-ын гишүүн М.Сономпил Солонгост гоо сайхны хагалгаанд орж давхраа оёулав

$
0
0

sonompil_linkУИХ-ын гишүүн М.Сономпил анх 2004 онд УИХ-ын гишүүн болж төрийн ордонд хөл тавихдаа тас хар үстэй, гишүүд дотроо нуруулаг дөч шүргэсэн насны бизнесмэн орж ирсэн бол дөрвөн жилийн дараа үс гэзэг нь халзарч шингэрэн нэлээн байргашуу эр болоод явсан. Тэр үедээ Батлан хамгаалахын сайдаар ажиллаж, намтартаа сайд гэсэн цол гуншин нэмсэн билээ. Түүнээс хойш “ганцаардсан чоно” М.Энхсайханыг дагаж дөрвөн жил “гуларсан”-ы эцэст МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж, Н.Алтанхуягийн танхимд Эрчим хүчний сайдаар ажиллаж, цол чимгээ нэмлээ. Цаг хугацаатай зөвхөн сайхан бүсгүй өрсөлдөж, гоо сайхнаа хадгалж үлдэх гэж тэмцдэггүй ажээ. УИХ-ын гишүүн М.Сономпил гуа сайхандаа чамгүй анхаардаг бололтой. Халзарч шингэрч байсан үс нь эргээд “сэгсийтлээ” ургаж, халзрах зовлонгоос айлтгүй болж. “Залуу Монгол” корпорацийг ах М.Чимэдцэрэн агснаас залгамжилж үлдсэн М.Сономпил гишүүн Монголдоо нэр төртэй бизнесмэн. Мөнгөтэй хүн юм чинь их мөнгө зараад үс нь эргээд ургачихгүй юу гэж үс шингэрч, халзрахын зовлонд чимээгүй шаналж суугаа улс санаа алдаж байна. Энэ юу ч биш. УИХ-ын гишүүн М.Сономпил чуулган завсарласан үе, зуны амралт зугаалгын цагийг ашиглан гоо сайхны мэс заслын сайн эмч, эмнэлгээрээ алдартай Солонгос улсад очиж нүдэндээ давхраа оёулжээ. Удахгүй УИХ-ын гишүүн М.Сономпил давхраатай алаг нүдээрээ тормолзон гайхуулах нь. Гоо сайхны мэс ажилбар хэдэн хүүхнүүдээ элдэвлэдэг байсан эрчүүд өөрсдөө гоо сайхны мэс ажилбар сонирхох болжээ. Монгол улсын сайд М.Энхсайхан, экс гишүүн Л.Гүндалай, “АПУ”-гийн Батсайхан тэргүүтэй эрчүүд арьсаа татуулж, нүдэндээ давхраа оёулсан. Энэ жагсаалтад шинээр УИХ-ын гишүүн М.Сономпил нэмэгдлээ.

Фото мисс Б.Хулан 50 гаруй насны газрын албаны босстой дотноссон уу?

$
0
0

Foto hulankhulansoyolhuu_500x500Жүжигчин Б.Хулан 1997 онд 15 насандаа Фото мисс болж, ээжийг нь өсвөр насны охидоо насанд хүрэгчдийн, томчуудын тэмцээнд орууллаа гэж шүүмжлүүлж байв. Б.Хулан СУИС-ийн жүжигчний ангийг төгсөөд, Х ТҮЦ продакшнд ажилласан үеэс нь хүмүүс сайн мэднэ. Одоо Б.Хулан ажлын гараагаа эхэлсэн Х ТҮЦ-ээс гарч хааяахан кинонд тоглодог чөлөөт уран бүтээлч болсон. Ууган охиныхоо ааваас салсан Б.Хулан 2013 онд хүүгээ төрүүлсэн юм. Харин хүүгийнх нь аавыг Соёлтхүү гэдэг, 60 гаруй насны өвөрмонгол хүн байдаг гэсэн яриа гарсныг Хулан өөрөө үгүйсгэсэн. Харин өөрөөс нь нэлээн хэдэн насаар ах гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ. Гэвч жүжигчин Б.Хулан хэзээ ч нөхөртэйгөө олны өмнө гарч үзээгүй. Гэртээ нөхрийнхөө халамжинд жаргалтай байгаагаа ярьж, өнгөрөгч 2 сарын 14-нд томоо зүрхэн шоколад хайлуулж өгсөн гэж олон нийтэд үзүүлж байв.
Жүжигчин Б.Хуланг Нийслэлийн газрын албаны дарга Соёлхүүгийн эхнэр болж хүүг нь төрүүлсэн гэсэн яриа мэр сэр гардаг. Үүнийг Соёлхүү дарга үгүйсгэж, жүжигчин Б.Хуланг танихгүй гэдгээ хэлсэн байдаг. Гэвч энэ яриа хэзээ ч намжиж байгаагүй. Жүжигчин Б.Хулангийн үл үзэгдэгч нөхөр ил гарч ирэхгүй бол энэ яриа хэзээ ч дарагдахгүй нь бололтой.

