Quantcast
Channel: Мэдээллийн нэгдсэн товчоо »Шар мэдээ
Viewing all 270 articles
Browse latest View live

Өгөөдэй архичин бол өөрөө ч архичин

$
0
0

GantumurЛу.Гантөмөр хэл ус боловсролоор хаана ч гологдохгүй, багаасаа онц сурсан, оюуны чадамж өндөр залуу. Гэхдээ улс төр хүнийг “галзууруулдаг”, нэг биш улстөрчийн эрүүл эсэхэд эргэлздэг хүмүүс цөөнгүй. Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөж, багцалсан таван сум мэт эв нэгдэлтэй байхаа илэрхийлээд гарсан нөхөд одоо нэгийгээ хажуунаас нь “түгжилдэж” ам хэлээр болтугай нэгийгээ дайруулан ана мана өрсөлдөж байна.
Ж.Батзандан: Төмсөгдүүлсэн, аймхай хүмүүс АН-ыг удирдаж чадах уу? Үгүй гэхэд Боловсролын салбарыг удирдаж явсан Л.Гантөмөр: Би тийм аймхай харагдаад байна уу? Үгүй хэмээн хамар амаа сарталзуулж, омогтой эрэмгий царай гаргасан нь цаадах Ж.Батзандангаасаа харц “марц” нь дээрдэх юмгүй харагдав. Муухай дээр улцан гэгчээр Өгөдэй хаан архичин гэж хэлсэн нь олонд түгж, нэр төрийг нь унагаж байна.
Тэгж яривал Лу.Гантөмөр энэ тэндхийн уушийн газраас хана түшээд гардаг, Боловсролын сайд болсноосоо хойш хүнээр өргүүлж тэврүүлээд хүлээн авалтнаас гарч явсан гэж шуугив. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй их буугаар буудна гэдэг үнэн ч юм уу. Өгөдэй хаан архичин тамхичнаа Лу.Гантөмөрөөр дуудуулахааргүй өөрийнхөө 4 ололт, 4 алдаагаа өөрөө уудалж хэлсэн нь түүх шашдирт бичигдэн үлдсэн байдаг.


Укагийн стиль өмнө нь Японд өндөр настнуудын дунд дэлгэрчээ

$
0
0

Uka still urid“Киви” хамтлагийн ахлагч Укаг анх дуулж чаддаггүй, продюсер Б.Ангирмаа өмнөөс нь дуулж, Ука ам барьдаг юм гэнэ лээ гэж цуурдаг байв. Гэхдээ цаг хугацаа бүхний шалгуур болохоор Ука зөөлөн сонсголонтой дуугаараа хүмүүсийг татаж, хийлч Дээгийтэй хамтарсан бүтээлийг “Гоёо” компани рекламандаа ашигласан. Ука ч “Гоёо”-гийн ноолууран эдлэлийн сурталчилгаанд тоглож, загвар өмсөгч, моделиудаас дутахааргүй хувирч чадахаа харууллаа. Арав гаруй жилийн түүхтэй “Киви” хамтлаг тараагүй ч, Укагийн ганцаарчилсан уран бүтээл хүмүүст илүү хүрч байна.
Ука “Маргаашийн нар луу хамт аялах уу” дуугаа дүрсжүүлж, монгол дээл, алчуур зангидаж, нүдний хар шил зүүсэн төрхийг Ука стиль гэж хүртэл онцлон нэрлэх болсон. Шинэ жилээр Ука стиль их дэлгэрч, гурван настай балчраас 80 настай буурлууд хүртэл Укагийн стилийн өнгө загвартай, алчуур, нүдний шил хослуулан гоёв. “Өгөөж” компанийн бүсгүйчүүд нэгэн жигд Ука стилээр хувцаслаж, хүмүүсийн анхаарлыг татсан. Гэхдээ энэ стилийг Ука анхлан санаачлаагүй нь ил боллоо.
Ука стайл хэдэн жилийн өмнө Японд дэлгэрчээ. Окинава мужийн “KBG84″ нэртэй “охидын” энэ хамтлаг энэ загвараар хувцасладаг. Онцлог нь Японы энэ хамтлагт элсэх насны доод хязгаар нь 80 гэнэ. Мэдрэмжтэй Ука Японы өндөр настнуудын хувцаслалтаас санаа авч, үндэсний дээлээрээ гангарсан нь эх хувилбараас илүү сайжруулсан мэт.

