Quantcast
Channel: Мэдээллийн нэгдсэн товчоо »Шар мэдээ
Viewing all 270 articles
Browse latest View live

Топ модель Д.Пүрэвсүрэнгийн нөхөр Л.Ганбаяр үхрийн мах гадаадад үнэтэй гаргаж байна

$
0
0

PurevsurenМонголчуудад танигдаагүй ч нэр нь бизнесийн ертөнцөд сонсогддог Л.Ганбаяр, Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Австралийн хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулсан “Xanadu Mines” компанийн Монгол дахь захирал, уул уурхайн нууцлаг залуу хөрөнгөтөн юм. Австралид суралцахаар хөлгийн жолоо залснаар тэрбумтан болох эхлэлээ тавьсан, Австралид эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байхдаа энэхүү компаниа байгуулж амжилтанд хүрсэн гэдэг. Угийн сэргэлэн сүйхээтэй эр тэндэхийн баячуудтай уулзаж, уул уурхай шинэ тутам хөгжиж байгаа Монгол руу анхаарлыг нь татаж чадсанаар компаниа байгуулжээ. Л.Ганбаяр “Занаду” компанийн үүсгэн байгуулагч бөгөөд 2006 оны 8 дугаар сараас хойш Гүйцэтгэх захирлаар ажиллаж, тутмын үйл ажиллагааг удирдан ажилладаг.  “Занаду” компани уул уурхайн чиглэлээр ажилладаг. Харин топ модель Д.Пүрэвсүрэнг дэргэдээ тогтоож, гурван хүүхдийн аав ээж болон хамт амьдарч байгаа.

Топ модель Д.Пүрэвсүрэн нөхөр хүүхдүүдийн хамт Булган аймагт очих нь бий. Учир нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумд “Hanadu” компанийн үхрийн тэжээлийн аж ахуй, жижиг махны цех байдаг. “Занаду”  компанийн гүйцэтгэх захирал Л.Ганбаяр салбар бизнесээ эргэнгээ эхнэр хүүхдээ салхинд гаргаад ирдэг, “суусан газраасаа шороо атгадаг” овсгоотой бизнесмэн.

Энэ компани олон улсын стандартаар мах бэлдэж, зах зээлд өндөр үнэтэй нийлүүлдэг аж ахуй. Ашигтай ажиллаж байгаа “Занаду” компани үйл ажиллагаагаа улам өргөжүүлж малчдаас мал нийлүүлж, гадаад зах зээлд гаргах талаар гадны хөрөнгө оруулагчдад танилцуулж ажиллаж байна. Алтны магнат гэж алдаршсан “Занаду” Ганбаяр удахгүй махны магнат болж магадгүй нь.


Ганхүү гайхшруулсаар…

$
0
0

18253759_1444670378936752_218421994_n“Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү 1960-70-аад оныхон амьд гэдгийг харуулан, Яг түүн шиг шоунд залуустай мөр зэрэгцэн орж, ач тач үзэлцэж яваа. Өмнө нь энэ тэмцээний голлох шүүгчээр ажиллаж байсан Г.Ганхүүгийн хувьд “зэрэглэл буурсан” боловч, дуулах жүжиглэх авъяасаа гайхуулж, өөрийгөө сорьж явна. Шүүгчдээс дутуугүй “зовлонтой” мөч болох оролцогчид өөр хоорондоо 3 оноо өгөх үед эр хүний голч зан, үнэнч шударга, дүн нурууг үзүүлэн бусад 7-доо үлгэрлэж яваа. “Харанга”-ын Лхагваа, “султан” Никулин, дэлхийн попын хаан Майкл Жексон, Бруно Марсыг “яг түүн шиг”-тэй адилхан дууриаж, шоу бизнесийн нэгэн өнцгийг нэвт мэдрүүлж, үзэгчдийг хөгжөөсөөр яваа Г.Ганхүү саяхан болж өнгөрсөн Оддын хөлбөмбөгт оролцож, цуг бөмбөг хөөсөн олимпийн аварга Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Х.Цагаанбаатар, “Гайз”-ын Лхагваа, жүжигчин Т.Бархүү, Цоомоо зэрэг “хөлбөмбөгчдөөс” талбай дээр огт дутахгүй жирийлгэж, бас л үзэгчдийг баярлууллаа.

18-тай аав Инбаа

$
0
0

18280647_1444670028936787_436043010_nТелевиз радиогийн сайн хөтлөгчдийн нэг Инбаа 18-тай аав болсон алдарт эцэг. Хоёр хүүхдийн аав болсон Инбаа нэг хэсэг авааль гэргийгээсээ тусдаа амьдарч, эмч, сайхан бүсгүйн тэмцээнд аман хүзүүдсэн мисс Ганболортой хамтдаа амьдарч байсан. Сайн хөтлөгч залуу, сайхан бүсгүй хоёр нэг хэсэг хайр сэтгэлээ олны өмнө илэрхийлж, хаа ч цугтаа явдаг байсан бол одоо хоёр тийш болсон гэдэг.
“Үнэн үү” ток шоугаар хэрэгт дуртай үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, дуучин Сэрчмаатай хамтарч олны анхаарлыг татсан “буу халдаг” байсан Инбаа 18 насанд нь аав болгосон хүүтэйгээ.