 

Тэмүүжин, Хулан хоёр

$
0
0

ts_hulanУИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, яруу найрагч Цоодолын Хулан хоёр нэг газар унаж, нэг голын усаар угаалгасан хүүхдүүд. Насыг нь тоолбол яруу найрагч Ц.Хулан нь Х.Тэмүүжингээсээ уртаашаа, өргөөшөө гурван насаар эгч. Сайхан хүүхэн багаасаа л ямагт ихэмсэг, эрхэмсэг оршиж, тас намжирдаж явдаг болохоор Цоодолын Хулан нь Х.Тэмүүжин гишүүнд багадаа эгчирхэж л явсан биз. Саяхан нэг нутгийн хоёр таарч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Цоодолын Хуланг “Сайн байна уу, эгчээ…” гэж хүндэтгэн мэндэлтэл ёстой л омголон хулан шиг дүрэлзсэн ааштай Хулан найрагч “Битгий маяглаад бай чи. Би яахаараа чамаас эгч байдаг юм бэ” гэж хуйсганажээ. Хэрэв Х.Тэмүүжин гишүүн “Сайн байна уу, Хулан чи…” гэвэл бүр гай болж, “Чи хэзээ ийм том болчихсон юм бэ” гэж зад загнан даналзаж, хөөрхий Х.Тэмүүжинг бүлтэгнүүлэх байсан байлгүй. Яаж ч аргалж болдоггүй сайхан хүүхний аашаа гэж…

АНУ, СОКО ХОЁРЫН БАГШ

$
0
0

BagshshssНарванчин гэгээнтний хойд дүр Завхан аймгийн Отгон сумын харъяат залуу тодорч, КТМС-д сурч байсан залуухан гэгээнтний нүдэнд дулаахан, царайлгийг хүмүүс гайхан ярилцдаг. “Гурван охин” хамтлагийн Ану, Соко хоёр Наро Ванчин гэгээний хойд дүрд шавь оржээ. Багшийг шүтэх ёс гэж айхтар зүйл бий. Харин нас нь залуухан Ану, Соко хоёр лам багшаа гурван эрдэнийн нэг гэж сайн сүсэглэдэггүй бололтой. Тиймдээ ч багшийнхаа толгой дээр гараа тавих шахам ойрхон зургаа авахуулж чаджээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэргий Б.Мандухай зүггүйтэв

$
0
0

mandaaa11898636_10205792903120176_4159051260222132104_n“Хархорин” захын боссын хүү Л.Цэгцбаатар, “МАК”-ийн Нямтайширын хүү Н.Номтойбаяр гишүүнтэй албан ёсоор гэрлэсэн бүсгүй Б.Мандухайг “Азтай бүсгүй, хоёр ч өв залгамжлагчийн хайрыг татан, нижгэр хурим хийн хамтдаа амьдарч, үр хүүхэдтэй боллоо” гэлцдэг. Анхны нөхөр Л.Цэгцбаатар нь топ модель Пүрэвсүрэнтэй далдуур зугаацаж яваад Б.Мандухайд баригдаж, Цэгцээ, Мандухай хоёр гэрлэлтээ цуцалсан. Дараа нь Б.Мандухай УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай Тэрэлж 2 зочид буудалд цомхон хүрээнд боловч сайхан хурим хийсэн. Н.Номтойбаяр, Б.Мандухай хоёр дундаасаа хоёр ч охинтой болж амьдрал ид тэгшрэх үед нь “Киви”-гийн Агий дундуур нь орсноор хамтын амьдрал нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг уучлах уу, эсвэл гэрлэлтээ цуцлуулах уу гэдгээ Б.Мандухай хатан ухаанаар шийднэ биз ээ.
Хоёр ч тэрбумтны өв залгамжлагчийн хайрыг татаж албан ёсны гэргий болсон Б.Мандухай мисс, загвар өмсөгч биш, тэгэхдээ тэднээс дутуугүй сайхан бие, хөөрхөн царай зүстэй. Б.Мандухай УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригтын охин З.Болор, Куйзагийн эхнэр Б.Цолмон нартай ойр отно байж, найзалж нөхөрлөдөг. Эр нөхөр нь итгэлийг нь алдан дууч бүсгүйтэй зугаацаж байх хойгуур найз бүсгүйчүүд нь сэтгэлийн дэм өгч байгаа биз. Юутай ч сайхан бүсгүй Б.Мандухай сайн найз Цолмондгийнхоо хөхийг барьж зүггүйтэн зургаа авахуулжээ. Б.Мандухайгийн “ээж” болсон бүсгүй Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Батцэнгэл буюу Куйзагийн гэргий гэдгийг хүмүүс андахгүй.


