Quantcast
Channel: Мэдээллийн нэгдсэн товчоо »Шар мэдээ
Viewing all 270 articles
Browse latest View live

До сайд ангийнхантайгаа

$
0
0

Do said BayanbuuraldД.Дорлигжав олны итгэлийг хүлээж УИХ-ын гишүүн болон сонгогдож үзээгүй ч сайн найзынхаа буянд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, МУ-ын Ерөнхий прокурор, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал, Батлан хамгаалахын сайдаар ажиллан, одоо Хууль зүйн сайдаар ажиллаж байгаа. Ерээд онд ардчиллын хэдэн нөхдөөсөө түрүүлэн Шадар сайд болж үзсэн Д.Дорлигжав үнэхээр албан тушаалын одтой. Сайд байхдаа Анагаахын дээдийн охинтой болзон, үе тэнгийнхнээсээ арай хожуу амьдрал зохиосон Д.Дорлигжав сайдын амьдрал тэгширсэн. Саяхан Хууль зүйн сайдын нэг ангийнхан төгсөлтийн 40 жилийн ойгоо тэмдэглэж, Төмөр замчдын гэх “Баянбуурал” амралтанд хоёр хоног амарчээ. Хүн хүний амьдралын зам, туулах тавилан өөр. Харин До сайд ангийнхан дундаа хамгийн залуухнаараа үлдэж чаджээ.


3 хоногт 8 кг хассан Н.Төгсцогтын царай

$
0
0

TugstsogtОлимп, дэлхий аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт нас нь дөнгөж 20 гарч яваа ч дэлхийд нэрээ дуурсгасан, Монголынхоо нэрийг дуурсгаж яваа сайн тамирчин. Одоо Америкт амьдарч, боксын замналаа үргэлжлүүлж байгаа авъяаслаг тамирчин. Байнга бэлтгэлтэй уралдаанд тэмцээнд оролцдог Н.Төгсцогт гавьяат ээлжит тоглолтоо хийж, рингэнд гарах нь. Гэхдээ энэ удаа жингээ хасч, тамирчдын давдаг “чанга” давааг давж байна. Тэрбээр  “3 odort 8 kg hassan gehed dajgu shu 10 tsag guriichvel jingee uzuullee” гэжээ.

“Үүлэн үст”-ийн нөхөр хэн бэ?

$
0
0

MisheeeeeeeeeMisheeeeeelMisheeelmisheeelhmisheel naizmisheel nz“Никитон”-ы Батчулууны “Үүлэн үст” дууны клипэнд тоглож олонд танигдсан Мишээл охин олон эрчүүдийн өдрийн бодол, шөнийн зүүд болсон хөөрхөн бүсгүй. Өөрөөсөө 10 насаар ах жүжигчин Анхаатай үерхэж байснаа нэг л өдөр харилцаагаа тасалж, үеийнхээ залуутай үерхсэн. Хоёр жил шахам үерхсэн хосууд албан ёсоор хуримлан нэг гэртээ орж, 99 эрийн зүрх шархаллаа. Мишээлийн эр нөхөр болсон азтай залууг М.Цэнгүүн гэдэг. Мишээл боломжтой айлын охин, найз залуу нь ч ялгаагүй. Залуу хосууд баячуудын хороолол болсон Зайсанд төвхнөжээ. Мишээлийн хөнь нөхөр М.Цэнгүүний зургууд.

Го дарга 1 сумаар 3 туулай буудав

$
0
0

Go  dargaӨнгөрсөн пүрэв гарагийн нэгдсэн чуулганы үеэр АН-ынхан тэр аяараа алга байж, АН-ынхан “Ардчилсан намынхан төсөв хэлэлцэх гэж байхад тэр аяараа айлын найранд явчихсан ш дээ. Ийм л байна, энэ АН-ынхан” гээд хэвлэлийнхэнд матаж суусан. Тэгнвэл чуулгантай давхцуулж хурим зарласан “гэмт хэрэгтэн” -ээр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж тодорсон. Р.Гончигдорж дарга өөрийн дөрвөн хүүхэд дээрээ, эрт нас барсан охин дүүгийнхээ гурван хүүхдийг авч өсгөсөн, 7 хүүхэдтэй өнөр бүлийн эзэн буянтан. Харин Го дарга маань төрсөн, өргөж өсгөсөн 3 хүүхдээ нэг өдөр нижгэр хурим хийжээ.
Эдийн засгийн хямралтай уед эрхэм УИХ дэд дарга ухаалаг хурим хийжээ. Нэг сумаар 3 туулай, нэг өдөр 3 хурим хийжээ.

