Quantcast
Channel: Мэдээллийн нэгдсэн товчоо »Шар мэдээ
Viewing all 270 articles
Browse latest View live

“Согтуу” Очир

$
0
0

Damba-OchirЛүнгийн замыг засах гэж там болгосон хэргийн эзэн гэгдэх УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нэрээ Зам-Очир болгосон гишүүн одоо Согтуу-Очир гэгдэх бололтой. Эрдэнэт хотоос УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдсон энэ эрхэм 2012 оны сонгуулиар өвдөг шороодсон ч, дахин 2016 оны сонгуульд ялалт байгуулан шаргал ордонд эргэн ирсэн билээ. Эрхэм гишүүн Зам-Очир байнгын хорооны хуралдаанд согтуу суусан тухай яриа тархаж, бүр бичлэг ч хүртэл цацагдсан байх аж. Харин улстөрчид улайхгүй худал хэлдэг хойно доо, үүнийгээ үгүйсгэж, даралтны эмээ уусан нь эрхэм гишүүд архи шиг үйлчилж, ийм нөлөө үзүүлсэн бололтой. Төрийн ажлыг энэ мэт эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй хүмүүс л явуулах нь хэвийн үзэгдэл болж байна даа.


М.Энхболдыг элдэвлэх нэрийдлээр АН Х.Баттулгыг унагах уу

$
0
0

2017-05-04-1Муу нуухаар сайн илчил гэж үг бий. Нэр дэвшигчдийн өнгө тодорхой болов бололтой. М.Энхболдыг урлаг, спортынхон дэмжиж байгаагаа илэрхийлж, паадгар алхаж буй бол Х.Баттулга намынхныхаа дэмжлэгийг ч хүлээж чадахгүй ихэд тэвдэж явна. Сурталчилгаа эхэлсэн эхний өдөр л гэхэд МАН-ын нэр дэвшигчтэй нэг аймагт үдлэв. Сураг сонсох нь ээ, М.Энхболдыг Дорнодод очих тухай Женкод дуулгаагүй гэх мэдээлэл бий. Тиймдээ ч мань хүн МАН-ын нэр дэвшигчийн дараагаар тус аймагт хөл тавьснаас үүдэж, уулзалтад олон хүн ирж чадаагүй гэх юм билээ. Хэнтий аймгаас сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн өдрөөс Аса аваргын “Цусыг нь хольж байна даа” гэх халаглал гэх үү, хошигнол олонд тархсанаас бус хувь гишүүн асны тойрогт ажиллаж байгаа мэт мэдээ төдийлөн түгсэнгүй. Түүнээс хойш Женког уулзалт хийх сургаар МАН төрийн албан хаагчдыг “нүүлгэдэг” гэх мэдээлэл тархав.
Гэтэл үнэн хэрэгтээ нам доторх зөрчилдөөн нь З.Энхболдыг хэрхэн унагаж байсан шиг үйлчлээд эхэлсэн гэх яриа чих дэлссэн юм. Шинэчлэлийн хэмээх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаснаас үүдэлтэй АН-ын ан цав томорч, эвлэхээргүй болсон гэхэд хилсдэхгүй. Ямартаа л УИХ-ын сонгуулиар АН-ын фракциуд нэгдэж, багаараа З.Энхболдын эсрэг ажилласан. Тэгвэл энэ ажиллагааны дараагийн бай нь Женко бололтой. Тиймдээ ч орон нутаг дахь уулзалт нь “эзэнгүйдэж”, төрийн албан хаагчид “барьцаалагдаж” оргон зайлсан тухай мэдээллийг пиарынхан нь тарааж эхэлсэн юм даг уу. Хэдийгээр нэр дэвшигчдээ Н.Алтанхуяг тэргүүтэн гар барьж, амжилт хүссэн ч өмнөх хорсол нь дайлагдаагүй тул “биеэ хөдөлгөх” дурамжхан байгаа нь нээлтийн ажиллагааны үеэр ч ажиглагдсан. Уг нь Р.Амаржаргал нэр дэвшсэн бол гэх халаглал өдгөө ч намынхных нь амнаас цухалздаг. Ядаж л боловсролгүйгээрээ баалуулахгүй байх байсан гэлцэх.
Үнэхээр ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн 66 хувь нь боловсролгүй. Тиймээс МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын хувьд сөрөг мэдээллээр дайрах, давшлах, муучлахыг нь боловсролтой хүний хувьд дааж, тэвчиж, үүрч давах үүрэг хүлээж байгаа нь илт. Сумын Засаг дарга, төрийн албан хаагч сонгогдоход хүртэл чаддаг мэддэг, сурч боловсорсноор нь өрсөлдүүлж, шалгуур, стандартад нийцсэний үндсэн дээр ажилд томилогддог. Тийм ч учраас иргэд үр хүүхдээ сургаж, ажил амьдралтай нь залгуулахын төлөө өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж байж хүүхдээ их, дээд сургуулийн босго алхуулдаг. Эдийн засаг хүнд төлбөрийн чадвар муу ч хүүхдийнхээ боловсролоос гар татаж байгаагүй гэхэд болно. Өдгөө ч хэдэн малаа арилжин байж, хотоо харлуулах шахам сургалтын төлбөрт байдгаа бардаг. Тийм атал Ерөнхийлөгчид боловсрол хэрэггүй падлийгүй гэв үү. Ёстой л хууль надад үйлчилдэггүй юм гэдэгтэй агаар нэг бус уу.
Шулуухан хэлэхэд, Төрийн тэргүүн гэдэг сурлага муутай жаалын албан тушаал биш. Хэдэн жилийн өмнө Женкогийн хэлсэн үг бий. Тодруулбал, өнөөгийн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад нь Женко “Боловсролгүй бөхөөр яадаг юм” хэмээн хээвнэг хэлж байсан удаатай. Гэтэл өөр дээр нь тулаад ирэхээр боловсрол гэдэг шалны алчуурны ч үнэ цэнэгүй болж хувирав бололтой. Мэдээж тэдний хэн хэн нь спортын хүн. Нарийн хэлбэл, бөх. Гэхдээ самбо бөхийн дэлхийн аваргаар Б.Бат-Эрдэнэ гурван удаа болж байсан бол Х.Баттулга ганц удаа аваргалж байсан юм билээ. Энэ үүднээс нь харвал бөхийнхөө чансаагаар гурван шат доогуур гэсэн үг гэлтэй. Үе үеийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өндөр боловсролтой байсныг хэн хүнгүй мэднэ. Гэтэл Женко, С.Молор-Эрдэнэ хоёр боловсролгүй гэж Б.Бат-Эрдэнэ аваргыг муулж байсан түүх өчигдөрхөн мэт.
С.Ганбаатарын тухайд боловсрол хэрэггүй гэж Женко шиг “зүтгээгүй” нь яамай даа гэж талархах. Гэвч мань хүн боловсролгүйгээ нууж, олон нийтийг хуурсан нь хамгийн аймшигтай. Өөрийн толгой дээрх өвсийг харахгүй байж, бусдын толгой дээрх хялгасыг харна гэгчээр сэтгүүлчийн гуравхан асуултад бүдэрч булайгаа дэлгэж, УИХ-ын сонгуульд бүдрэв. Хими үзэж, судлаагүй эмч гэж байдаггүй шиг баклавр эзэмшээгүй магистр гэж байддаггүй хойно.
Сонгууль болдгоороо болоод дуусна гэтэл амьдрал үргэлжилнэ. Гэтэл боловсролтой болохын төлөө яваа залуусын сэтгэл рүү ус цацаж, урд хөршөө үзэн ядах ажиллагааг эрчимжүүлж, өөр зуураа хөлөө жийлцэх нь сонгуулийн утга учир биш байлтай. М.Энхболд бол Хятад л гэнэ. Иймэрхүү хар пиар үе үеийн сонгуулийн үндсэн сэдэв болж ирсэн. Ямартаа л Фенг шүй С.Ганбаатар хятад соёлтой , бол Женко хятад түрийвчтэй, хятад хөрөнгө оруулагчтай гэх яриа цахим ертөнцөд тархав. Зүй нь нэр дэвшигчид бүгд урд хөрштэй ямар нэг сэжмээр хамааралтай юм даг уу.
Монгол туурга тусгаар улс. Тийм байтал дотоод хэрүүлээ савнаас нь халиулж, хавь ойрынхонд нялзаах утгагүй мэт. Хэрэв дээрх хар пиар үнэн байгаад үнэхээр ийм гурван хүн өрсөлдөж буй бол хятад хочтой хүн хортой юу Хятад соёлыг түгээн дэлгэрүүлэгч аюултай юу, эсвэл шаахайтан эзэнтэй, ханзтай түрийвчтэй эх оронч дүр эсгэгч ноцтой юу гэдгийг ухах шаардлагатай бололтой. Ингэж нэгнийгээ хараар будах нь ямар ч үр дүн авчирдаггүйг өнгөрсөн сонгуулийн түүхүүдийг сөхөөд харахад илхэн. Жишээлбэл, анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг мөн л урд хөршийнх гэх цол гуншин өгч байсан ч эцэст нь тэр нь хошигнол болоод өнгөрсөн. Харин ч мань хүн Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм даг. Дараа дараагийнх нь мөн адил. Н.Багабандийг Хятадаар ярьдаг яах аргагүй хужаа, “Туул ЖинПан”-гийн нууц эзэн гэх мэтээр муулчилсан. Гэсэн ч тэр хоёр удаа сонгогдсон. Ц.Элбэгдоржийг мөн шаахайтан нутгийнх гэж цоллож байлаа. Ээжийнхээ энгэрт мэгшиж уйлаад Ерөнхийлөгч болсон. Өнөөдөр М.Эхболдын ээлж бололтой. Тэр энэ бүх хар пиарын эсрэг зөрүүлж тэвнэ шидсэнгүй. Харин ч боловсролтой хүний нуруутай зангаар тэвчээртэй хандаж байна. Хоч бол хоч. Хэлбэр агуулга хэзээд хүний амьдралд чухал байсаар ирсэн. Магадгүй тэр ингэтлээ гүтгүүлээд ялсан Ерөнхийлөгч болохгүй гэх газаргүй юм даг уу.