Алдарын “аварга” сахал

$
0
0

18280613_1444670105603446_1307483546_n“Маск” продакшны залуу жүжигчин Алдар одоогоор эхнэргүй, охидын овоо хараанд явдаг залуусын нэг. Хошин шогт өөрийнхөө оногдсон дүрээ муугүй бүтээдэг Алдар биендээ байхгүй хөдөлгөөний эвсэлтэй. Тэмка, Баярбат, Тамир зэрэг найзтайгаа хамтран дуу бүжгийн хамтлагийн байгуулж, үеийнхээ харьцуулахад үл ялиг илүү жинтэй ч, Тэмка, Тамир зэрэг “годгор” харчуудаас дутахгүй бүжиглэдэг. Жүжигчин Алдар спортод дуртай. Нэг өдөр жүжигчний ажлаа түр орхиж хөл бөмбөг хөөсөн жүжигчин Алдарын шинэ стиль байхгүй. Алдар дөнгөж 30 шүргэж яваа насанд нь арай л ахадсан “аварга” сахалтай болжээ.

Сандуй, Сараа хоёр хуримлав уу?

$
0
0

18254541_1444671168936673_1187292531_nУИХ-д 65 суудалтай, НИТХ, орон нутагт олонхи болчихсон МАН-ын гишүүдийн зовхи нь өөдөө, дуу нь чанга яваа. Өмнөх дөрвөн жилд АН, НИТХ-д олонхи болж, Улсын баатар Э.Бат-Үүл Хотын даргаар ажилласан. Одоо НИТХ-д цөөнхийн бүлэгт байгаа буурал баатрыг маань МАН-ын төлөөлөгч залуус хийсэн бүтээснийг нь барьж зодчих дөхдөг сурагтай. Бяртай яваа НИТХ-ын гишүүд, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүд Нийслэлийн НАМЭХ-ийн баярыг нижгэр тэмдэглэжээ. Найрын хоймор голлож суугаа хосыг хараад Сандуй, Сараа хоёр хуримлав уу гэж эндүүрч, зассан ширээ, цэцэг навчийг харсан улс Ардчилсан Солонгост байна уу гэж андуурч суужээ. Хуримын найрын гол эзэн болж, хун цэн шиг хослон суугаа НИТХ-ын дарга Ц.Сандуй, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Су.Батболдоо яагаад урьсангүй вэ, тэгвэл нөгөө Сундуй нь Балган ноён шиг харагдаж, төгс “учиртай гурав” болох байж гэж шоолж байна.

Ноён Бондгор “бондойв”

$
0
0

Bondgor buurunhii delhiiНоён бондгор гэж нэршсэн Цагаанравдангийн Амарбаярын анхны бие даасан тоглолт энэ сарын 15-нд амжилттай боллоо. Монголын хараагүйчуудын үндэсний холбооны дэргэдэх Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвийн хараагүй болон харааны бэрхшээлтэй 20 оюутанд тоглолтын тасалбараа үнэгүй хандивлан бага гэлтгүй буян хийж чадсан. Ноён Бондгорыг Түнтгэр дүү гэж өхөөрддөг МУГЖ Самандын Жавхлан, ая зохиогч Буяндэлгэрийн Пүрэвсүрэн хоёр тоглолтынх нь хаалтын дуу болох “Монгол төрсөн минь учиртай” шинэ дууг нь хамтран хийж өгчээ. Ноён Бондгор өөрөө ч газрын зурагтай, цэнхэр дэлхий шиг хувцаслаж нөгөө дуунд гардаг “бөмбөрцөг дэлхий хэлбэртэй, бөөрөнхий дугираг…” гэдэг ч яг биеэрээ боллоо.