Ерээд оны миссүүд боссуудын гэргий болжээ

$
0
0

Michidmaaa1989 онд манайд анх сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн явагдаж, сургуулиасаа, албан байгууллагаасаа шалгарсан сайхан бүсгүйчүүд шилэгдэн оролцож, тэр хэрээр миссүүдийн нэр хүнд өндөр байлаа. Анхны мисс Биндэръяа христийн итгэгч болж, нөхөр хүүхдүүдийнхээ хамт нам гүмхэн амьдардаг. Хоёрдугаар мисс Г.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хэнз хүүхдийг төрүүлж, хамтдаа амьдардаг гэж яригддаг. Н.Мөнхцэцэгийн дараа хоёрдугаарт орж, аман хүзүүдсэн Э.Одгэрэл загварын карьераа хөөсөн. Гурав дахь удаагийн Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Ч.Мичидмаа УИХ-ын гишүүн, улсын аварга бөх д.Сумъяабазарын гэргий болсон. Ч.Мичидмаатай хамт миссийн тэмцээнд орж, гуравдугаар байр эзэлсэн Шижирмаа Гадаад харилцааны дэд сайд байсан Г.Тэнгэрийн гэргий. СУИС-ийг төлөөлөн миссийн тэмцээнд оролцож, АЖ Хайдав гуай бэлдүүлсний ачаар дээгүүр байр эзэлсэн Ч.Ичинхорлоо НИТХ-ын тэргүүлэгч, “Оюуны Ундраа” группын ерөнхий захирал С.Амарсайхантай гэрлэсэн билээ. Мисс ч.Мичидмаагийн дотны найз мисс Нямцэцэг МСS группын үүсгэн байгуулагч, нөлөө бүхий захирлуудын нэг Энхтүвшинтэй гэрлэж, саяхан хүүхэдтэй болсон. Ерээд оны эхээр миссийн тэмцээнд оролцсон бүсгүйчүүд одоо Монголын улс төр, эдийн засагт жин дарж яваа нөлөө бүхий эрчүүдтэй гэрлэж, миссийнхээ нэр төрийг өндөрт өргөж, титмээ хамгаалж яваа. Харин сүүлийн үед олноороо тодорсон миссүүд алтан үеийнхээ эгч нарын энд хувийн амьдралаараа ч, биеэ авч явах байдлаараа ч хаана ч хүрэхгүй байгаа нь нууц биш. Саяхан шинээр орж ирсэн брэндийн хувцасны дэлгүүрт ирсэн манай алтан үеийн миссүүд тэнд хурсан олны харцыг эрхгүй булааж байсан. Сайхан төрөх заяаных гэж энэ байх.

А.Хишигдалай ишигтэй

$
0
0

KhishigdalaiЗалуу дуучин А.Хишигдалай “Universe best songs” наадмын он оны оролцогчдоос шалгаран, шилдгийн шилдэг дуучнаар шалгарсан. Энэ хэрээр залуусын дунд нэр хүндтэй, эрэлттэй залуу дуучин. Ид уран бүтээлээ хийж яваа залуу дуучин бүсгүйг залуус их сонирхдог, А.Хишигдалай дуучин ч ганц нэгтнэй нь болзсон нь олны анхааралд өртөж, хэл амны бай болох нь бий. Сүүлийн үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэргий Б.Мандухай, топ модель Д.Пүрэвсүрэн зэрэг сайхан бүсгүйтэй амьдарч байсан Л.Цэгцбаатартай үерхэж байгаа гэсэн яриа гараад байгаа. Юутай ч залуусын анхаарлыг татсан сайхан дуучин А.Хишигдалай “ориг” төрхөөрөө нялх ишиг тэврэн авахуулсан зураг нь олны нүдийг хужирлаж байна.