Д.ДОРЖ

“Женко” Х.Баттулгын оффшорын талаарх 24 баримт

$
0
0

lhsbf44kdm1. Эдийн засагч Х.Батсуурь Халтмаагийн Баттулгыг 1.1 тэрбум ам долларын хөрөнгөтэйг хүлээн зөвшөөрлөө.

2. Халтмаагийн Баттулгын хөрөнгийг 1.1 тэрбум ам доллараар үнэлсэн WealthX.com байгууллага нь хөрөнгө чинээтэй баячуудын мэдээллийг хөрөнгө оруулалтын сангуудад боловсруулж өгдөг 200 гаруй ажилтантай, харуут бус, мэргэжлийн судалгааны байгууллага юм.

3. Х.Баттулга 2006 онд Камекс компани байгуулж, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлсэн байна.

4. Камекс компанийн 90 хувийг Халтмаагийн Баттулга, 10 хувийн Ядамсүрэнгийн Батсүх (Ард Батсүх) эзэмшдэг.

5. Камекс компаниа төрсөн охин Б.Намуунаагийнхаа нэр дээр 90 хувийг, дараа нь Жигжид Халтмаа Цэндбаяр нарын нэр дээр шилжүүллээ.

6. Камекс компани Төв аймгийн Баян сумын нутагт Төгрөг нуурын хүрэн нүүрсний ордод 78.000 га талбайд ашиглалтын лиценз эзэмшдэг байна.

7. Төгрөг нуурын нүүрсний орд газар нь төмөр замаас 28 км, авто замаас 24 км-т байрладаг дэд бүтэц шийдвэрлэгдсэн орд юм.

8. Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний нөөц дуусахад Төгрөг нуурын ордоос Улаанбаатар хотын 3, 4-р цахилгаан станцыг нүүрсээр хангахаар стратеги төлөвлөгдсөн байдаг байна.

9. Төгрөг нуурын орд нь 1980-аад онд ЗХУ-ын геологийн экспедици нөөцийг тогтоосон бөгөөд, улсын төсвөөр хайгуул хийгдсэн орд юм.

10. Х.Баттулга Төгрөг нуурын нүүрсний ордыг авахдаа 1980-аад онд улсын төсвөөс гаргасан хайгуулын зардал буюу тухайн үеийн 113000 төгрөг буюу 21480 ам доллараар өөрийн болгожээ.

11. Камекс компани, Төгрөг нуурын ордыг эзэмшихдээ “Төгрөг нуурын Энержи” компани байгууллаа.

12. Төгрөг нуурын энержи компанийн Гүйцэтгэх захирлаар Баянгол зочид буудлын Хятад эздийн нэг Билли Лимийн дүү, Лим Сеон Дэннисийг томилсон байна.

13. Х.Баттулгын бизнесийн дотны анд, Хятад үндэстэн Билли Лим бол оффшор бүст гарах зам мөрийг нээсэн нэгэн юм.

14. Билли Лим нь Баянгол зочид буудлын томоохон хувьцаа эзэмшигч бөгөөд, Х.Баттулгын Сингапураас камер зөөх анхны наймааны шанг татсан худалдаачин юм.

15. Билли Лим Баянгол зочид буудалд байрлах Касабланка рестораныг хоол хийх хоббигоороо өнөөг хүртэл ажиллуулдаг байна.

16. Билли Лим Эзэн Чингис хааны морьт хөшөө барих газрыг заасан гэдгээ Форбс сэтгүүлийн 2015 оны 1-р сарын дугаарт нийтлэгдсэн ярилцлагадаа бахархалтайгаар ярьжээ.

17. Тэрээр Женко Тур бюро компанийн анхны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.

18. УИХ 2006 онд Авилгалын эсрэг хуулийг шинэчлэн баталж, төрийн өндөр албан тушаалтан Хөрөнгө орлогын тухай мэдүүлгээ нээлттэй, ил тод гаргахаар хуульчиллаа.

19. Энэ хууль 2007 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд, хууль хэрэгжихээс 3 сарын өмнө Камекс компаниа Сингапурын татвар төлдөггүй офшор бүс рүү шилжүүллээ.

20. Сингапурт бүртгэгдсэн Камекс компанийн албан ёсны хаяг: Camex LLC Bayangol Hotel Office, Chinngis Avenue, Sukhbaatar District 1st Khoroo, Ulaanbaatar, Mongolia гэдэг хаягаар бүртгэгдсэнийг Хонконгийн хөрөнгийн бирж мэдээллээ.

21. Х.Баттулга 2010 онд Төгрөг нуурын нүүрсний орд газраа Сингапурын Ming Hing Waterworks Holdings Limited компанид 255 сая ам доллараар худалдсан тухай Хонконгийн хөрөнгийн бирж мэдээллээ.

22. Хэдийгээр офшор бүст Камексийг худалдсан мэт харагдаж байгаа ч, Singapore, Virgin, Caymen арал гэсэн 3 оффшор бүс дамжуулан нэрээ өөрчилсөн байна.

23. Оффшор бүсүүд дамжсаны эцэст Mongolian investment group (MIG) нэрээр Камекс компанийн хувь эзэмшигчдийн нэрс дахин ил гарч ирлээ.

24. MIG буюу Монголын хөрөнгө оруулалтын корпорацийн хувьцаа эзэмшигчдийн нэрст Монголын жүдо бөхийн холбооны ЕНБД М.Бөхбат, түүний эхнэр Б.Оргилсүрэн, Ард Батсүх, Баянгол зочид буудлын Хятад эздүүд ах дүү Лимийнхэн, үүнд: Лим Сеон Деннис, Лим Тан Вай Тинг, Лим Ши Хуа Селестина нарын нэрс гарч Хонконгийн хөрөнгийн биржийн вэб сайтад мэдээлэгдлээ.