Хэл ам, хормой хотны хэрүүл шингэсэн тоглолтыг очиж үзмээргүй байна

$
0
0

MikrofonЭр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг. Монголд дуучин хос салаад, эрийнх нь эцэг эх нь гэрт нь очиж хадаг яндраа нэхээд, эм нь тэрийг шүлэглээд, тэрийгээ телевизээр ярьж мэлмэртэл уйлан, бүр нөгөө салгасан бүсгүйдээ зориулж чин зүрхнээсээ дуундаа орж байгаад “Бусдын дурласан зүрхэнд бүү дурла” хэмээн дуулаад, тэдний энэ хайрын гурвалжин түүхэнд зориулж, тоглолт болох гэж байгаа бололтой. Тэр телевизээр зовлонгоо ярьж уйлсан эмэгтэйн ярианд уяран хайлаад байгаа хүмүүс нөгөө бүсгүйг нь хэл амаар доромжлоод амар заяаг нь үзүүлэхгүй явна. Нэрийг нь хэлэхэд ичмээр энэ хоёр эр, эм дуучны хормой хотны явдал хотлоороо шуугих сэдэв мөн үү.
Урлагийн тайз хатуу, дуучид өөр хоорондоо өрсөлдөөнтэй л гэдэг. Манай монголчуудын, хотынхны чихийг мялаадаг рок поп урлагт мөнхийн өрсөлдөгч МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа гээд хоёр сайхан дуучин бий. Рок попын гал тогоонд 30 гаруй жил дуулж яваа мэргэжлийн уран бүтээлч, хоолойн чадал, донж маяг, уран бүтээлийн чансаагаараа өрсөлддөг хоёр сайхан дуучин бүсгүй сүүлийн 30 жил хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногштол дуулж, хит болсон гайхамшигтай дууг хүмүүст хүргэсэн, домог болсон уран бүтээлчид. Харин зохиолын дуучин хоёр бүсгүйн тухайд уучлаарай. Нэр холбогдсон эрээрээ уралдаж, хөгжмийн зохиолч гэр бүлтэй ахимаг эрийн дууг дуулж, орон нутгаас нүцгэн шахуу хөөгдсөн гэх чихэнд чимэггүй яриа л дуулддаг. Үнэн худлыг бүү мэд. Үнэн бол ийм явдалтай нүүр тулсан бүсгүй хүн олны өмнө тайзан дээр дуулах байтугай гэрээсээ толгойгоо цухуйлгаж ч чадмааргүй. Нөгөө дуучин нь зөөлөн уянгалаг хоолойтой, ардын дууг амилуулдаг, МУГЖ Т.Баясгалангаас хойш эзгүйрсэн нийтийн дууны нэг тийм “энхрий” орон зайг нөхөж гарч ирж байгаа дуучин гэгддэг. Нэг нь багаасаа хөдөлмөрлөсөн олны танил хүн болохоос цахиртсан хоолойтой, дуулах чадвараар сайн биш, эхлээд холбогдсон эрс, дараа нь гэр бүлийнхээ тогооноосоо хальсан хэрүүлээр олны анхаарлыг татаж явдаг гэхэд хилсдэхгүй. Дуучид, зохиолчид фэнүүдээ “төрүүлдэг” гэлцдэг. Сараа, Ариунаа, “Харанга”, “Хурд” хоёрын фэнүүд ингэж талцаж хэрэлдэж үзээгүй, тэдний хооронд цэвэр уран бүтээлийн өрсөлдөөн бий.
Харин цахирттал 5-6 жил дуулсан хүүхний фэнүүд хувийн амьдрал, хадмуудаа хайр найргүй ярьсан дуучны үгэнд автан, өмөөрч, нөгөө дуучин бүсгүйн цахим хуудаст, хувийнх нь орон зайд аймшиггүйгээр халдан нэвтэрч хэл амаар доромжлох боллоо. Хүний олон хүнээ барьдаггүй, урлаг хүнийг, нийгмийг зөөллөдөг гэдэг. Харин дуулахаасаа илүү хувийн амьдралаа нулимс унаган ярьж, түүнд нь нөхөртөө хаягдсан, хууртсан, шаралхсан хүүхнүүд автав уу гэлтэй, нэгэн дуучин бүсгүйг хайр гамгүй довтолж доромжилж эхэллээ. Яг л нөгөө “Малина” кинонд сайхан бүсгүйг бүсгүйчүүд нийлж өшигчин зодож, үс гэзгийг зулгаадаг шиг, тэр дуучин бүсгүйтэй тааралдвал нийлж зодохоос буцахгүй нь.
Урлагийн хүн тайзан дээр гарч, үзэгчдээсээ тохой өндөр байж, сайн сайханд, эерэг гэгээлэг зүйлд үзэгчдээ татах, уриалах ёстой байх. Харин фэнүүд нь гэх хэл амтай хүмүүс нь хэн нэгнийг ингэж хайр найргүй, бөөнөөрөө сүрэглэн дайрах нь байж болмооргүй. Урлагаар гэгээрүүлэх байтугай, улам харанхуй болгож, хувийн амьдрал, хормой хот, “бөөр бөгс”-ний явдлаа олонд дэлгэн, тэрэнд нь дууг нь сонсдог хүмүүс автаж, хэн нэгнийг тасдан хаяхад бэлэн, хэл амаар доромжилсон тийм “хатуу сүрэг” бэлдсэн бол харамсалтай. Хамгийн гунигтай нь өөрийнхөөрөө цахим хуудсаар дамжуулан, олон авгай хүүхнүүдэд хэл амаар доромжлуулж байгаа бүсгүй хөл хүнд бололтой. Хэл амаар доромжилж байгаа хүүхнүүд ч тэрийг мэдэж байгаа аж. “Чи цүдийтлээ хөл хүнд явсан, хэний хүүхэд үү, тэрний нөхрийн хүүхэд үү, яаж чадаж байна чи, “я….”” гэж харааж, халаглаж, хэл амаар доромжлон бах таваа хангав. Харин өөрсдөө яаж ингэж чадаж байна аа.
Хөл хүнд бүсгүйн өмнүүр хөндлөн гардаггүй гэдэг. Харамсалтай нь эмэгтэй голдуу хүмүүс хөл хүнд, бие тулгар бүсгүйг “тасдаж идэх” нь ээ. Урлагийн тайз хатуу, босго өндөр, дуучин жүжигчид хувийн амьдралаа олонд дэлгэдэггүй. Ардын жүжигчин А.Долгор аавыгаа нутаглуулсны орой дуурийн алтан тайзан дээр дуулж явсан гэдэг. Гэтэл аав, авааль нөхөр нь амьд байхад хувийн амьдралаа зохицуулж чадахгүй, өөрийгөө ч, үр хүүхдийнхээ эцэг, мах цусаараа холбогдсон худ ургийн хоёр хөгшнийг ч эвгүй байдалд оруулан амны зугаа болгож яваа дуучин бүсгүйн амьдрах арга, тоглолтоо хүнд үзүүлэхээр сонгосон PR нь ч өрөвдөлтэй, харанхуй хар масст зориулсан, ядарсан арга гэлтэй. Өөрийгөө хүндэлдэг боловсролтой, соёлтой хүн бөөн хар энерги, хэл ам, хормой хотны хэрүүл шингэсэн энэ тоглолтыг очиж үзмээргүй, ийм дуучдыг ч дэмжмээргүй. Хэнд ч олны өмнө дэлгэмгүй, хувийн амьдрал, жаргал зовлон бий. Харин урлагийн буянаар таван хүнд танигдсанаараа түрий барьж, хувийн амьдралаа, уран бүтээлээсээ илүү асуудал болгон тавьж, бужигнуулж яваа “үймээн дэгдээгч” цөөн байж, урлагийн тайз ариун байг…