Жүжигчин Т.Батушка: Наратай хамт байсан тэр үеүд бүгд л сайхан дурсамжтай байсан

$
0
0

BatushkaBatuskkkk-    Сүүлийн үед хаагуур юу хийж байна. “Шинэ-Үе”-ээс гарснаас хойш сураггүй байх чинь?
-    Би одоо “Мөрөөдлийн театр”-т харьяалалтай байгаа шүү дээ.  Драмын  жүжигчид болох Эрхэмбаяр, Алтаншагай хоёр өөрсдийн санаачлагаар шинэ  театр байгуулаад оны өмнө анхны уран бүтээл болгож “Миний нууц хүү” жүжгээ хийсэн. Шинэ театрын шинэ жүжгээрээ энэ жилийн “Гэгээн Муза” наадамд өрсөлдөх гэж байгаа. Тэгээд л энэ өдрүүдэд  жүжгийн бэлтгэлээ хийгээд л байж байна. Манай жүжиг  энэ наадамд дөрвөн номинацид нэр дэвшиж байгаа. Миний хувьд энэ жүжигт оролцоогүй. Яагаад гэвэл манайхан жүжгийн бэлтгэлдээ орчихсон байхад би гадаадаас ирсэн. Дараагийн уран бүтээлээс оролцоно. Манай хоёр нэр дэвшиж байгаа. Би арын албанд “гол дүр” “бүтээгээд л явж байна даа.
-    Уг нь “Шинэ Үе”-д байхдаа овоо танигдах талруугаа явж байсан.  Яагаад гарчихав.?
-    Би  сургуулиа төгсөөд л “Шинэ Үе” хамтлагт шууд ажилласан. Нэгэнт энэ мэргэжлийг эзэмшсэн болохоор дурлаж хэсэг ажилласан. Тэгээд Энэтхэг рүү зургаан сарын  хэлний бэлтгэлд явж ирээд, дараа нь Шведид ах эгч дээрээ очиж хэсэг байсан. Өөрийнхөө хэмжээнд жаахан юм үзэж нүд тайлсан гэх үү дээ. Тэгээд ч хүний нутагт тэгж удаан байх онцгүй санагдаад удалгүй буцаад ирсэн. Шагай бид хоёр нэг ангийн найзууд. Бид бүгдээрээ залуу хүмүүс, өөр өөрийн хүсэл мөрөөдөлтэй болохоор нэгдэж уран бүтээл хийхээр болсон. Ер нь бие даагаад юм хийж бүтээж үзье гэж бодсон. Ингээд хамтлагаасаа гарсан.
-    Ер нь залуу жүжигчид дундаас чамайг царайлаг, нуруулаг бас авъяастай гэдэг юм билээ. Үнэхээр мундаг гайхагдсан авьяастай биш л бол бие даан карерь хөөх нь жүжигчдэд амаргүй дээ?
-    Намайг тэгж үнэлж байгаа хүмүүст  баярлалаа.  Мэдээж зах зээлийн ийм нөхцөлд залуу хүн  бие дааж юм хийнэ гэдэг хэцүү л дээ.  Гэхдээ  оролдоод үзэх хэрэгтэй биз дээ. Тэгж байж л юу хийж чаддагаа харуулж, бас өөрийгөө таньж авна гэж би боддог.  Би авъяастайдаа ингэж ярьж байгаа биш шүү.  Зүгээр л өөрийнхөөрөө  байгаа минь энэ.
-    Дуучин Наратай нэг хэсэг хамт амьдарч байсан. Тэгэхэд бараг бүх залуус чамд атаархаж байсан шүү.
-    Ямар нэгэн шалтгаантай байсан болохоор салсан. Мэдээж хамт байсан тэр үеүд бүгд л сайхан дурсамжтай байсан. Хүмүүсийн ярьдгаар тийм элдэв хов живнээс болж салаагүй.
-    Нара таньтай амьдарч байхдаа нүцгэн зургаа авахуулж  интернэтээр  цацсан. Үүнийг та зөвшөөрсөн үү?
-    Тэр тал дээр нэг их сүртэй зүйл бодоогүй. Урлагийн хүмүүс болохоор  энэ  байдаг л зүйл гэж бодсон. Яагаад хүн залуу сайхан байгаа дээрээ ингэж зургаа авахуулж болохгүй гэж. Бусад орнуудад иймэрхүү зүйлийг зөвшөөрсөн сэтгүүл ном  зөндөө л байдаг зүйл. Гагцхүү тухайн хүн  өөрийн зургаа гоо зүй, уран сайхнаар гаргаж харуулах нь муу зүйл биш биз дээ. Гэхдээ үүнийг хүн болгон хийгээд байдаггүй шүү дээ. Ихээхэн зориг шааардагдах асуудал. Энэ тал дээр  би Нараг үнэлдэг. Харин манай монголчууд нилээн сүртэй хүлээж аваад байх шиг санагддаг.
-    Ер нь Нараг дуучных нь хувьд, бас эмэгтэй хүнийх нь хувьд юу гэж үнэлдэг вэ?
-    Ер нь бол маш дайчин чанартай, их зоригтой бүсгүй.  Уран бүтээлдээ ер нь бүх талаараа сайн гэж дүгнэдэг. Мөн хоол  их сайхан хийнэ. Дээр нь маш их халамжтай сайн эмэгтэй. Сайхан ч хүүхэн.
-    Одоо найз бүсгүйтэй болсон уу?
-    Болоогүй ганц бие байна. Одоохондоо уран бүтээлдээ хамаг анхаарлаа хандуулаад энэ тухай бодоогүй л явна.  Эхлээд хийж бүтээх зүйлээ хийчихээд явж байхад бүх зүйл болно гэж боддог шүү дээ.
-    Ер нь хошин шогоор явбал арай илүү танигдаж, санхүүгийн талаар ч арвин болдог юм биш үү?
-    Тухайн  жүжигчнээс өөрөөс нь шалтгаална гэж би боддог. Бүх талаараа  зөвхөн хошин урлаг,  драмын  урлаг гэлгүй хувь хүн өөрөө хичээвэл бүх төрлөөр амжилт гаргаж  болно шүү дээ.
-    Өөрийн чинь бүтээсэн дүрүүдээс дурдвал?
-    Миний хувьд гэвэл бүрэн хэмжээний гэдэг утгаараа “Буруу эргэлт” кинонд бүтээсэн дүр л байна даа. “Шинэ үе” хамтлагт байхдаа “Бүгд унтаж байхад” жүжигт зөөгч залуугийн дүрийг бүтээсэн. Энэ миний анхны жүжиг байсан.
-    Мэдээж нэгэнт жүжигчин болсных тоглое гэсэн дүр ч юм уу бүтээе гэсэн мөрөөдлийн дүр байгаа биз дээ?
-    Яг тийм ийм гэсэн онцолсон зүйл байхгүй.  Би кино үзэх их дуртай. Ямар нэгэн тийм зодоон цохионтой ч гэх юм уу адал явдалтай кинонд тоглож үзэх  юмсан гэж боддог. Тийм санал ирвэл дуртайяа хүлээж авна.
Уран бүтээлийн амжилт хүсье. Ярилцсан Э.Базаржав