Ж.Сондор

Бутач хүүхэд гэдгээрээ бахархдаг бол гивлүүр зүү, Арабад очиж амьдар

$
0
0

Dashbalbar zahiaНэрт яруу найрагч О.Дашбалбарын орчлон дээр орь ганц охин юм шиг аашилдаг, алхам бүртээ алдарт найрагчийн нэрийг барьж явдаг, цөөнгүй хүний танил болсон нэг бүсгүй бий. Пунцагбалжир агсны хүү, Г.Дэлгэрмаа бүсгүйг хүчиндсэн гэх шуугианд өртөхөд тэр хүүхний нэр нь хавчуулагдаж явсан. Харин сүүлийн үед нэрт найрагч О.Дашбалбарын албан ёсны гэр бүлийн отгон охин Дашбалбарын Дэжидмаа энэ явдлыг эсэргүүцэн бичиж, олны хэл амны бай болж явна. Аргагүй биз, авааль гэргий, гурван хүүхэд нь байсаар атал аавынх нь нэрийг хайр найргүй ашиглаж, сүүлдээ хэдэн ундаа, жижиг зуушнаас “зарсан” тухай шүүмжилж бичихээр хэн ч дургүйцнэ. Цогтой найрагчийн охин юм чинь амнаас нь энэ зэргийн үг унах.
Албан ёсны, хууль ёсны гэр бүл хаана ч “number one” байдаг. Гэтэл авааль эхнэр Борхүүхэн юм хэлэхгүй байсаар нууц амраг нь ил гарч, эцэст нь “хууль бус” хүүхэд нь ингэж “даам гарч” доромжилж байгаа биз. Борхүүхэн ч, аавынхаа нэр сүрээр амьдарч үзээгүй том охин Д.Мөнгөндалай, ганц хүү Д.Гангабаатар нь юм дуугардаггүй. Энэ тухай үг сөрж дуугаръя гэвэл Монголын шилдэг нийтлэлчдийн нэг Дашбалбарын Мөнгөндалайд үг, үсэг цаас, хэвлүүлэх талбар хаана ч олдоно. МУИС-ийн багш, Монголын сайн чамбай хуульчдын нэг Д.Гангабаатар ч үг дуугардаггүй. Харин үүнээс илүү яаж тэсэх вэ, отгон охин Дашбалбарын Дэжидмаа “тэсэрлээ”.
Ээж, охин Халтар, Индра хоёрын хэвлэлд байн байн ярьдгаар 1985 оны 12 дугаар сарын 22-нд найрагчтай танилцсан юм байж. Баян ядуу, хэн бүхэнд тохиолддог нууц явдал, нууц амрагийн явдал эхэлж. Охин Д.Индрагийн хэлснээр анх танилцахдаа нэрт найрагч Халтар гэдэг нөхөртэй, хоёр хүүхэдтэй эмэгтэй “1000 жил хайрлана” гэж амлаж. Нэрт яруу найрагч байтугай ямар ч эр хүн нууц амрагтаа хэлэх л үг.

 Харин О.Дашбалбар агсан аав ээж нь хадаг сүй тавьж, ёсолж төрлөн бэр буулгасан авааль эхнэртэйгээ насаараа амьдарсан. 1985 онд намын батлах хүчтэй байсан ч цогтой найрагч О.Дашбалбар намын батлахаар “хүлүүлж”, гэр бүлтэйгээ үлдэх хүн биш. Аваал гэргий, гурван хүүхдээ орхиод, гэрлэлтээ цуцлуулаад явъя гэвэл адуу чөдрөө тасдахаас амархан асуудал. 1990 он гарлаа, нийгмийн шилжилт эхэлж, хүн бүр эрх чөлөөгөө эдэлж, олон гэр бүл албан ёсоор салцгаасан. Энэ үед нэртэй найрагчдын нууц амраг ч ил цагаан ил гарч, “эрх чөлөө”-гөө эдэлсэн. Хүмүүс Халтар, Оюунханд гэдэг нууц амраг байдаг гэж ярьж эхэлсэн. Энэ үеэр ч нэрт найрагч гэр бүлээ орхисонгүй, албан ёсны баталгаатай хэвээр. 1996 онд УИХ-ын гишүүн боллоо, мөн л гэр бүлээ хадгалж үлдсэн. 1996 онд УИХ-ын гишүүн болохдоо том охин Д.Мөнгөндалайгийнхаа нөхөр Алтангэрэлийг туслахаар авч ажиллуулж байсныг хэн хүнгүй мэднэ. Алдартай найрагч албан ёсны гэр бүлээсээ хэзээ ч салаагүй. 1998 оны намар бие нь муудаж, сар гаруй эмнэлэгт хэвтсэн. Энэ үедээ ч гэр бүлийн асуудлаа хөндөөгүй.
Харин 2007-2008 оноос Д.Индра гэдэг бүсгүй гарч ирж, О.Дашбалбарын амин хайртай охин болохоо тунхаглаж эхэлсэн. Үнэхээр л аавын хайртай охин бол нэрийг нь байн байн дурсан ясыг нь өндөлзүүлэн энэ тухай яримааргүй. Угаасаа дурсахаар ч, гайхуулахаар ч амьдрал биш. Гэр бүлтэй хүнд ээж нь дурлаж, албан ёсны гэр бүлтэй, гурван том хүүхэдтэй хүнээс хүүхэдтэй л болсон явдал. Манай улс олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг Арабын орон биш. Хоёр гурван эхнэртэй эрд очих дуртай бол тэр хүүхэн, охин гивлүүр зүүж энэ тухайгаа ярих ёстой. Хууль бол хууль, харин хүний сэтгэлийн асуудал, сэтгэлийн гүндээ, нууц амраг нь нууцаараа үлдэх ёстой байх. Харин ээж охин хоёр энэ явдлаараа бахархдаг ч юм шиг гаж явдал газар авлаа. Халтар эмч нөхөртөө хүүгээ үлдээж, том охиноо дагуулсаар гэр бүлээ орхисон гэдэг. Гэтэл дагуулж ирсэн Бибишийн Уянга гэдэг 40 гарсан хүүхэн нь Дашбалбараар овоглочихсон даналзаж яваа нь бурхан болоочийн авааль гэргий, гурван хүүхдийг нь дэндүү дорд үзсэн, доромжилсон хэрэг биш үү. Нууц амрагийн явдал баригдвал эхнэрүүд нь улаан галзуу очиж, нүүр амыг нь самардаж, үс гэзгийг нь зулгаасан явдал бишгүй гардаг. Харин нэрт найрагчийн авааль гэргий, ингэж галзуу бар шиг загнаагүй, амандаа ус балгасан юм шиг явснаараа нэгэн хүүхнийг даврааж, эцэст нь энэ байдалд хүрсэн бололтой.
Д.Индра гэдэг бүсгүй бурхан болооч найрагчийн нэр зургийг цахимд хайр найргүй тавих атлаа, төрүүлсэн хоёр үрийнхээ зургийг огт гаргадаггүй. Хамгийн хайрлах ёстой зүйл бол гэр бүл. Тиймээс ч гэр бүлийн зургаа олон нийтэд хамаагүй цацах дуртай хүн цөөн. Хайртай хүүхдүүдийнхээ зургийг тавьдаггүй мөртлөө, гурван хүүхдийн эцэг, авааль гэргий нь амьд сэрүүн яваа нэртэй найрагчийн нэр зураг, захиаг яасан их дэлгэнэ вэ? Ингэхэд Индрагийн хоёр хүүхдийн нэрийг мэдэх хүн байна уу. Цахим хуудсаа хувийн амьдралаа дуурсгах талбар болгосон бол нөхөр, хүүхдээрээ ч гайхуулах ёстой биз дээ.

 

Хүчирхийлэл, хагарал, мөхөл ханхлуулсан хар сунгаа

$
0
0

tz3vi69w9affffee3-1024x576МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны сурталчилгаа маргааш эхэлнэ. Ирээдүйд Монголчууд хаашаа зүглэх өнгийг тодорхойлох түүхэн сонгуулийн өмнө бид тулж иржээ. Тиймээс сонгогдоно гэх итгэл өвөртөлсөн нэр дэвшигчдийн сунгааны өмнөх Пи Ар-аас ирэх сонгуулийн өнгийг шинжлээ.
Женко Х.Баттулга. Тэрээр булчин шөрмөс, брэнд өвч хувцас хэрэглэл, одтой дээлээрээ бол охид хүүхнүүдийг төдийгүй залуучуудыг гижигдэж байгаа нь илт. Гэвч түүний хэлбэр хөөсөн байдлаас илүү олон нийтэд хандан Хятад монгол хэмээн цусны шинжилгээ хийж, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг Хятад хэмээн нотлоход Пи Арынхаа хөрөнгө хүчийг хаяж, Монголчуудын Хятадыг үзэн ядах сэтгэхүй дээр тоглож байна. Түүгээр ч үл барам аллага хядлага, терроризмд уриалж, олон нийтийг Женкогийн Эх оронч дүртэй Монгол ба М.Энхболдын Хятад монгол хэмээн хуваагдахад турхирч байна.