П.Энхмөнхөд “элдэвлүүлсэн” Г.Дэлгэрмаа АНУ-д загвар үзүүлэв

$
0
0

DeegiiiОдоогоос гурван жилийн өмнө “Мон-Эрдэнэ” компанийн өв залгамжлагч П.Энхмөнх, манай нэрт жүжигчний охин Г.Дэлгэрмаа нарын хооронд хүчирхийлэл үзүүлсэн гэх асуудал гарч, үүнд нь нэрт найрагчийн охин Д.Индра хүртэл нэр холбогдон шалгуулсан. Дуулиантай асуудал тэгсгээд намжиж, Г.Дэлгэрмаа “хамгаалалтын виз”-ээр Америкт оршин сууж байгаа. 20 хүрээгүй насандаа нөхөрт гарч, хоёр хүүхдийн ээж болсон Г.Дэлгэрмаа ганц бие үлдэж, Америкаас хүүхдүүдээ санагалзан суугаа нь мэдрэгддэг. Гэхдээ угийн дайчин бүсгүй хаа ч газардахгүй, Америкт ч өнгөтөй, өөдрөг яваа нь илт. Саяхан Вьетнам дизайнерын шоунд Г.Дэлгэрмаа оролцон моделиор ажиллан загвар үзүүлжээ. Г.Дэлгэрмаа Монголд байхдаа кинонд тоглож, загвар өмсөн Гоёл наадамд оролцон чансаагаа сорьж явсан бүсгүй.


Э.Минжинсорыг яах вэ, М.Нараг яаж дууриана даа

$
0
0

NaraДуучин Э.Минжинсор 2000 оны эхэн үед дуулж байсан дуучин. Охидын хамтлаг “Спайк” хамтлагийн гишүүн байсан, төрсөн ааваараа овоглохоос татгалзаж, ээжээрээ овоглож байгаагаа зарлаж, нүүрэндээ хийсэн гоо сайхны мэс засал, Сингапур босстой холбоотой гэхчлэн яригдаж явсан цуутай дуучин. Дуулах чадвар, хоолойн чадлын тухайд гайхуулаад, дурсаад байх зүйлгүй. “Яг түүн шиг” шоунд жүжигчин Ариунцэцэгт түүнийг дууриах оноолт таарав. Харин 40-өөс дээш насныхан, 20 хүртэлх насны залуучууд Минжинсорыг танихгүй, ямар дуучин байдаг юм бэ гэж сураглаж, нүдээ бүлтийтэл гайхав. Олонд хүлээн зөвшөөрөгдөөгүй, дуу хоолойгоороо танил болоогүй хүнийг ингэж “өргөхөөр” хэн хүнгүй гайхна. Дуучин Минжинсорыг яахав, туниа муутай хоолойгоор “Нүцгэн байхыг минь битгий хараарай”, “Амрагаа хүлээсэн бүсгүй” аялчихад болно. Харин дуучин М.Нараг дууриах болбол хөхөө гаргаж, нүүр нүдний будалтыг л давтахгүй бол Б.Наранзуны хэлснээр онцлох хоолойгүй байтугай онцлох дуугүй хүнийг яана вэ. Харин “Эмоци” продакшны жүжигчин Ариунцэцэг Б.Минжинсорын “Хожимдсон ч гэлээ хайрын үгийг минь хонгор чи минь сонсоорой…” гэж дуулсан нь Б.Минжинсорыг санагдуулах зүйл огт байсангүй. Тиймдээ ч гурван шүүгч санал нэгтэй хамгийн бага оноо өглөө.

П.Сэрдамба шинэ эхнэрээ танилцуулав

$
0
0

SerdambaaБээжингийн олимпийн мөнгөн медальт П.Сэрдамбыг хүүхдэрхүү төрх инээмсэглэл нь ихэд чимдэг байв. Нас нь 20 гарчихсан залуу 48 килограммын жинд зодоглохоор бүр “нялх” харагддаг байсан. П.Сэрдамба олимпоос мөнгөн медаль авах үедээ найз охинтой, хүргэн ахынхаа дүүд сэтгэл алдарснаа нуугаагүй. Давхар давхар, гүн бат ураг барилдсан хос залуу хоёр ч хүүхэдтэй болж, амьдрал нь олны нүдэн дээр цэцэглэж байсан. Харин 2013 онд П.Сэрдамба “нэгдүгээр хүн”-ий татаасаар хурган дарга болж, аж амьдрал нь сайжрахын хэрээр хүүхдэрхүү ааш нь өөрчлөгдөж “том” болсон гэдэг. Авааль гэргий, хүүхдүүдээ орхиж өөр бүсгүйтэй амьдрах болсон. Гэхдээ МУГТ П.Сэрдамба шинэхэн амрагаа олны нүдэнд ил гаргаагүй. Саяхан болсон Ноён Бондгорын тоглолтон дээр П.Сэрдамба шинэ эхнэрээ олны өмнө гарган танилцуулж, хоёр дахь сонголтоо улам баталгаажуулав бололтой.

Б.Солонго одоо тогтов уу?

$
0
0

Mohanik Tsogt“Universe best songs 2009” наадмаас төрөн гарсан, одоо ч хүмүүсийн сэтгэлд үлдсэн сайн оролцогчдын нэг бол Б.Солонго. Шүүгч Рагу оролцогч Солонгыг онцгойлон үзэж, битүүхэн дэмждэг нь үзэгчдэд анзаарагддаг байсан. Солонгын өөрийнх нь өвөрмөц стиль нь бусдаас онцгой харагдуулдаг. Дуучин Б.Солонго “A SOUND“ хамтлагийн бөмбөрчин Баагийтай хамт амьдарч байсан, тэд хөөрхөн хүүтэй. Урлагийн сайхан гэр бүлийн тоонд зүй ёсоор ордог байсан ч тэд салаад удаж байгаа. Б.Солонго дахиад л урлагийн хүнийг сонгосон нь “Булсара” хамтлагийн Тамираа байсан. Тэдний харилцаа мөн л бүтэлгүйтэж, Б.Солонго “Моханик” хамтлагийн гишүүнтэй дотноссон гэнэ.