МУГТ боксчин Н.Баярсайхан гадаад залууг зодох уу?

$
0
0

BorgoljinОлимпийн хүрэл медальт, МУГТ Н.Баярсайхан лангуун дээр давс, гоймонгоос өөр бараагүй эдийн засгийн хүнд үе буюу 1992 оны Барселоны олимпийн хүрэл медальтан. Хэрвээ өнөөдрийнх шиг тамирчдаа харж үзэж, дэмждэг үед байсан бол олимпийн аварга болж болох боломж байсан гэж фэнүүд нь үнэлдэг. Их спортоос зодог тайлж сураг алдарсан МУГТ Н.Баярсайханыг мисс охин Б.Борголжин нь олны анхааралд эргэж оруулдаг.  Боксчин Н.Баярсайханы охин Б.Борголжин хуулийн чиглэлээр Бээжин, Сингапурт суралцсан өндөр боловсролтой охин ч загвар өмсөгчөөр ажилладаг, миссийн тэмцээнд амжилттай оролцож явсан сайхан бүсгүй. Найз залуугүй, нэртэй хуульч өвөөтэй, олимпийн медальт эцэгтэй сайхан бүсгүйг сонирхох эрчүүд мундахгүй. Харин боксчин аав нь сайхан охиноо хадамд гаргахдаа өндөр шалгуур тавих байх. Юутай ч Б.Борголжин охин гадаад залуутай зургаа авахуулсан нь харж явдаг олон залуугийн зүрхэнд шар ус хуруулж, 99 зүрх шархалж байна. Уужуухан нэг нь хамт ажилладаг модель залуу гэж тайлбарлаж байна. Харин охиноо гадны залуутай дотносвол Монголоороо гоёдог боксчин Н.Баярсайхан гадаад залууд хатуухан цохилт өгч, хил давуулан хөөж магадгүй.