Мисс И.Төгсөө Приус 10 унадаг

$
0
0

Tugsuu-Idersaikhan  Мисс И.Төгсөө олон улсын миссийн тэмцээнд яваагүй, олны танил болоогүй байх үедээ “Бөх залуутай үерхдэг” гэж ам алдаж, “19-хэн настай байж яасан эрт эр хүнтэй зууралддаг юм”, “Наад хир хөлс үнэртүүлсэн бөхөөсөө холд”, “тэнэг бөх дэмий” гэж сэтгэгдэл бичин “алтан” сургаалаа айлдсан хүмүүсийн шүүмжлэлийг хүлээж авсан уу, найз залуу гэж дурсахаа больсон. Сүүлийн үеийн миссүүд дотроосоо өндөр нуруу, хөөрхөн царайгаараа эрс ялгардаг И.Төгсөө “Монгол костюмс” урланд харъяалагдан Сувд хатагтайн хатуухан гараар хүмүүжиж буй загвар өмсөгч. Аса аваргаас эхлээд эрчүүд нүдээ унагадаг И.Төгсөөг гудамжинд явахаар залуус харц унагаж, араас нь шүгэлдээд амраадаггүй. Гэхдээ л гэр хороололд хар бор ажилд нухлагдан өссөн И.Төгсөө миссийн өвчин тусаагүй. Гудамжаар алхаж яваа нь эгээ л тэмээ шиг содон харагддаг. Мисс Төгсөө хөлөө амраах унаатай болжээ. Гэхдээ машин нь олны танил хүмүүсийн унадгаас хамаагүй өөр, Приус 10 маркийн машин. Одоо хаа сайгүй Приус 20 машинтай улс, ямартаа л төв замд нэг чулуу шидвэл Приус 20 л ононо, жолооч нь бүгд МУСТА цолтой гэсэн яриа гарахав. Миссүүд  “бөгсний машин” гэдэг хочтой “Мурано” унадаг байхад И.Төгсөө арай өөр сонголт хийжээ.  20 гарч яваа бүсгүйчүүд цалингаараа тийм амар машин аваад уначихгүй. Тэгэхэд загвар өмсөгчид баячуудтай нэр холбогдсоор яваад том жийп аваад уначихдаг.
“Монгол костюмс”-ын нүүр царай болон хэдэн жил ажилласан мисс Төгсөө өөрийнхөө хөдөлмөрийн үр шимээр унах унаатай болов бололтой. Нүдтэй олзноос нүдгүй гарз гэгчээр, нэр зүсээ худалдаж үнэтэй машин унаснаас энэ нь нэрд цэвэр, цаашдын ажил үйлд тустай даа.

Т.Солонгын “Маэстро” төвийн рекламын “доз” хэтрэв

$
0
0

SolongoТалийгаач “Донж”-ийн Төгөлдөр “Рок попын хүүхнүүд ацтай турсик өмсөж, хөхөө гаргахаараа өөрийгөө эрос гэж боддог” гэж ярьж байсан. Тайзан дээр гардаг урлагийн хүн биендээ анхаарал хандуулж, хэрэгтэй гэвэл гоо сайхнаа гайхуулан энгэр задгай хувцас өмсөлгүй яахав. “Киви” хамтлаг дуулахаасаа илүү бие хаагаараа гайхуулсаар 10 гаруй жил оршин тогтнож байна. “Sweetymotsion” хамтлагийн гурвал ч энгэр задгай хувцсаар гоёх дуртай.
Экс “Эмоушн” хамтлагийн дөрвөн бүсгүй Америкт долоон жил амьдарч, харин Т.Солонго нь хамтлагийнхнаасаа түрүүлэн ганцаараа  эх орондоо ирсэн. Ингэснийхээ “шан”-д хамтлагаасаа гарсан гэдэг. Хамтлагаасаа гарсан Т.Солонго хааяахан дуулж, Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангийг төгссөн болохоор “Маэстро” хөгжмийн сургалтын төв байгуулан ажиллаж байгаа. Нэг хамтлагт олон жил дуулсан найз Э.Ганболор нь “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирал болсноор найз Т.Солонгынхоо сургалтын төвийг телевизээрээ их рекламдах болов. “Маэстро” сургалтын төвийн рекламанд  “Жижигхэн гацуурхан” дууг долоон настай хүү төгөлдөр хуураар тоглож, ард нь багш Т.Солонго зогсон зааж байх юм. Энгэрээ задгайлж, хоёр хөхөөрөө бяцхан хүүгийн толгойг дарчих шахан зогсоо Т.Солонгоог бяцхан хүүхдийн багш гэхэд хэцүү. Эрчүүдэд зориулсан хамтлагийн гишүүн бол Т.Солонгоог ойлгохсон. Ийм эрос багштай сургалтын төвд балчир хүүхдээ өгөх хүн олон гарах болов уу.