Хамгийн аймшигтай нь “200 Монголын толгойг тасдаад түүнийгээ овоолж байгаад тойрон бүжиг хийх”-ийг уриаллаа. Энэ бол ирэх сонгуулийн тэр чигээр нь хараар, болж өгвөл цусаар будахыг санаархсан үйлдэл гэдэг нь нотлогдож байх шиг. Хөөрүү туйлшруу ч гэнэн цайлган Монголчуудыг хооронд алалцуулах “ТОМ” Хятадуудын гар хөл болчихоод байгаагаа нэг ёсондоо илчилчихээд байна. Ирэх сонгууль түүний хувьд аллага, хядалага Монголыг мөхөөж, Мөнхийн хөршийнхөө малгайнд даруулж сүйрэх дайныг өдөөх сонирхол агуулсан сонгуулийг бэлтгэж гэж мэдрэгдэх болов.
М.Энхболд. Түүний хувьд 96 жилийн түүхтэй ууган намын дарга гэсэндээ өнөөх л уламжлалаа хадгалж, улиг болсон эв нэгдэлээрээ лоозогносоор. Эвтэй монголын төлөө нэр дэвшсэн гэх. Хэдий тийм улиг мэт боловя уг чанартаа өнөө цагт ус агаар мэт хэрэгтэй эв нэгдэл, монгол жудаг, тогтвортой байдлыг уриалж байна. Түүнийг харахаар “тэвчээртэй, буурьтай байдлаараа утаанаас илүүтэй боож үхүүлмээр санагдуулах аж. Тулхтай төрийн хар хүн тэр бүр таамаг, хардлага, гүтгэлэгт автаад байдаггүй гэдгийг нотлоод байх шиг. Гэхдээ л хятад, эрлийзээр нь дуудсан энэ их хар Пи Ар-д хариу барих байх гэх хүлээлтийг бий болгоод байна. Тиймээс энэ сонгуулийн хар өнгийг зөөллөх байх гэх горьдлогыг төрүүлж байна.

С.Ганбаатар. Баруун солгойгүй улстөржиж, МАНАН шиг муу муухайнгийн туульгүй хэмээн гаслаж яваа энэ эрхэм энэ удаагийн сонгуулиар хянана, зогсооно, дарна гэсэн уриатай яваа. Түүний хувьд хянадаг, барьдаг бяр нь хүрнэ гэхэд тархины булчин болоод дэмжлэгийн багийн бяд хүрэхгүй болов уу. Тэгээд ч надад төлөвлөгөө байна л гээд байгаа боловч барьж аваад дэмжээд явчих бодитой төлөвлөгөө байхгүй гэдэг нь нэгэнтээ тодорхой болсон. Үндсэндээ чоно борооноор гэдэг зарчмаар сонгуульдаж яваа. Энэ сонгуулиар санал хуваахаас цаашгүй, Монгол улсын хөгжилд гийгүүлэх зүйлгүй, попорч тээр болохоос хэтрэхгүй бололтой. Тиймээс хар цагаан дундуур гүйх саарал тасархай зураас мэт.
Ийнхүү бараан өнгөөр тодрох энэ удаагийн сонгууль эхэллээ. Женко сценараар харлуулсан ардчиллыг толгойгоо тасдуулах 200 Монгол хүний үнэ цэнээр тодорхойлох бол Босоо Ганбаатарын үнэн худал нь үл олдох, ойлгогдох аргагүй олон хувьсагчтай поп ярианы үнэлгээг ил болгох, Эвтэй Монголын төлөө байгаа эсэхийг шийдэх Монгол түмний сонголт ирж байна.
Монгол хүний саруул ухаанд итгээд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Х.Хулан

Х.Баттулгад холбогдох хэргүүдийг эцэслэхийг шаардлаа

$
0
0

66654УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Цэрэнбат, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Золбоо нар хэвлэлийн хурал зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын шалгагдаж байгаа хэргүүдийг эцэслэн шийдвэрлэхийг шаардсан хууль хяналтын байгууллагуудад хандаж буйгаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн тов зарлагдсан цагаас эхлэн энэ удаагийн сонгууль хуулийн хүрээнд бус, хэн нэгнийг гүжирдэн гүтгэх, доромжлох үйлдлээр зарим нэр дэвшигч сурталчилгаагаа эхэлж байгаад бид харамсч байна. Зөвхөн МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын нэр хүндэд халдаад зогсохгүй тус намын нийт гишүүдийг гүжирдэн доромжиллоо. Тиймээс бид энэ удаагийн сонгууль шударга болох, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстойг сануулж холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж эхэлснээ мэдэгдье. Мөн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгатай холбоотой эрүүгийн гэмт хэргүүдийг шалгах явц ямар шатандаа яваа вэ гэдгийг биднийг сонгосон иргэд, сонгогчид асууж ихээхэн эргэлзээтэй байна. Бид хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож болохгүй тул эцэслэн хариу өгөх байх гэж хүлээсээр байтал Х.Баттулга нэр дэвшлээ.

Нэр дэвшигч Х.Баттулгыг ҮХАА-н сайд байхдаа Зам тээврийн сайд асан А.Гансүхтэй бүлэглэн Концессийн тухай хуулийг зөрчин Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих шийдвэр гаргуулж, санхүүжилтийг гүйцэтгэлээс зөрүүтэй гаргуулж 720 тэрбум төгрөг завшсан гэх үйлдэлд холбогдон шалгуулж байсан. Мөн УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод заасан эхний үе шат болох Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр замыг барихдаа БНХАУ-ын иргэн Wang Wenliang гэгчийн Хонгконгод үүсгэн байгуулсан “Море” компанид хууль бусаар олгох нууц гэрээг 2011 онд байгуулж үүнийхээ шан харамжид Wang Wenliang-ийн төрсөн дүү Wang Daqian гэх этгээдийн Хонконгт үүсгэн байгуулсан “Koon Yau Limited” компанис “CAMEX”, “Их Майдар” сан, “Түмэн хишигтэн”, “Либерти партнерс” компаниудаараа дамжуулан 2 сая ам.долларын хээл хахууль авсан гэх хэрэг ямар шатанд шалгагдаж байгаа вэ. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга нь ҮХАА-н сайдаар ажиллаж байхдаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчин, нийгэм эдийн засгийн суурь судалгаа хийхээр батлагдсан Засгийн газрын 2013 оны 76 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангалгүйгээр дур мэдэн тендерийн шаардлага хангаагүй “Натур фрэйндли” ХХК-ийг хууль бусаар шалгаруулахдаа 4.3 тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирлыг учруулсан зэрэг гэмт хэргүүдийг шалгах явц аль шатандаа явж байна вэ.

 

Одоо тэр сэжигтэн үү, яллагдагч уу, шүүгдэгч үү, статусыг нь тодорхойлж өгөөч. Энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа хэзээ дуусах вэ. Хэргийг хаасан бол түүнийгээ сонгогчдод хэлж мэдээлээч гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ, ТЕГ, УПЕГ, ЦЕГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагуудаас шаардаж байна. Яагаад өөрт нь холбогдох гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байхад бусад хүнийг эрлийз, хятад гэхчлэн доромжлоод, байгууллага тэр тусмаа намын байгууллагыг гурван сонгууль дараалан “60 тэрбумын хэрэг” гэгчээр гүтгэж, түүнийгээ сонгуулийн сурталчилгааны үеэрээ яриад байна вэ. Үнэхээр 60 тэрбум төгрөгийн санхүүжилт босгохоор албан тушаал наймаалцсан үйлдэл илэрсэн үү, эсвэл эвлүүлэг гэдэг нь тогтоогдсон уу гэдгийг хууль, хяналтын байгууллагууд олон нийтэд мэдээлж гүтгэсэн бол хэрэг үүсгэж шалгах хэрэгтэй. Энэ бол барьцсан явдал биш, Монгол Төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай сонголтын өмнө зайлшгүй мэдэх ёстой асуудал” гэсэн юм.