Г.Сарангэрэл найз залуутайгаа…

$
0
0

12308305_1668704250039691_6315699915409790613_nХ.Тэмүүжин Хууль зүйн сайд байх үедээ байнга хэл аманд орооцолдож, ор хөнжлийнх нь явдал ч олонд дэлгэгдэж байв. Юутай ч 19 настай Г.Сарангэрэл гэх бүсгүйг сайдын нялх амрагаар тодруулж, нөгөөх нь телевизүүдэд “сайн ах гэж бодсон” хэмээн ярилцлага өгч байлаа. Х.Тэмүүжин сайдын нууц амраг гэгдсэн бүсгүй хорих ял сонссоноор энэ хэрэг шувтарсан ч залуухан сайхан бүсгүй олны анхаарлаас холдсонгүй. Хориход эрхийг нь зөрчин хол газраас 40 литрийн бидоноор ус зөөлгөдөг, хорихын хамтлагт хөгжим тоглож байна гэж яригдаж байв. Найз залуу Борхүү нь бас хэвлэлээр ярилцлага өгсөн. Цэл залуухан бүсгүй Г.Сарангэрэлийг бохир улстөрчдийн тоглоом болж, Монголд амьдрах аргагүй боллоо, хорих газраас гараад гадаадад гарч амьдарна байх гэж өрөвдөх хүмүүс олон. Гэвч Г.Сарангэрэл сэтгэлийн их тэнхээтэй бололтой. Наранд гарсан хойноо найз залуугаа сольж, Батмонгол гэдэг залуутай аз жаргалтай байгаагаа хаа сайгүй зарлах болжээ.

УИХ-ын баз хүргэд

$
0
0

1604790_1081073418592657_8675389581342396813_nХовд аймгаас сонгогдсон МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Д.Батцогт хоёр баз хүргэд гэдгийг хүмүүс андахгүй. Д.Батцогт, С.Бямбацогт хоёр Ховдын барилга трестийн даргаар ажиллаж байсан Цэндсүрэнгийн хоёр охиныг гэргий болгон авсан. С.Бямбацогтын эхнэр Ц.Ганцэцэг гурван хүүтэй. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Д.Батцогтын гэргий нь С.Бямбацогтын эхнэрийн төрсөн эгч бөгөөд Ц.Ганчимэг гэдэг.

“Камертон”-ы Ган-Эрдэнийн гэр бүл

$
0
0

Gan-ErdeneGan-Erdene ger bul“Камертон”-ы хамтлагийн гишүүн Л.Ган-Эрдэнэ анх яруу найрагч Гэрэл, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Мөнхбатын охин Халиунтай анхны амьдралаа эхлүүлсэн ч хөөрхөн охинтой болоод амьдралынх нь зам салсан. Харин хоёр дахь амьдралаа “Жигүүр гранд” компанийн ерөнхий захирал Д.Баттөрийн охин Б.Уянгатай эхлүүлсэн. Бал сараа хадам аавынхаа төрсөн нутаг Өвөрхангайд тэмдэглэсэн дуучин Л.Ган-Эрдэнэ, Б.Уянга хоёр эдүгээ хоёр хөөрхөн хүүгийн ээж аав болсон, сайхан гэр бүл гэгддэг.  Дуучин Л.Ган-Эрдэнийн хоёр хүүхэд нь аавыгөө хуулсан мэт адилхан.

ЧИНГИС ХААНЫ ХҮРГЭН

$
0
0

Chingisiin hurgenГадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь 2016 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгаас нэр дэвшихээр зүтгэж, байн байн Сэлэнгэ рүү явж байгаа. Шинэ жилийн үдэш ч гэртээ тайван өнжиж чадсангүй, Сэлэнгэ аймагт очиж “шинэ жилдээд” иржээ. Н.Оюундарь өөрийгөө Чингис хааны алтан ургийн тасархай гэдгээрээ бахархдаг. Н.Оюундарь хатагтайн овоглодог Наваан-Юндэн овог нэлээн алдартай. Тэрээр Чингис хааны алтан ургийн хэлхээ, удмын язгууртай, 1985 он хүртэл Монгол хаадын угсааны хамгийн сүүлд амьд сэрүүн үлдсэн ноён гаралтай хүн байв. Чингис хааны 32 дэхь үе Абатай сайн хаан(1554-1588)-ы 2-р хүү Сибитүйгээс түүний удам судар эхэлнэ.. Өвөг дээдэс Сибитүй 1631 оноос Манжийн дарлалд орохоос (1691) өмнө үүссэн Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан гурван аймгийн Түшээт хан аймгийн Баатар засгын хошуунд туслагч гүн, хошууны бэйс хийж байжээ.
Чингис хаанаас хойш 30 дахь үе, Гэрсэнз Жалайр хутагтаас (1513-1549) хойш тоолбол 15 дахь үе нь, Түшээт хан аймгийн 21 хошууны нэгэн Хараагийн Баатар вангийн хошууны (Одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хараа, Ерөө, Дарханы Шаамар сум, Зүүнхараа хот, Дархан хот, Төв аймгийн Батсүмбэр сум болно) хошуу ноён Баатар ван Н.Наваан-Юндэн аж. Н.Наваан-Юндэнгийн өвөг эцгийн хадгалж байсан Чингис хаан, Автай сайн ханы алтан ургын бичиг Наваан-Юндэнг эсэргүү хилс хэрэгт барьж хөрөнгө хогшлыг нь хураахад хамт алга болсон гэдэг.
Тиймээс Н.Оюундарь Чингис хааны алтан ургийн тасархай гэж хэлэхэд хунтайж Даваанямаас илүүтэй хүн үнэмшдэг. Тэгэхээр Н.Оюундарь хатагтай нөхөр Чингис хааны хүргэн гэж цээжээ дэлдэхэд гайхаад байх хүн гарахгүй. Чингис хааны “хүргэн” маань Шөлөндөө, The Bull Hotpot Restaurant,  сүлжээ ресторан ажиллуулдаг. Мөн их сургуулийн урд талын Bluemon Center-ийг эзэмшдэг. МИУС-ийн үе үеийн оюутнууд “Энэ Чингис хааны нөхөр бидний уусан пиво, идсэн хоолны мөнгөөр энэ төвийг барьсан. Бид хувьцаа эзэмших ёстой гэж тоглодог.