М.Нара Ч.Ану нар нэгдэж, нэр дэвшигчдийн маскийг хуулна

$
0
0

ererМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөгчид тодорсон даруйд сайн мууг нь дэлгэж, харьцуулах кампанит ажил өрнөж эхэлсэн. Тухайлбал, дипломтой, дипломгүй, дипломтой ч юм шиг, үгүй ч юм шиг гэдгээс аваахуулаад хятад, монголоор нь хүртэл дуудаж буй. Эцэстээ эдгээр мэдээллийн аль нь үнэн, аль нь худлыг мэдэх аргагүй болтол балбаж байна. Тиймээс нийгмийн тодорхой сигментүүдээс санаачилга гарган, гурван нэр дэвшигчээс сонголтоо хийхэд нөлөөлөх бодит мэдээллийг олон нийтэд хүргэхийг шаардаж эхэлжээ. Тэдгээрийн анхдагчид бол дуучин М.Нара, Ч.Ану нар юм. Анх дуучин М.Нара өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан нэр дэвшигч нарыг гэр бүлийн баталгаагаа олонд дэлгэхийг уриалснаар эхлүүлсэн бол дуучин, гурван ч охины ээж болсон Ч.Ану түүнийг дэмжиж байгаагаа фэйсбүүк хуудсаараа илэрхийлэв.

Залуухан ээжүүд олон нийтэд нийгмийн идэвхтэй, бурууд нүд хурц, зөвд эерүү зөөлөн байж, бодит үнэнийг ил болгож, зөв сонголт хийцгээхийг уриалан, гурван нэр дэвшигчээс бодит мэдээллээ ил болгохыг уриалж байгаа юм.

Улсын эцгийг сонгох гэж байж, ховонд дурлаж, хүн муулж, худлаа хэлсэнд үнэмшиж, гоомой хандаж болохгүй шүү гэдгийг олон нийтэд уриалж, нэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Тэдний энэ уриалгыг олон зуун мянган залуу ээж, охид, бүсгүйчүүд дэмжихээ мэдэгдэн “like” дарснаас харахад нэг томоохон давалгаа бий болж, нэр дэвшигч нар маскаа хуулахаас аргагүйд хүрэх нь тодорхой болж байна.

Ж.Сондор

Эмоци хамтлаг бүл нэмж байна

$
0
0

Nyamkaaa“Эмоци” хамтлаг хамгийн сүүлд байгуулагдсан хошин урлагийн отгон хамтлаг. Энэ хэрээр гишүүд нь нас залуу, цус шингэн. Хамтлагийн хамгийн “хөгшин” гишүүн нь 40 дөнгөж хүрч байгаа Төөтөө, Нарансолонго хоёр. Сүүлийн үед “Эмоци” продакшнийн бүсгүйчүүд дуу дуугаа авалцан хөл хүнд болж, нярайлж эхлэв. “Эмоци” хамтлагийн гишүүдээс дуучин Мино анх түрүүн ээж болсон. Араас нь Б.Ариунцэцэг ээж болж, охин нь саяхан нэг ой хүрсэн. Хамтлагийн босс Тэмкагийн эхнэр Нарансолонго удахгүй төрөх дөхөж байгаа. Гэтэл залуу жүжигчин Нямка мөн ээж болохоор зэхэж, анхны үрээ хүлээж сууна.

Үүр цайгаасай

$
0
0

AnkhmaaСүүлийн үед эмэгтэйчүүд киноны продюсерээр ажиллан, өөртөө ашиг олж, эр нөхөртөө дэм болж байгаа. Хошин урлагийн жүжигчин Г.Ундармаа, Б.Навчаа хоёр хэд хэдэн киноны продюсерээр ажилласан туршлагатай жүжигчид. Зохиолч Б.Шүүдэрцэцэг муугүй кино продюсер. УДЭТ-т ажиллаж байсан жүжигчин Хулан эр нөхөр найруулагч Д.Галбаярын ажилд туслахын зэрэгцээ сая “ТҮЦ-ний охид” киноны продюсерээр ажиллан, энэ чиглэлд ирээдүйтэй гэдгээ харуулав.
“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа “Үүр цайгаасай” киноны продюсерээр ажиллалаа. “Үүр битгий цайгаасай” гэж дуулдаг “Номинталст” хамтлагийн ах нараа эсэргүүцлээ гэж нэрнээсээ эхлээд тоглоом шоглоомын бай болж байсан Г.Анхмаагийн продюсерээр ажилласан киноны үзэгч цөөн, ашиг орлого сайнгүй байна. Г.Анхмаа мэргэжлийн жүжигчин хүн, цаашид ч кино продюсерээр ажиллах сонирхолтой байгаа болохоор яван чангарна биз ээ.