Энэ үеэр НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Золбоо “Монголын шинэ үе шинэ сонголт хийх гэж байна. АТГ, прокурор, ҮАБЗ дээр хэргүүдийн хэрхэн шийдэгдсэн талаар сонгогчдод тодорхой мэдээлэл өгч байж сонгууль шударга явагдана. Одоогоор яг хэдэн хавтаст хэрэг байгаа, яаж шийдэгдсэн юм бэ. Түүний холбогдсон 720 тэрбум төгрөг бага мөнгө биш. Наанадаж 720 цэцэрлэг барих мөнгө. Ийм хэмжээний мөнгө төрийн алба хашиж байхдаа завшсан бол үнэнийг олох ёстой. Энэ талаарх мэдээллийг холбогдох хүмүүсээс авч иргэдэд мэдээлэх нь одоогийн Эв нэгдлийн билэг тэмдэг, ҮАБЗ-ийн тэргүүний нэн даруй хийх ажил, үүний үнэн мөнийг олж өгөөч гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хүсч байна. Зөв зарчим, зөв мэдээлэлд суурилсан, хууль ёсны сонгууль болоосой гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат “Бид шаардлага хүргүүлээд орхихгүй. Шалгагдаж буй асуудлууудад эцсийн хариулт өгөх хүртэл тэмцэх болно” гэдгээ мэдэгдээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ, ТЕГ, УПЕГ, ЦЕГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагуудад шаардлагаа хүргэхээр болсноор хэвлэлийн хурал өндөрлөсөн.

Э.Наран

18985318_758252774353053_1527633519_n18983194_758253001019697_152091283_n

П.Анужингийн 25 мянган төгрөгийн номыг уншигч брошур гэж нэрлэлээ

$
0
0

Anujin“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн найруулагч Баатар, хөтлөгч П.Анужин хоёр “мөөрөлдөж уулзаад мөргөлдөж сална” гэдэг болж, таван жил хамтран ажилласны эцэст тангараг тасарсан. Анх П.Анужин УИХ-ын гишүүн болох, хүнд танигдах зорилготой найруулагч Баатартай хамтран ажиллаж, ажил хэргийн харилцаа нь амрагийн харилцаа болон “өргөжиж”, албан ёсны хань ижлээсээ салсан. Харин хоёулаа хайр сэтгэлийн харилцаагаа үгүйсгэж, олноос нууцалдаг байсан нь хожмын өдөр ирэх хагацлаа мэдэж байсан гэлтэй.
П.Анужин өнгөрөгч 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч “маш том бүлэглэл”-ийн гайгаар ялагдаж, удалгүй хүүгээ угтан авсан. Мацаг барих, эрүүл хооллолтын тухай идэвхтэй номлодог П.Анужин саяхан хоёр дахь номоо гаргалаа. Анхны ном нь үлдээгүй гэж зар сурталчилгаа сайн хийж, олон хүн хүлээж байсан ном зарим хүний сэтгэлд хүрсэнгүй. Хүлээж байсан шиг сайн ном болсонгүй гэж сэтгэл дундуур байна. Олон нийтийн сүлжээнд санал бодлоо сайн илэрхийлдэг бүсгүй “Уучилж өршөөж ажааму!
Маш муу, бүр маш муу ном, ном гэхэд хэцүүхэн л юм болжээ. 10 минутанд гүйлгээд л өнгөрөх сонины голын хуудасны зарархуу мэдээлэл хомс, нэг тийм ядсан, аргацаасан, хуурсандуу өөдгүй юм болжээ. Даанч муухай санагдлаа даа.
1.Эрүүлд хүрэх гэсэн “гоё” гарчигтай болхоор нь дасгал сургуультайгаа хослуулчихмаар шинжлэх ухаанч хоол хүнсний найрлага зохидлогоо харлаа, байдаггүй ээ!
2. Хоол хүнс нэгэнт ярьж эхэлсэн болохоор хэдийд иддэг, хэрхэн яаж идэх нарийн мэдээлэл хайлаа, байдаггүй ээ!
3. Хөгширч бус хөшиж гэсэн лут гарчигтай бүлэг байна тэгэхээр нь л мундаг сайхан ганц часхийсэн уламжлалт дасгал байх юм болов уу гэсэн бас л байдаггүй ээ!
4. Тэгээд эрхэмсэг, ихэмсэг, эмэгтэйлэг, намбалгийн туйл юм болохоор ядаж бясалгал амьсгалын талаар цухас дурьдах болов уу гэсэн бас байдаггүй ээ! Муухай ном, хоосон ном, Анужингийн брошур” санал бодлоо илэрхийлжээ.
Хүн 10 хуруу тэгш, төгс биш. Хүн болгоны сэтгэлд хүрсэн сайхан ном бичнэ гэдэг амаргүй. Харин П.Анужин хүмүүсийн харах дуртай хөтлөгч. Энэ чиглэлээр ажиллахаар Монгол кино пикчерстэй хамтран “МонГал товчоон” төсөл эхлүүлж, эхний нэвтрүүлгээ хүргэсэнд П.Анужинг цэнхэр дэлгэцээр харах дуртай хүмүүс баяртай байна.

“Их Майдар” сан иргэдийн мөнгийг эргүүлэн олгоно

$
0
0

s1xsusxr996d79ust45sОдоогоос зургаан жилийн өмнө буюу 2011 онд “Их Майдар” төсөл гэх нэр дуулдаж сүшиг бишрэлтэй Монгол түмнийг хуйлруулаад авсан. 2016 оны эхээр эхний ээлжийн нээлтээ хийхээр төлөвлөж байсан “Их Майдар” төслийн ажлын явц зогсоод байгаа юм байна. Сүр дуулиантай эхэлсэн “Их Майдар” төсөл зургаан жилийн турш Майдар бурханы хоёр хөл хийснээс өөр ажил хийгдээгүй нь хандив өгсөн иргэдийн бухимдлыг үүсгээд байв. Албаны хүмүүсийн тайлбараар иргэд, аж ахуй нэгжүүдээс ирэх хандивийн мөнгө төсөл гүйцэтгэхэд хангалтгүй байгаа тул “Их Майдар” төсөлд хандив өргөсөн иргэдийн хандивын мөнгийг эргүүлэн олгох шийдвэрийг төслийн удирдлагууд гаргаад байгаа юм байна. Хандиваа эргүүлэн авах иргэдэд 2017 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөнгийг нь эргүүлэн олгох юм байна. Дашрамд дурдахад уг төсөлд 500 мянган төгрөгөөс дээш хэмжээний хандив өргөсөн 18 мянган иргэн, мөн нэлээд тооны аж ахуй нэгжүүд байгаа юм байна. Энэхүү тоогоор бол “Их Майдар” сан хамгийн багадаа 9 тэрбум төгрөгийг ард түмэнд эргүүлэн олгох болсон нь эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх таатай мэдээ юм.


Билли Лим буюу Эвлүүлэггүй Үнэн

$
0
0

zxv65w93hyСүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ЛИМ СИМ ПАУ хэмээх Монголд ирж тэрбумтан болсон хятад эрийн талаар их бичиж байна. Тэгвэл ЛИМ СИМ ПАУ гэдэг чухам хэн бэ гэдгийг “Эвлүүлэггүй үнэн”-гээр хөнджээ.

Х.ТЭРГЭЛ

ДЭЛХИЙН УЛС ТӨР, БИЗНЕСИЙН МАФИЙН “ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ”ЯАХ ГЭЖ МОНГОЛД ИРЭВ

$
0
0

6heh7eh56diddu7fmypcэлхийд зартай алан хядагч, улс төр, бизнесийн гэмт бүлэглэлийн загалмайлсан эцэг Монгол Улсад ирсэн нь тодорхой болжээ. 2017 оны дөрөвдүгээр сарын 25-нд Монгол Улсын Сэлэнгэ аймаг дахь Алтан булаг боомтоор Орос, АНУ-ын иргэн Марат Яковлевич Балагула гэгч этгээд нэвтэрчээ.
ОХУ-д төрсөн, ОХУ, АНУ, Украйн улсын харьяат тэрбээр хар тамхи, хүний наймаа, хүчин, цуврал аллагын хэргээр 15 жил ял эдэлж байжээ. ОХУ-ын гэмт хэргийн ертөнцөд түүнийг “вор в законе” буюу “дархлагдсан хулгайч” хэмээн өргөмжилдөг.