ТЭМКА, НАРАНСОЛОНГО ХОЁР ХОНКОНГТ АМАРНА

$
0
0

Ger buleeree TemkaЖүжигчин Г.Нарансолонго “Х Түц” продакшнд 10 гаруй жил ажиллаж, Одноо эгчийнхээ итгэлийг олж, их ч юм сурсан байх. Харин гурван жилийн өмнө Төтө, нөхөр Тэмка нарынхаа хамт хамтлагаасаа туурга тусгаарлаж, “Эмоци” продакшныг байгуулсан нь Төтө, Тэмка, Нарансолонго гуравт их олз омог авчирч, эдэлж хэрэглэх, өмсөж зүүж байгаа зүйл нь эрс өөрчлөгдсөн. Г.Нарансолонго “Эмоци” продакшны тэргүүн хатагтай л гэсэн үг. Ажил хийвэл ам тосдоно гэдгийг амьдралаараа үзүүлж, хэд хэдэн тоглолтын ард гарч, “Их хотын залуус” олон ангит кино хийсэн “Эмоци” продакшны тулгуур болдог эхнэр нөхөр хоёр хүүхдүүдийнхээ хамт алжаалаа тайлж амрахаар Хонконг явжээ.

П.Шүүдэрцэцэг найз залуугүйгээр, шинэ оныг ганцаараа угтав

$
0
0

Shuudertseteee1914027_1073567562693865_4451675996203230609_nЗагвар өмсөгч П.Шүүдэрцэцэг, “Mixx” хамтлагийн Темпотой үерхдэг манай урдаа барих сайхан хосууд гэгддэг байсан. П.Шүүдэрцэцэг энэ жил СУИС-ийг төгсөж ажил амьдралынхаа гарааг эхэлсэн. Хэзээд дэлгэцийн эрэлттэй дүр төрх байдаг Б.Шүүдэрцэцэг олон кино, зохиомжид тоглож, 240 цаг реалити шоунд оролцсон. Жүжигчин Амгаланбаатартай ам мурийж, сэтгэл нь гундуухан байсан П.Шүүдэрцэцэг дээр найз залуу нь Темпо нь ирж, “Шүүдэрхэн” дуугаа дуулан сэргээсэн. “Саятан болох дамжаа” телевизийн олон ангит кинонд хамтдаа тоглож, хаана ч байсан цугтаа салдаггүй, сайхан хосууд гэгддэг тэд энэ шинэ жилээр хамтдаа харагдсангүй. Харин П.Шүүдэрцэцэг “Хүний амьдралыг хөдөлгөгч гол хүчин зүйл бол чи өөрөө. Амьдрал улам л амттай санагдаад байх юм…” гэж бичин ганцаараа цасан хүн хийж, “Чамд аз жаргал хүсье” гэсэн тоглолтын шторк шэйрлэж, шинэ оноо “Андра” модель агентлагийн охидтой тэмдэглэжээ. Тэрчлэн 2015 оны сүүлчийн үдэш жаргах нарыг ганцаараа харж “2015 Оны хамгийн сүүлийн нар жаргахыг харж, сүү өргөж цайны дээж өргөж хүслээ шивнэж зогсоно. Маш ихээр хүсвэл хүсэл бүхэн биелэх болно гэдэгт итгэдэг. Юм бүхэн жаргаж дахиад л нар мандана. Орой болж харанхуйлж, дахиад өглөө ирж гэгээ татна”. Гэжээ. Юутай ч сайхан хосуудын харилцаанд цав суусан бололтой, харин энэ нь түр үү,  бүрмөсөн үү, удахгүй эргээд нийлэх үү гэдгийг цаг хугацаа харуулах