Г.Золбоот хүүтэйгээ кинонд тоглов

$
0
0

ZolbootМУГЖ Г.Золбоот 1990-2000 онд кино гэлтгүй, урлагийн салбар хүнд байхад эрэгтэй жүжигчдийн нүүрийг тахалж явсан жүжигчин. Сайхан залуутай Монгол кино гарвал тэнд жүжигчин Г.Золбоот тоглож байх жишээтэй. Холливудын одод кинонд тоглохдоо “Тэдэн зуун сая доллар, тусгай онгоц, 7-8 унтлагын болон ариун цэврийн өрөөтэй, өрөөнд зөвхөн ийм орц найрлагатай сүрчиг шингээж, тийм цэцэг тавь” гэсэн шаардлага тавьдаг. Харин 1990-ээд оны эхэн үед Монгол кинонд тоглосон жүжигчид өглөөний цайндаа тал гамбир идчихээд зураг авалтанд орох үе байсан гэдэг. Тэр үеийн жүжигчид ажил мэргэжилдээ дуртайдаа л кинонд тоглож явсан байх.
Олон кинонд сайхан залуугийн дүр бүтээсэн жүжигчин Г.Золбоотод сэтгэл алдрах бүсгүй олон, гэрийнх нь утсаар залгаж, гэргийг нь загнах хүүхнүүд ч цөөнгүй байсан гэдэг. Энэ хүнд үеийг хамтдаа давж, амьдралаа авч үлдсэн сайхан хосууд 50 дөхсөн насандаа салсан, Г.Золбоот гоонь эр гэсэн яриа гарах болсоор удлаа. Угаасаа МУГЖ Г.Золбоот хувийн амьдралынхаа талаар хүнд ярих биш, энэ тухай тайлбар тавиагүй.
МУГЖ Г.Золбоот энэ хавар монголчуудыг дагуулсан “Хайр эргэсэн хавар” кинонд тоглолоо. МУГЖ Г.Золбоот Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр гуайн бэр жүжигчин Д.Батцэцэгийн нөхөр, УДЭТ-ын жүжигчин “Нора” Баярмааг залуу амрагаа болгон тоглосон. Энэхүү телевизийн олон ангит кинонд Г.Золбоот З.Хангалтайгаа хамт тоглож, амьдрал дээрх аав хүү хоёр, дэлгэцнээ ч хамтран аав хүү болж хослон тоглов.


МУГЖ Г.Ариунбаатар, жүжигчин Б.Баярмаатай хамт амьдарч байна

$
0
0

Bayarmaa ohidГлинкийн тэмцээний тэргүүн байр, Муслим Магомаевын тэмцээнээс Гран при авч олон улсад нэр алдраа цуурайтуулж, дуурьт дуртай бүхнийг бишрүүлсэн Г.Ариунбаатар Буриадын театрт уригдан ажиллаж, дэлхийн томоохон театруудад дуулж байгаа. МУГЖ Г.Ариунбаатар урлагийн тайзан дээр гялалзаж, Английн хатан Элизавета, ОХУ-ны ерөнхийлөгч В.В.Путинг бишрүүлж яваа ч хувийн амьдрал нь тогтворгүй байна. “Ану хатан” Отгонжаргалтай нэр холбогдож хувийн амьдралын тал дээр асуудалд орж, эхнэр нь олон нийтийн цахим сүлжээгээр эр нөхрөө таагүй байдалд оруулж гомдоосон. Нижгэр хурим хийсэн, хөөрхөн хүүтэй хосуудын харилцаа хурцдаж, шүүх цагдаадаа тулсан билээ. Гэвч уруул дордовч элэг дордохгүй болохоор удалгүй эвлэрч хамтдаа Буриадыг зорьсон. Шинэ газар, амьдралаа өөрөөр эхэлсэн тэдний харилцаа сайн байж, уучилна гэдэг ухааных гэдгийг МУГЖ Г.Ариунбаатар, З.Туяа хоёр харуулан сайхан амьдарч явсан ч, хамтдаа удаан байж чадсангүй бас л хоёр тийш болсон гэдэг. Хагарсан шаазан эвлэдэггүй гэдэг л энэ байх.
МУГЖ Г.Ариунбаатар Төв аймгийн харъяат. Гэргий З.Туяа нь мөн Төв аймгийнх. Г.Ариунбаатарын гэргий Туяагийн аав Зоригтбаатар ажилсан хөдөлмөрчөөрөө нутагтаа гайхагдсан, тэр чинээгээрээ чинээлэг хангалуун амьдралтай айл байдаг. Г.Ариунбаатарыг өдий дайны амжилттай яваад эхнэр З.Туяагийнх нь нөлөө багагүй бий. Ар талыг нь найдвартай дааж, Г.Ариунбаатар дуучныг уран бүтээлээс өөр юунд ч санаа зовохооргүй байлгаж чаддаг гэж амьдралыг нь мэдэх хүмүүс ярьдаг.
Харин алдарт хосуудын ам зөрөх шалтгаан, тэдний хооронд хэрүүл дэгдсэн нь анх Г.Ариунбаатар гавьяатад хадмуудынх нь бэлэглэсэн машинаас үүджээ. Г.Ариунбаатар гавьяат хуриманд ирсэн инж болох машинаа зарж аав ээждээ байр авч өгснөөс болж тэдний гэр бүлийн маргаан гарсан бололтой. З.Туяагийн эгч нар ч даарин дээр давс нэмж, хосуудын харилцаа нэг машинаас болж таагүй болсон, түүнээс хойш харилцаа нь сайжрахгүй байсаар туурга тусгаарлав гэж амьдралыг нь мэдэх хүмүүс халагладаг.
Одоо Г.Ариунбаатар шинэ хайр дурлалтай учирч, авъяаслаг жүжигчин Баярмаатай хайр сэтгэлийн холбоотой бөгөөд саяхан хайр сэтгэлийн баталгаа болсон хүүхдээ угтан авчээ. Амьдрал баян болохоор хүмүүс хайртай дуучин жүжигчнээ хайрлаж, хамтдаа сайхан байгаа бол болоо гээд аз жаргалын дээдийг ерөөж сууна.
МУГЖ Г.Ариунбаатар бурханаас ховорхон заяасан авьяастай дуучин, тайзан дээр гарч ирээд дуулахад үзэгчид тэр чигээрээ татагддаг, үнэхээр авъяастай, сайн дуучин. Г.Ариунбаатарын энэ ур чадварыг гадныхан ч биширдэг. Энэ залуухан дуучин ирээдүйд дэлхийн том том алдартай тайзан дээр Монголын нэрийг гаргах нэгэн гэдгийг мэргэжилтнүүд өндөр үнэлдэг билээ. Авьяастай хүнд сайн эхнэр, найдвартай ар тал ус агаар шиг хэрэгтэй гэдгийг олон авьяастны амьдрал харуулсан билээ. Нас нь залуу ч, урлагийн тогоонд чамгүй чанагдаж, сайн дуучны авъяасыг жүжигчин Б.Баярмаа хайрлаж, хэн хэндээ түшигтэй, нэгнээ ойлгож дэмжих сайхан гэр бүл болж чадах биз ээ.