Мөн Итали, АНУ, Испани, ОХУ-ын мафи, улс төр, бизнесийн бүлэглэлийн загалмайлсан эцэг хэмээн өргөмжлөгддөг. Мөн АНУ руу цагаачилж очоод оросын мафийн сүлжээг эхлэн байгуулсан нэгэн хэмээн үздэг. Америк дахь Оросын хамгийн том мафийн сүлжээг үүсгэж, толгойлж байжээ. Түүнийг 1980 онд хүн амины хэргээр АНУ-ын шүүхэээр шийтгэх гэж байсан боловч шүүх хурлаас 4 хоногийн өмнө зугтааж амжсан гэдэг.
Марат Яковлевич Балагула ОХУ-д 1980-аад оны эхэн үед мафийн сүлжээг үүсгэн байгуулж байсан этгээд. Үүгээрээ дамжуулан АНУ-ын улс төр, бизнест нөлөөгөө өргөжүүлж үндсэндээ АНУ-ын улс төр, бизнест хамгийн нөлөөтэй хүнээр нэрлэгдэж байв. Марат Яковлевич Балагула жудо бөх сонирхдог төдийгүй ОХУ-ын жудогийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Мөн Украйнд гарсан цуврал аллагын тухай “Домогт устгагч” нэртэй киног ОХУ хийж дэлхийд цацсан нь түүнийг ил болгосон юм.
Дэлхийд зартай алан хядагч, гэмт бүлэглэл, мафийн сүлжээний загалмайлсан эцэг, улс төр, бизнесийн бүлэглэлийн зартай толгойлогч жижигхэн Монголыг зорьж ирсэн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Н.Цэцэг

Эмоци хамтлаг бүл нэмж байна

$
0
0

Nyamkaaa“Эмоци” хамтлаг хамгийн сүүлд байгуулагдсан хошин урлагийн отгон хамтлаг. Энэ хэрээр гишүүд нь нас залуу, цус шингэн. Хамтлагийн хамгийн “хөгшин” гишүүн нь 40 дөнгөж хүрч байгаа Төөтөө, Нарансолонго хоёр. Сүүлийн үед “Эмоци” продакшнийн бүсгүйчүүд дуу дуугаа авалцан хөл хүнд болж, нярайлж эхлэв. “Эмоци” хамтлагийн гишүүдээс дуучин Мино анх түрүүн ээж болсон. Араас нь Б.Ариунцэцэг ээж болж, охин нь саяхан нэг ой хүрсэн. Хамтлагийн босс Тэмкагийн эхнэр Нарансолонго удахгүй төрөх дөхөж байгаа. Гэтэл залуу жүжигчин Нямка мөн ээж болохоор зэхэж, анхны үрээ хүлээж сууна.

Үүр цайгаасай

$
0
0

AnkhmaaСүүлийн үед эмэгтэйчүүд киноны продюсерээр ажиллан, өөртөө ашиг олж, эр нөхөртөө дэм болж байгаа. Хошин урлагийн жүжигчин Г.Ундармаа, Б.Навчаа хоёр хэд хэдэн киноны продюсерээр ажилласан туршлагатай жүжигчид. Зохиолч Б.Шүүдэрцэцэг муугүй кино продюсер. УДЭТ-т ажиллаж байсан жүжигчин Хулан эр нөхөр найруулагч Д.Галбаярын ажилд туслахын зэрэгцээ сая “ТҮЦ-ний охид” киноны продюсерээр ажиллан, энэ чиглэлд ирээдүйтэй гэдгээ харуулав.
“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа “Үүр цайгаасай” киноны продюсерээр ажиллалаа. “Үүр битгий цайгаасай” гэж дуулдаг “Номинталст” хамтлагийн ах нараа эсэргүүцлээ гэж нэрнээсээ эхлээд тоглоом шоглоомын бай болж байсан Г.Анхмаагийн продюсерээр ажилласан киноны үзэгч цөөн, ашиг орлого сайнгүй байна. Г.Анхмаа мэргэжлийн жүжигчин хүн, цаашид ч кино продюсерээр ажиллах сонирхолтой байгаа болохоор яван чангарна биз ээ.

Г.Золбоот хүүтэйгээ кинонд тоглов

$
0
0

ZolbootМУГЖ Г.Золбоот 1990-2000 онд кино гэлтгүй, урлагийн салбар хүнд байхад эрэгтэй жүжигчдийн нүүрийг тахалж явсан жүжигчин. Сайхан залуутай Монгол кино гарвал тэнд жүжигчин Г.Золбоот тоглож байх жишээтэй. Холливудын одод кинонд тоглохдоо “Тэдэн зуун сая доллар, тусгай онгоц, 7-8 унтлагын болон ариун цэврийн өрөөтэй, өрөөнд зөвхөн ийм орц найрлагатай сүрчиг шингээж, тийм цэцэг тавь” гэсэн шаардлага тавьдаг. Харин 1990-ээд оны эхэн үед Монгол кинонд тоглосон жүжигчид өглөөний цайндаа тал гамбир идчихээд зураг авалтанд орох үе байсан гэдэг. Тэр үеийн жүжигчид ажил мэргэжилдээ дуртайдаа л кинонд тоглож явсан байх.
Олон кинонд сайхан залуугийн дүр бүтээсэн жүжигчин Г.Золбоотод сэтгэл алдрах бүсгүй олон, гэрийнх нь утсаар залгаж, гэргийг нь загнах хүүхнүүд ч цөөнгүй байсан гэдэг. Энэ хүнд үеийг хамтдаа давж, амьдралаа авч үлдсэн сайхан хосууд 50 дөхсөн насандаа салсан, Г.Золбоот гоонь эр гэсэн яриа гарах болсоор удлаа. Угаасаа МУГЖ Г.Золбоот хувийн амьдралынхаа талаар хүнд ярих биш, энэ тухай тайлбар тавиагүй.
МУГЖ Г.Золбоот энэ хавар монголчуудыг дагуулсан “Хайр эргэсэн хавар” кинонд тоглолоо. МУГЖ Г.Золбоот Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр гуайн бэр жүжигчин Д.Батцэцэгийн нөхөр, УДЭТ-ын жүжигчин “Нора” Баярмааг залуу амрагаа болгон тоглосон. Энэхүү телевизийн олон ангит кинонд Г.Золбоот З.Хангалтайгаа хамт тоглож, амьдрал дээрх аав хүү хоёр, дэлгэцнээ ч хамтран аав хүү болж хослон тоглов.

И.Одончимэгийн хүргэн, охин эхнэр хоёртоо эргэн ирлээ

$
0
0

Odonchimeg hurgenЖүжигчин Н.Зориг, И.Одончимэг хоёрын охин З.Номун удмаа дагаад жүжигчин болсон. З.Номун ээжийнхээ үүсгэн байгуулсан Х ТҮЦ хамтлагт ажилладаг. Жүжигчин И.Одончимэг, охин З.Номуун хоёр сарын зайтай амаржиж, тэрсхэн хоёр хөөрхөн охиноо цугтаа өсгөж байсан. И.Одончимэгийн нөхөр жүжигчин Т.Бархүү. Охиных нь найз залуу мөн л жүжигчин С.Билгүүн гэдэг залуу бий. Залуу хосууд охинтой болсноосоо хойш хоорондоо муудалцаж, хэсэг зуур тусдаа амьдарсан үе бий. Оюутан ахуй цагаасаа ижилдэн дасаж хөөрхөн охинтой хосууд саяхан эвлэрч, эргээд нэг гэртээ оржээ.