Том, жижиг Баясгалан

$
0
0

BayasgalanДуучин Т.Баясгалан 2008 онд Кёкүшюзантай нэг гэрт орж, 2009 онд МУГЖ болсноосоо хойш уран бүтээл гэхээр гавьтай зүйл хийсэнгүй. Хүү Элбэгбаяр, охин Нандинзаяагаа төрүүлж, асрахны зэрэгцээ Цагаанзам, уртын дуучин Алтансайхан нартай хамтран дуулж, “Хан тэнгэрийн хайр” цомог гаргасан ч урьдынх шигээ амжилтанд хүрээгүй. Харин дуучин Т.Баясгалангийн дуулах хоолой, имижийг нь хуулж жижиг Баясгалан гэгдэж явсан Ч.Чулуунчимэг нэг хэсэг “манер”-аар нь дуулж явсан, одоо нөхөр Болдын хамт уран бүтээлээ туурвиж яваа. Т.Баясгалан эгч нь өөрийг нь давтсан дуучинд тэсэлгүй хэдэн үг хэлж, нөгөө бага нь ч уучлал гуйсан гэдэг. Харин том, жижиг  Баясгалан хамтдаа.


Б.Лагшмигийн хурц шийдэл

$
0
0

Lagshnii budagLagshmi hurts stailЭМШУИС-д сурч, сургуульдаа ажилтнаар үлдсэн Б.Лагшми гэдэг бүсгүй Асашёорюү аваргатай холбогдсоноор олны танил болсон. Б.Лагшми дипломатчийн гэр бүлд төрсөн, “Эрэл” дунд сургууль төгссөн, хойд ээжтэй тухай хэвлэлийнхэн “илрүүлэн” мэдээлсэн. Анх “Чонон сүлд” кино хамтдаа үзэж, олны нүднээ ил гарсан хосууд жил гаруй хамт амьдарсны эцэст хоёр тийш болсон тухай яриа гарсан билээ. Харин үүнд Аса аварга, Лагшми хоёрын аль нь ч нэг мөр хариулт өгөөгүй.  Хамтдаа Жапан таунд амьдарч, А.Сүхбат амрагийн ил гарсан залуу бүсгүй Ж.Гарамхандын төрсөн өдөрт хамтдаа очсон хосууд ойрд олны өмнө цугтаа харагдаагүй болохоор энэ цуу яриа үнэний хувьтай байж магадгүй. Тэгээд ч найз залуугаасаа салсан, хувийн амьдралдаа өөрчлөлт хийгээд удаагүй бүсгүй үс засалтаа өөрчилдөг, уруулаа тод будаж, нүдээ хурц буддаг гэдэг. Цэвэрхэн арьстай болохоор тэр үү барагтай бол буддаггүй Б.Лагшми хурц тод будалтыг эрхэмлэсэн нь хувийн амьдралаа өөрчилсөн залуухан бүсгүй өнгө ч байж магадгүй.