И.Одончимэгийн хүргэн, охин эхнэр хоёртоо эргэн ирлээ

$
0
0

Odonchimeg hurgenЖүжигчин Н.Зориг, И.Одончимэг хоёрын охин З.Номун удмаа дагаад жүжигчин болсон. З.Номун ээжийнхээ үүсгэн байгуулсан Х ТҮЦ хамтлагт ажилладаг. Жүжигчин И.Одончимэг, охин З.Номуун хоёр сарын зайтай амаржиж, тэрсхэн хоёр хөөрхөн охиноо цугтаа өсгөж байсан. И.Одончимэгийн нөхөр жүжигчин Т.Бархүү. Охиных нь найз залуу мөн л жүжигчин С.Билгүүн гэдэг залуу бий. Залуу хосууд охинтой болсноосоо хойш хоорондоо муудалцаж, хэсэг зуур тусдаа амьдарсан үе бий. Оюутан ахуй цагаасаа ижилдэн дасаж хөөрхөн охинтой хосууд саяхан эвлэрч, эргээд нэг гэртээ оржээ.

Х.Баттулгын эх оронч төрх

$
0
0

atofz1gz8njqd4he0wdrУлс төрд хөл тавьсан 2004 он хүртэлх “Женко” Х.Баттулгын дүр төрх тун ээдрээтэй байсан юм. Олон түмэн түүний нэрийг сонсохтой зэрэг 17 чингэлэг спиртийн хэрэг, төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг элдэв арга саамаар хувьчилж авсан, мафи төрхтэй нэгний төрх сэтгэлд буудаг байлаа. Гишүүн болсноосоо хойш энэхүү дүр төрхөө пиарчдын тусламжтайгаар өөрчилж, “ард түмнээ гэсэн сэтгэлтэй”, “эх оронч”-ийн дүрд амжилттай хувирсан, олон жил энэ багтайгаа явж байна.
Жүдогийн төрлөөр монголчууд олон жил хүсэн хүлээсэн Олимпийн алтан медальтай болсон нь түүний нэр хүндийг сансарт нисгэсэн гэхэд хилсдэхгүй. Цонжин болдог дахь хөшөө болон 13 дугаар зуун цогцолбор бол түүний нэрийн хуудас болсон. Тэр энэ бүхнээрээ бол хоосонгүй хүн гэдгээ харуулдаг. Гагцхүү үүнээс хойших Х.Баттулгын дүр төрх эргэлзээ төрүүлээд байгаа учир энэхүү нийтлэлийг танд толилуулж, зарим зүйлд анхаарлыг тань хандуулахаас өөр арга алга.
Х.Баттулга 12 жил УИХ-ын гишүүнээр суусан. Найман жил төрийн сайдаар ажилласан. Зам, тээвэр, барилга, хот байгуулалт болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа тэрээр эх орончийн төрхөө бага багаар алдах ажлыг өөрийн гараар хийсэн. Түүнд татвар төлөгчид хамгийн түрүүнд олгосон боломж бол Таван толгой-Гашуун сухайтын төмөр зам. Эх орноо бодсон сэтгэлтэй байсан бол энэхүү төмөр зам одоогоос арван жилийн өмнө баригдаад одоо өдийд бид ОУВС-гийн хатуу нөхцөлтэй хөтөлбөрт хамрагдахгүйгээр өөрсдийгөө аваад явчих чадалтай байх байсан. Эх орноо хөгжилд дэвшилд авчирч болох ажлыг хийлгүй, MCS гэдэг компанитай хэвлэлээр дайтаж, хамаг алтан хормыг үр дүнгүй өнгөрөөж байсан даа. Тэрхүү боломж одоо болтол үгүйлэгдсээр, бид дэлхийн зах зээлийн үнээр нүүрсээ борлуулж чадахгүй, хөөрхийлөлтэй байдалд байсаар байна.