МУГЖ Г.Ариунбаатар, жүжигчин Б.Баярмаатай хамт амьдарч байна

$
0
0

Bayarmaa ohidГлинкийн тэмцээний тэргүүн байр, Муслим Магомаевын тэмцээнээс Гран при авч олон улсад нэр алдраа цуурайтуулж, дуурьт дуртай бүхнийг бишрүүлсэн Г.Ариунбаатар Буриадын театрт уригдан ажиллаж, дэлхийн томоохон театруудад дуулж байгаа. МУГЖ Г.Ариунбаатар урлагийн тайзан дээр гялалзаж, Английн хатан Элизавета, ОХУ-ны ерөнхийлөгч В.В.Путинг бишрүүлж яваа ч хувийн амьдрал нь тогтворгүй байна. “Ану хатан” Отгонжаргалтай нэр холбогдож хувийн амьдралын тал дээр асуудалд орж, эхнэр нь олон нийтийн цахим сүлжээгээр эр нөхрөө таагүй байдалд оруулж гомдоосон. Нижгэр хурим хийсэн, хөөрхөн хүүтэй хосуудын харилцаа хурцдаж, шүүх цагдаадаа тулсан билээ. Гэвч уруул дордовч элэг дордохгүй болохоор удалгүй эвлэрч хамтдаа Буриадыг зорьсон. Шинэ газар, амьдралаа өөрөөр эхэлсэн тэдний харилцаа сайн байж, уучилна гэдэг ухааных гэдгийг МУГЖ Г.Ариунбаатар, З.Туяа хоёр харуулан сайхан амьдарч явсан ч, хамтдаа удаан байж чадсангүй бас л хоёр тийш болсон гэдэг. Хагарсан шаазан эвлэдэггүй гэдэг л энэ байх.
МУГЖ Г.Ариунбаатар Төв аймгийн харъяат. Гэргий З.Туяа нь мөн Төв аймгийнх. Г.Ариунбаатарын гэргий Туяагийн аав Зоригтбаатар ажилсан хөдөлмөрчөөрөө нутагтаа гайхагдсан, тэр чинээгээрээ чинээлэг хангалуун амьдралтай айл байдаг. Г.Ариунбаатарыг өдий дайны амжилттай яваад эхнэр З.Туяагийнх нь нөлөө багагүй бий. Ар талыг нь найдвартай дааж, Г.Ариунбаатар дуучныг уран бүтээлээс өөр юунд ч санаа зовохооргүй байлгаж чаддаг гэж амьдралыг нь мэдэх хүмүүс ярьдаг.
Харин алдарт хосуудын ам зөрөх шалтгаан, тэдний хооронд хэрүүл дэгдсэн нь анх Г.Ариунбаатар гавьяатад хадмуудынх нь бэлэглэсэн машинаас үүджээ. Г.Ариунбаатар гавьяат хуриманд ирсэн инж болох машинаа зарж аав ээждээ байр авч өгснөөс болж тэдний гэр бүлийн маргаан гарсан бололтой. З.Туяагийн эгч нар ч даарин дээр давс нэмж, хосуудын харилцаа нэг машинаас болж таагүй болсон, түүнээс хойш харилцаа нь сайжрахгүй байсаар туурга тусгаарлав гэж амьдралыг нь мэдэх хүмүүс халагладаг.
Одоо Г.Ариунбаатар шинэ хайр дурлалтай учирч, авъяаслаг жүжигчин Баярмаатай хайр сэтгэлийн холбоотой бөгөөд саяхан хайр сэтгэлийн баталгаа болсон хүүхдээ угтан авчээ. Амьдрал баян болохоор хүмүүс хайртай дуучин жүжигчнээ хайрлаж, хамтдаа сайхан байгаа бол болоо гээд аз жаргалын дээдийг ерөөж сууна.
МУГЖ Г.Ариунбаатар бурханаас ховорхон заяасан авьяастай дуучин, тайзан дээр гарч ирээд дуулахад үзэгчид тэр чигээрээ татагддаг, үнэхээр авъяастай, сайн дуучин. Г.Ариунбаатарын энэ ур чадварыг гадныхан ч биширдэг. Энэ залуухан дуучин ирээдүйд дэлхийн том том алдартай тайзан дээр Монголын нэрийг гаргах нэгэн гэдгийг мэргэжилтнүүд өндөр үнэлдэг билээ. Авьяастай хүнд сайн эхнэр, найдвартай ар тал ус агаар шиг хэрэгтэй гэдгийг олон авьяастны амьдрал харуулсан билээ. Нас нь залуу ч, урлагийн тогоонд чамгүй чанагдаж, сайн дуучны авъяасыг жүжигчин Б.Баярмаа хайрлаж, хэн хэндээ түшигтэй, нэгнээ ойлгож дэмжих сайхан гэр бүл болж чадах биз ээ.


Алтаншагай ангийнхандаа ажил олгов

$
0
0

Muruudliin teatrЖүжигчин Алтаншагай, Эрхэмбаяр хоёр УДЭТ-аас гарч, хошин урлагийн Мөрөөдлийн театр байгуулсан нь алдсан уу, оносон уу гэдгийг цаг хугацаа харуулах байх. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэж бодвол багагүй мөнгө хураасан биз. Харин хошин урлаг гэж “онигоо” ярихын дайны марзаганаж, онигоог тайзан дээр үзүүлдэг болсон өнөө үед УДЭТ-т тавигдаж байгаа жүжигтэй, түүнд оролцон дүр бүтээхтэй нэг шог үзүүлбэрийг яахан зүйрлэж болох билээ. СУИС-ийг 2006 онд төгссөн Алтаншагай ангийнхаа анд Батуушкаг анх Мөрөөдлийн театртаа авч, хамтдаа ажилласан. Дараа нь Архангайн театрт ажиллаж байсан Үржээ гэдэг бүсгүйг хамтлагтаа авч, Мөрөөдлийн багийн гишүүн болгосон билээ. Саяхан СУИС-ийн ангийнхаа Отгоо, Ганбаа, Сөрөлт гурвыг театртаа нэмчихээд, “шинэ үүргэвчтэй болсон” гэж хашгирч, Отгоог орой болгон зурагтаар орилуулах боллоо.

“Сatwalk” хамтлагийн гишүүний амь насанд дуучин халдсан уу?

$
0
0

TukaaaaЗагвар өмсөгч бүсгүйчүүдээс бүрдсэн “Catwalk” хамтлаг хамтлаг залуусын нүд, чихийг баясгаж явсан цаг саяхан. Тус хамтлагийн гишүүн О.Пүрэвдулам, Топ моделиор тодорч, “Монгол газар”-ын Мянганбаярын гэргий болсноор уран бүтээлээ орхисон. “Catwalk” хамтлагийн гишүүн Т.Туяамаа гэр бүлтэй болж, загварын чиглэлээр Австралид ажиллангаа суралцаж яваа.
“Catwalk” хамтлагийн хамгийн хөөрхөн гишүүн Э.Тунгалагтамир “ETV” телевизийн “Шивнээ” үдшийн нэвтрүүлгийг хөтөлдөг байсныг хүмүүс сайн мэднэ. “Дурлалын ангууч” кинонд дүр бүтээгээд амжсан адтай бүсгүй маань үдшийн нэвтрүүлэг хөтлөх үедээ нэрээ Марал болгон өөрчилсөн байсан. Тэрчлэн “Гайз” хамтлагийн гишүүний Бат-Ундралтай сүй тавилаа гэж яригдаж байсан билээ.
Ажил амьдрал нь цэцэглэж явсан залуухан сайхан бүсгүй, фото модель Э.Тунгалагтамир таалал төгсчээ. Одоогийн байдлаар цэл залуухан сайхан бүсгүйн таалал төгссөн учир шалтгаан тодорхойгүй байгаа юм байна. Алдсан хүн 10 тамтай гэдэг болохоор фэнүүд нь нэр бүхий нэгэн гэр бүлтэй дуучинг хардаж байгаагаа сэтгэгдлээр илэрхийлэх болжээ. Гэхдээ хардаад байгаа дуучин нь сүйт залуу гэгдэж байсан Бат-Ундрал биш гэж хүмүүс онцгойлон ярьж байна. Талийгаачийн гэр бүл, ах дүү нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Хичнээн зодолдсон ч үс хэвээрээ