Э.Одгэрэл, П.Шүүдэрцэцэг мэтийн гоо бүсгүйчүүд Монгол киног доройтуулж байна

$
0
0

Odgerel 4shuudertsetsegШинэ мянганы эхээр “Зурагт асаалаа Н.Энхбаяр, сонин эргүүлээ Н.Энхбаяр, гудамжинд гарлаа, самбарт Н.Энхбаярын зураг. Арай индүү залгахаар Н.Энхбаяр гараад ирэхвий” гэж улстөрчид шоглодог байсан.
Харин одоо зурагт асаахаар П.Шүүдэрцэцэгийг гараад ирэхвий гэж айх боллоо. Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь кино гэж В.И.Ленин хэлсэн гэдэг. Харин энэ агуу кино урлаг манай сайн дурын киночид, жүжигчид үнэхээр гутааж дууслаа.  Монголын киночдыг Холливудын, Орос, Англи, Германы сайн кинотой дүйцэхээр кино хий гэж шаардахгүй. Ядаж Монголынхоо дундаж үзэгчийн хэмжээнд таарсан, үзсэн хүн харамсахааргүй, тоглосон жүжигчдийнх нь өмнөөс нүүр улайхааргүй кино хиймээр.
Сүүлийн үед киночид олны анхаарал татах гэж сайн муу жүжиглэх нь хамаагүй, нэг сайхан хүүхэн кинондоо “чихдэг” бололтой. Тиймдээ ч Топ Э.Одгэрэл “хөгшин азарга жороо сурна” гэгчээр киноны эрэлттэй жүжигчин болоод байгаа. Мэргэжлийн жүжигчний анги төгссөн гэхэд чамлагдмаар тоглолттой Д.Пүрэвсүрэн бас киночдын хувьд эрэлттэй. “Жагар”-ын Дэлгэрмаа, мисс Ч.Содтуяа, Топ модель О.Уянга, алтны магнаттай амьдарч байсан Д.Ариунцэцэг зэрэг сайхан бүсгүйчүүд кинонд оролцон тоглосон. Тэр тусмаа сүүлийн үеийн дундаж, муу гэхээр киночид ёс юм шиг Б.Шүүдэрцэцэгийг оруулдаг боллоо. П.Шүүдэрцэцэг мэргэжлээ сайн эзэмшсэн жүжигчин биш, төрөлхийн авъяастай хүн ч биш. Кинонд тоглохоор тухайн дүрээ өөрийн болгоогүй, нэг л хуурай, хиймэл тоглолттой. Дээр дээрээс нь, ар араас нь кинонд тоглохоор яаж ч дүрээ бүтээж амьдруулах билээ. П.Шүүдэрцэцэг өнгөрсөн хавар СУИС-ийг төгссөн ч Минотой хамтран нэг кинонд тоглосон, “Валентины захидал”, “Муушгийг заавал таван гар тоглох албагүй”, “Би эмэгтэй хүн”, “Саятан болох дамжаа”, “Анирлагч”, “Ану хатан” гэхчлэн урт жагсаалт үргэлжилнэ.
Эдэн дундаа арай дөмөг найруулагч найруулсан Бадамрагчаагийн “Муушгийг заавал таван гар тоглох албагүй” кинонд тоглосон П.Шүүдэрцэцэг уулын мухарт  ээжээ алдаж, эр хүний нөмөр нөөлөг үгүйлсэн сайхан бүсгүйн дүрд тоглосон ч үс гэзэг, нүүр будалт нь эгээ л дөнгөж сая үсчин, гоо сайхны газраас гарч ирснийг илтгэсэн “амьгүй”, “амьдралгүй”. Дээр нь П.Шүүдэрцэцэгийн муу жүжиглэлт нэмэгдэхээр уг киног дундаас нь орхиж гарахаас өөр аргагүй. Сайхан хүүхнээр киногоо чимж болно, гэхдээ ядаж “алтан гурав” авахаар жүжиглэлттэй бүсгүй сонгоосой. Одоо П.Шүүдэрцэцэг “Бид гурвын болзоо” гэдэг кинонд тоглож байгаа гэнэ. Киноны реклам, шторканд тоглож байгаа П.Шүүдэрцэцэгийг харахаар сувгаа солимоор санагдаж байгаа хүмүүс яаж бүхэл бүтэн киног нь үзэж дуусгана даа. Азаар П.Шүүдэрцэцэг мэтийн царай зүсээрээ дулдуйдсан жүжигчин нэртэй гоо бүсгүйчүүдэд драмын театрын босго өндөрддөг нь их урлагийн нэр төрийг аврах юм даа. Хамгийн сайн жүжигчид кинонд биш Театрт, Бродвейд тоглодог гэдэг үнэхээр үнэн.