Хүн шалзалчихаад “Давхар цохилт” кинонд оролцсон Ц.Алдармаа худлаа ярилаа

$
0
0

Алдармаа original“Шинэ үе” хамтлагт 10 жил ажилласан жүжигчин Ц.Алдармаад жүжиглэх авъяасын хэлтэрхий ч үгүй гэдгийг “Шинэ үе” хамтлагийн шог гараанд Ц.Алдармааг орсон гарааг үзсэн хүн бүр мэднэ. Харин 2014 оны дөрөвдүгээр сард Д.Оюунтуулыг буцалсан усаар  шалзалсан Ц.Алдармаа саяхан “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орлоо. Тайзан дээр байхдаа хариг хатуу дуугаар ярьдаг Ц.Алдармаа хэрээрээ дуугаа намсган ярилаа. Угаасаа авъяасгүй жүжигчин тэр үед ч “голын зөөлөн дуу” гаргаж чадсангүй. Анхан шатны шүүхээс 7,1 жил авсан Ц.Алдармаа давж заалдах шатны шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял сонссон.
Ц.Алдармаа, эгч Д.Оюунтуулыгаа шалзалсны дараахан, шатны шүүх хурал болоогүй байхад “Давхар цохилт” кинонд тоглож байсныг нүд чихтэй хүн бүр харсан билээ. Хүн шалзалснаас хойш дөрөвхөн сарын дараа кинонд тоглож, хими цэвэрлэгээнээс хувцсаа авдаг хүүхний дүрийг маруухан гаргасан Ц.Алдармаа харин “Цензургүй яриа”-нд орохдоо илт худал ярьж, ямар ч уран бүтээл хийж чадаагүй,  дахин тайзан дээр гарч чадахгүй байгаагаа хэллээ. Бас хоёр ч уран бүтээлийн санал ирснээ хэлэв.
“Цензургүй яриа”-нд орж биеэ цэгнэж, нулимс унаган ярьсан Ц.Алдармаа Д.Оюунтуул эгч надаас 35 сая төгрөг нэхэмжилсэн тухай ярьж, ингэхдээ ажилгүй надаас юу авах вэ гэсэн маягтай ажиг ч үгүй ярилаа. Ц.Алдармаа гэмшсэндээ тайзан дээр гарч чадахгүй, юм бодож байгаагаа хэлсэн ч, үүнд нь итгэх хүн цөөн байна. Харин тэнсэн харгалзах ял дуусах хоёр жилийн хугацаанд ямар ч ажилгүй, орлогогүй гэсэн дүр эсгэж, шалзалсан эмэгтэйдээ сохор зоос ч өгөхгүй хүсэлгүй байна гэж ойлгогдохоор байна.
Нэвтрүүлгийн төгсгөлд Д.Оюунтуул эгчтэйгээ урьдынх шигээ тэврэлдэн уулзахыг хүсэж байгаа гэж матрын нулимс унагав. Үгийн шарх мэддэггүй, мэсний шарх эдгэрдэг гэдэг ч, буцалсан усаар шалзлуусан хүний өвдөлт, шарх, сорви ч бас эдгэртлээ удах биз ээ.

А.Гэрэлцэцэг залуухан амрагтайгаа жаргаж байна

$
0
0

Gerleeeee“Маск” продакшнийн жүжигчин А.Гэрэлцэцэг, жүжигчин Ц.Алдармаа хоёр Хайлаастад ус түлш зөөж, бага насаа өнгөрөөсөн. Харин насанд хүрээд гэр хорооллоос нүүж, нэг нэг продакшний нүүр царай болж явсан ч Ц.Алдармаа асуудалд холбогдсон. Харин А.Гэрэлцэцэг уран бүтээл нь ч, хувийн амьдрал нь  өөдрөг яваа. А.Гэрэлцэцэгийн найз залуу нь загвар өмсөгч. Гэрлээгийн найз залуу өмнө Дариа гэдэг загвар өмсөгчтэй үерхдэг байсан гэдэг. А.Гэрэлцэцэг хувийн амьдралаа сайн нууцалдаг байсан ч энэ удаа өөрөөсөө дүү загвар өмсөгч залууг олноос нуухгүй байна.

37 НАСТАЙ ЦАСАН ОХИН

$
0
0

tsasan ohin 37Жүжигчин Д.Ганцэцэг УДЭТ-т 10 гаруй жил ажилласны эцэст У.Уранчимэг эгчийгээ дагуулаад, дүү А.Ганчимэгээ дагуулаад драмын театраас гарч, “Хувьсал” продакшнд ажиллах болсон билээ. Гар сэтгэл нийлсэн гурван бүсгүй “Хувьсал” продакшныг үнэхээр өөрчилж, хийсэн кино, жүжиг болгон амжилттай болж, ашиг орлого ч муугүй байгаа. Энэ шинэ жилээр жүжигчин О.Мөнхдалай өвлийн өвгөн, Д.Ганцэцэг цасан охин болж продакшныхаа жүжигчдийн хүүхдүүдэд бэлэг түгээжээ.

ХИШИГБАЯР, ДЭЛГЭРМАА ХОЁРЫН ХҮҮ

$
0
0

Khishigbayar Delgermaa 2Дуучин Б.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа хоёр 10 гаруй жил хамтран дуулсан. Хамтран дуулж, ханилснаасаа хойш 10 гаруй жилийн дараа хүүхэдтэй болсон. Хан-Уул дүүрэгт амьдардаг Р.Дэлгэрмаа дүүргийнхээ эмнэлэгт бусад хөл хүн эхчүүдтэйгээ адил дугаарлаж байгаад үзүүлдэг энгийн даруухан нэгэн гээд жирэмсэн ээжүүд ам сайтай байдаг байсан. Юутай ч Хишигбаяр, Дэлгэрмаа хоёрын олны нүд харцнаас нуусан энхрий хүү нь ийм том болжээ. Сонирхуулахад өнөөдөр дуучин Хишигбаярын төрсөн өдөр.

Viewing all 270 articles
Browse latest View live