$
0
0

Yaj ch zodoldson us heveereeМонгол кинонд дүрээ амьдруулж, бодит байдалтай зохицох сэтгэл дутаж, хөөрхөн дүрээр дэлгэцэнд үлдэх гэсэн хүсэлтэй бүсгүйчүүд олон болсан. “Муушгийг заавал таван гар тоглох албагүй“ кинонд хөдөө нутгийн ядарсан малчин бүсгүйн дүрд П.Шүүдэрцэцэг хиймэл сормуус зүүж, үсээ буржийлгаж үсчнээс дөнгөж сая гарч ирсэн аятай тоглосон. Уулын мухарт хаана тийм бэлэн үсчин байх билээ. “Удам” кинонд тоглосон С.Сэрчмаа хөөрхөн харагдах гээд нүүр будалт хийлгэсэн хойноо нуугдаж байгаад нүүрээ цагаан болгож, сормуусаа будаж, хөмсгөө тодруулдаг байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг.
Сүүлийн үед манай кинонууд зодоон цохион, алаан хядаан гаргах дуртай болсон. Ихэвчлэн зодоонтой кинонд тоглодог залуу жүжигчин Алтаншагайг “Том ах” гэж нэрлэх болсон байна билээ. “Том ах” цусаа гартал, цамцаа урагдтал зодолдсон ч үс нь янзаараа.

Ерөнхийлөгчийн хүүг эхнэрээс нь салгасан гэх Б.Янжиндулам Солонгост киноныхоо нээлтэнд оролцлоо

$
0
0

YanjaaaБНСУ-ын Үндэсний их сургуульд жүжигчний мэргэжлээр сурч төгссөн Б.Янжиндулам ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг эхнэр Т.Даримагаас нь салгасан гэж яригдаж байгаа. Б.Янжиндулам саяхан жүжигчин Г.Ундармаагийн “Амьдралоги” кинонд тоглосон. Түүний тоглолтыг хүмүүс сонирхож байсан ч залуу жүжигчдээс онцгойрч ялгарч чадаагүй. Б.Янжиндулам одоо Солонгос улсад “Yongsun” киноныхоо нээлтийн ажиллагаанд оролцож яваа.Монгол дээлээр гоёх дуртай залуу жүжигчин Б.Янжиндулам Торго салоны урласан дээлээр гоёжээ.
YanjindulamӨмнө нь залуу жүжигчин Б.Янжиндулам бидний Солонгосын олон савангийн дууриудаас сайн мэдэх ахимаг насны жүжигчинтэй хамт драмын жүжигт тоглосон, Тэрээ энэ тухайгаа “Миний хувьд хэзээ ч төсөөлөөгүй боломж таарсан. Солонгосын кино драмын алдартай найруулагч Paк Jong Hee гэдэг эрхэмтэй би Солонгосын үндэсний урлагийн их сургуульд сурдаг монгол оюутан гээд танилцаж байсан. Тэрээр надад энэ жүжигт ирээд проб өгөөч гэдэг санал тавьсан. Бас л тэнцэхгүй байх даа гэж бодож байсан. Пробоо өгөөд тэнцээд жүжгийн уншлагадаа ороход нөгөө миний зурагтаар үзэж багаасаа шүтдэг байсан жүжигчид бүгдээрээ сууж байсан. Яана аа оюутны ширээнээсээ салаагүй би ийм мундаг хүмүүстэй яаж тоглох юм бэ гээд шоконд орж байсан шүү. Солонгосын Үндэсний театрын жүжигчид болон И Сүн Жэй тэр бүтээл дээр ажиллаж байсан. Энэ бүтээлд тоглосон нь миний хувьд маш том аз байсан төдийгүй их зүйлийг сурч ойлгосон карьерын хувьд ч их нөлөөлсөн. Солонгосын алдарт жүжигчин И Сүн Жэй гэхэд л надад яг ач охин шигээ хандан тусалдаг байсан. Би тэр уран бүтээл дээр ганцаараа оюутан бас хамгийн бага нь байсан болохоор бүгд л намайг өхөөрддөг, тусалдаг, кофе, шоколад барьж ирээд л урам өгдөг байсан. Би хэдийгээр гадаад иргэн тэр тусмаа оюутан байсан ч тэд намайг тэнд ганцаардах мэдрэмжийг огт төрүүлээгүй. Артур Миллерын “The Crucible” гэдэг дэлхийн хэмжээний том жүжиг. Одоогоор манайд тавигдаагүй бүтээл. Би тэр жүжигт туслах дүрд буюу нэгэн охины дүрийг тоглосон. Дан ганц яриа гэхээсээ илүүтэй үйл хөдлөл ихтэй дүр байсан. Найман настайгаасаа спортын гимнастикаар 9 жил хичээллэн Монгол Улсын шигшээ багийн тамирчин, багийн ахлагч байсан. ОУХМ цолтой болохоор гайгүй бйасан” гэж ярьсан удаатай.
Өнгөрсөн хоёрдугаар сард Солонгост их сургуулиа дүүргэж, эх орондоо ирсэн Б.Янжиндулам экс ерөнхийлөгчийн том хүү Э.Батшугартай холбоотой гэж яригддаг.
Э.Батшугар, Батж.Батбаяртай хамтран “Гутал” ХК-ийг эзэмшдэг бизнесмэн Төмөрийн охин Дариматай хайр сэтгэлийн холбоотой болсоор удлаа. Багаасаа Америкт амьдарч, дунд, их сургуулиа Америкт төгссөн Т.Дарима элдэв маяггүй, даруухан эрхэмсэг сайхан бүсгүй. Тиймдээ ч Н.Энхбаяр үндэсний удирдагч гэгдэж, Монголын хаан байх үед Э.Батшугар Т.Дариматай үерхэж, экс ерөнхийлөгч 2012 онд “оймсоо гозолзуулан” ачигдахад Э.Батшугарын хажууд байж охиноо хамт угтан авсан. Тэр зун АТГ-ынхан Н.Энхбаярын бэр, нялх биетэй Т.Даримагийн гэрийг нэгжиж байсныг хүмүүс сайн санаж байгаа. Э.Батшугарынхаа аавыг мандан бадарч, бас орон шоронд хоригдож байх үед ч хамт байж, хамтдаа нэгнээ тулж түшиж явсан сайхан хосын харилцаанд цав суусан бололтой. Гэхдээ энэ нь түр зуурын үл ойлголцол, багаасаа үерхсэн хосууд тийм амар салчихгүй гэлцэж байна. Сонирхуулахад Б.Янжиндулам МУГЖ Ч.Бат-Эрдэнэтэй садан төрлийн холбоотой.

Юнхигийн хурим Амгааг “зовоов”

$
0
0

AmgaaNarnii ur sadСолонгосын олон ангит “Нарны үр сад” кино гарч, манай үзэгчдийг байлдан дагуулсан. “Зочид буудлын эзэн”, “Амьдралын ээдрээ”, “Миний байшин” зэрэг үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдсэн олон ангит киноны дүрээрээ танигдсан Солонгосын царайлаг, үзэсгэлэнт жүжигчдийн нэг Сун Хе Гю “Нарны үр сад” кинонд тоглосон. Тус кинонд жүжигчин Сон Жун Ки, үзэсгэлэнт Сун Хе Гю-гийн хайртай залуугийн дүрд тоглосон. Хайртай хосуудын харилцаа амьдрал дээр биеллээ олж үргэлжилсээр, удахгүй гэрлэхээ зарласан билээ.
Сун Хе Гю өмнө нь “Амьдралын ээдрээ” кинонд хамтран тоглосон Инхатай хайр сэтгэлийн холбоотой байсан. Арав гаруй насны зөрүүтэй хосын харилцааг аав, ээж нь хүлээн зөвшөөрөөгүй болохоор салсан гэдэг.
Жүжигчин бүсгүй гэрлэхээр болсон нь цөөнгүй залуугийн зүрхэнд шар ус хуруулсан бололтой. Жүжигчин, загвар өмсөгч Амгаланбаатар “Багын дурсамж, сэтгэлийн минь орон зайд байж боломгүй хүнд зүйл тохиолоо. Юнхи хадмын хаяа түших нь” гэж хошигножээ.

Viewing all 270 articles
Browse latest View live