Жүжигчин Д.Оюунтуул “Эмоци”-д орох уу?

$
0
0

NaransolongoNaraa OyuntuulЖил гаруй өмнө Ц.Алдармаа, Д.Оюунтуул хоёр муудалцаж, буцалсан усаар булалцсаны улмаас хүнд, хөнгөн гэмтэж, “Бүгд найрамдах” уншуулж, нэг нь тэнсэн харгалзах ял сонссон билээ. Тэнсэн харгалзах ял авснаасаа хойш Ц.Алдармаа таг чиг болсон. “Шинэ үе” хамтлагтаа ч эргэж орсонгүй. Уг нь “Шинэ үе” хамтлагийн ахлагч Бооёо болон түүний нөхөд Ц.Алдармаадаа их “симпат”-тай хандсан бололтой, Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын шүүх хуралд ирэхдээ ганцхан “Алдармаагийн хамт олон” гэж тодорхойлж байгаад шүүх танхимд орж ирсэн гэдэг. Өөрөөсөө эгчмэд эмэгтэй рүү буцалсан ус асгаж, 30 хувь хүртэл түлсэн аймшигт хэрэг өдүүлсэн хүн урлагийн тайзан дээр гарвал бас ёс зүйн асуудал яригдах л байх.
Харин жүжигчин Д.Оюунтуулыг дэмжих хүн цөөнгүй байдаг бололтой. Гэртээ жил өвчтэй хэвтсэн Оюунтуулд нэг студийн залуус цалин мөнгө өгч, “Хуримын сюрприз” кинондоо тоглуулан олны өмнө гаргасан гэдэг. Тэрчлэн “Эмоци” продакшны тэргүүн хатагтай Г.Нарансолонго байн байн жүжигчин Д.Оюунтуултай уулзаж, хамтдаа зураг хөргөө татуулан үе тэнгийн хоёр бүсгүй дүрэлзсэн алаг нүдээрээ олныг гайхуулах болов. Энэ янзаараа Д.Оюунтуул удахгүй “Эмоци” хамтлагт орж магадгүй гэж хүмүүс таамаглаж байна.

С.Хангай хүү аав ээжтэйгээ

$
0
0

Sumiin zaan KhangaiДархан аварга А.Сүхбатын хүү С.Хангай энэ жил аавынхаа төрсөн нутаг Төв аймгийн Сэргэлэн сумын наадамд түрүүлж, сумын заан болсон. Зууны манлай аварга Х.Баянмөнхийн зээ хүү, А.Сүхбатын ууган хүүг хүмүүс хоёр талын удмаа дагаад сайн бөх болно гэж итгэж найддаг. Дархан аварга А.Сүхбат, Б.Баясгалан хоёр дундаасаа гурван хүүхэдтэй. А.Сүхбат аварга залуухан бүсгүйтэй ил далд уулзан учирч, хоёр ч хүүхэдтэй болсон ч Б.Баясгалан “Бөхийн генийг авч үлдэх гэсэн залуу бүсгүйчүүдийг ойлгодог” хэмээн уужуухан бодож, хамтын амьдралдаа цэг тавиагүй. Даяар дуурсагдах далай даян дархан аварга өвөө, эмээ Дэжимбээ, аав дархан аварга А.Сүхбат, ээж Б.Баясгалангийнхаа хамт халуун ам бүлээрээ авахуулсан зураг олны нүдийг хужирлаж байна.

Viewing all 270 articles
Browse latest View live