Х.Баттулгад олгосон дараагийн нэгэн боломж бол Сайншандын аж үйлдвэрийн парк. Татвар төлөгчдийн өч төчнөөн сая төгрөгөөр ТЭЗҮ хэмээх цаас үйлдвэрлэж, судалгаа хийсэн. Эцсийн дүндээ ямар ч үр дүн гараагүй бөгөөд судалгаа хийсэн түүний шадар байсан Ч.Ганбат гэдэг залуу өдгөө Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа. Түүнд олгосон энэхүү боломжийг ашиглаж чадаагүйнх нь төлөө Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг камерын өмнө зэмлэж байсан нь саяхан мэт санагдаж байгаа биз дээ.
Хамгийн сүүлд та бидний сайн мэдэх төмөр замын овоолсон шорооны асуудал сонгуулийн энэхүү өдрүүдэд сөхөгдөхөөс ч өөр арга алга. Даанч дээ гэмээр зүйл энд болж, олон ч хүн цагдаагийн байгууллагаар шалгагдаж байна. Хэд хэдэн хүн зугатсан, гол зохион байгуулагч нь өдгөө Ерөнхийлөгчид нэр дэвшээд, эх оронч маскаа зүүчихсэн явж байна.
УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн ярьсныг та бүхэн эргэн санаарай. Өөрийн намын өнгөтэй өөдтэй бүх хүнийг хэвлэлээр намнасан. С.Баярцогт оффшорчин болсон. Лу.Гантөмөр мүүнчин болсон. Н.Алтанхуяг өөрөөсөө болж унасан.
Х.Тэмүүжинг ингээд яриад унангуут нэг нөхрийг шөвөгдөөд, АНУ-ын ЭСЯ-нд мэдээлэгч байсан гээд хэвлэлийн бага хурал хийлгэчихэж байгаа юм. “Аятайхан байгаарай, Тэмүүжээн” гэж хэлж байгаа хэрэг л дээ. Тэр ийм л “эх оронч”.
Хэрэв Х.Баттулга Н.Түвшинбаярын алт шигээ, Цонжин болдогийг барьсан шигээ ард түмнээ гэсэн сэтгэлтэй, эх оронч байсан бол бид өнөөдөр Таван толгойдоо төмөр замтай, Сайншандын аж үйлдвэрийн парктай, эдийн засгийн хүнд үед бусдын гарыг харахгүй, ядуу зүдүүгээ дэлхийд зарлахгүй, хүний гар харахгүйгээр сайхан амьдарч болох байсан. Хэрэв Х.Баттулга үнэхээр эх оронч юм бол намын гишүүдээ нэгийг нь нөгөөгийнх нь эсрэг турхирахгүй байх байсан.
“Монгол Улсын Ерөнхийлөгч болбоос улс орны тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлийн баталгаа” болдог. Гэтэл энэ хүн эх оронч маскныхаа ард цаг үргэлж эвдрэлцүүлж, талцуулж, яс хаяж, бужигнуулж, дундаас нь ашиг олж амьдарсаар өдий хүрсэн байна шүү дээ. Ийм учраас түүний эх орончийн дүр төрхөд бид хууртах ёсгүй юм. Сонгох ёсгүй юм.

А.Уян

“Сatwalk” хамтлагийн гишүүний амь насанд дуучин халдсан уу?

$
0
0

TukaaaaЗагвар өмсөгч бүсгүйчүүдээс бүрдсэн “Catwalk” хамтлаг хамтлаг залуусын нүд, чихийг баясгаж явсан цаг саяхан. Тус хамтлагийн гишүүн О.Пүрэвдулам, Топ моделиор тодорч, “Монгол газар”-ын Мянганбаярын гэргий болсноор уран бүтээлээ орхисон. “Catwalk” хамтлагийн гишүүн Т.Туяамаа гэр бүлтэй болж, загварын чиглэлээр Австралид ажиллангаа суралцаж яваа.
“Catwalk” хамтлагийн хамгийн хөөрхөн гишүүн Э.Тунгалагтамир “ETV” телевизийн “Шивнээ” үдшийн нэвтрүүлгийг хөтөлдөг байсныг хүмүүс сайн мэднэ. “Дурлалын ангууч” кинонд дүр бүтээгээд амжсан адтай бүсгүй маань үдшийн нэвтрүүлэг хөтлөх үедээ нэрээ Марал болгон өөрчилсөн байсан. Тэрчлэн “Гайз” хамтлагийн гишүүний Бат-Ундралтай сүй тавилаа гэж яригдаж байсан билээ.
Ажил амьдрал нь цэцэглэж явсан залуухан сайхан бүсгүй, фото модель Э.Тунгалагтамир таалал төгсчээ. Одоогийн байдлаар цэл залуухан сайхан бүсгүйн таалал төгссөн учир шалтгаан тодорхойгүй байгаа юм байна. Алдсан хүн 10 тамтай гэдэг болохоор фэнүүд нь нэр бүхий нэгэн гэр бүлтэй дуучинг хардаж байгаагаа сэтгэгдлээр илэрхийлэх болжээ. Гэхдээ хардаад байгаа дуучин нь сүйт залуу гэгдэж байсан Бат-Ундрал биш гэж хүмүүс онцгойлон ярьж байна. Талийгаачийн гэр бүл, ах дүү нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Алтаншагай ангийнхандаа ажил олгов

$
0
0

Muruudliin teatrЖүжигчин Алтаншагай, Эрхэмбаяр хоёр УДЭТ-аас гарч, хошин урлагийн Мөрөөдлийн театр байгуулсан нь алдсан уу, оносон уу гэдгийг цаг хугацаа харуулах байх. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэж бодвол багагүй мөнгө хураасан биз. Харин хошин урлаг гэж “онигоо” ярихын дайны марзаганаж, онигоог тайзан дээр үзүүлдэг болсон өнөө үед УДЭТ-т тавигдаж байгаа жүжигтэй, түүнд оролцон дүр бүтээхтэй нэг шог үзүүлбэрийг яахан зүйрлэж болох билээ. СУИС-ийг 2006 онд төгссөн Алтаншагай ангийнхаа анд Батуушкаг анх Мөрөөдлийн театртаа авч, хамтдаа ажилласан. Дараа нь Архангайн театрт ажиллаж байсан Үржээ гэдэг бүсгүйг хамтлагтаа авч, Мөрөөдлийн багийн гишүүн болгосон билээ. Саяхан СУИС-ийн ангийнхаа Отгоо, Ганбаа, Сөрөлт гурвыг театртаа нэмчихээд, “шинэ үүргэвчтэй болсон” гэж хашгирч, Отгоог орой болгон зурагтаар орилуулах боллоо.

Viewing all 270 articles
Browse latest View live