П.Шүүдэрцэцэгийн найз залуугаар Тодгэрэл тодорлоо

$
0
0

shuudertsetsegП.Шүүдэрцэцэг кино дэлгэцнээ эрэлттэй сайхан бүсгүй. П.Шүүдэрцэцэг “Mixx” хамтлагийн дуучин Темпотой үерхдэг, олны хараа булаасан сайхан хос байсан. “Mixx” хамтлагийн Темпо, Гүнчээ хоёр удаан үерхсэн найз бүсгүй Шүүдэрцэцэг, Намуунаа хоёроос хэлэлцсэн юм шиг гэнэт салсан. Зам нь салсан сайхан хосууд тус тусынхаа замыг бодсон бололтой. Сайхан бүсгүй П.Шүүдэрцэцэг хамгийн анх найз залуутай болсноо зарлалаа. Рекламны эрэлттэй залуу бүсгүйн олон дагагч найз залууг нь Темпо гэж эндүүрч, мөн, биш гэлцэн маргалдлаа. Энэ “хайныг” Темпо хагалж, өөрийгөө биш гэж хэлж, экс найз бүсгүй П.Шүүдэрцэцэгтээ аз жаргал хүслээ. Дуучин Темпо эмэгтэй хүнд халамжтай, зөв бодолтой, сайн залуу гэдгээ тайгад долоо хоносон реалити шоуны үеэр олонд харуулсан. Угаасаа олон фэнтэй нэг үе хайр сэтгэлтэй явсан залуус нэгэндээ олон нийтийн сүлжээгээр аз жаргал хүсэхийг хараад уяхан охид хоолой нь зангирч байгаагаа нуусангүй.
Б.Шүүдэрцэцэгийн найз залуугаар УДЭТ-ын жүжигчин Тодгэрэл тодорч байна.

Нэг өдрийн хаан

$
0
0

tumurbaatar-middleБаянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар МУГЖ Ц.Төмөрбаатар томилогдсон тухай мэдээ гарсан.
Жүжигчин Ц.Төмөрбаатар уг албан тушаалд хоёр хоног ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн талаар мэдээлэв. Түүний оронд Лутбаатар гэдэг хүн томилогджээ. Өмнө нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилж, тус дүүрэг дэх ИТХ-ын төлөөлөгчид эсэргүүцэл илэрхийлснээр хоёр хоногийн дараа С.Батболд шүүхийн шийдвэрийн дагуу захирамжаа түдгэлзүүлж, өмнөх Засаг дарга эргүүлэн ажлаа хийх болж, Э.Бат-Амгаланг хамгийн богинохон хугацаанд “ажилласан” Засаг дарга, цагдааг хөдөлгөж хүчээ үзүүлсэн “Нэг өдрийн хаан” гэж шоолж байсан. Харин жүжигчин Ц.Төмөрбаатар хоёр хоног босс байж үзжээ.

Мартагдсан дуучид

$
0
0

saranguaДуучин Д.Сарангуа ерээд оны эхээр Сараа, Ариунаатай зэрэгцэн дуулж эхэлсэн, ардын дууг орчин үеийн “манер”-т оруулан дуулж, “Авгын цагаан уул” цомгоо гаргаж, хөдөө орон нутгаар аялан тоглож байсан. Б.Сарантуяа, Т.Ариунаа хоёрыг бодвол социализмын үеийн нэртэй зохиолчийн охин, нарийхан гоолиг, цав цагаан бүсгүй олны анхаарлыг илүүтэй татдаг байсан. Тухайн үед сонин хэвлэлд ч илүүтэй гардаг од бүсгүй байсан ч Архангайн гаралтай залуутай суугаад одоо таг. Бас шашны дуу мэгзэм дуулах болсон нь олны танил сайхан дуучин бүсгүйг бүр нам гүмхэн амьдрах болгож, олны анхаарлаас гарч, дуучин Д.Сарангуаг хүмүүс мартах шахлаа. Буддын шашин, маань мэгзэм, бясалгал тарни, дотоод хүчтэй болгодог ч, гадна талыг эрхэмлэхээ больж сул дорой болгодог гэдэг нэг талаараа үнэн байх шүү, дуучин Д.Сарангуагийн амьдралаас харахад…
Дуучин BX “Нью стар” студийн “бүтээл”, бүрх малгай тавьчихсан хөөрхөн хүү олны анхааралд орж, дуулсан дуунуудыг нь нас харгалзахгүй 8 настай балчраас 80 настай буурал хүртэл сонсдог байсан. “Нью стар” студийн харъяанаас гарч, ганцаарчилсан уран бүтээл нь амжилттай явсан. Эгшиглэн, Агиймаа зэрэг үеийнхээ дуучидтай тухайн үедээ хит болсон дуунууд дуулж, Эгшиглэнтэй хослон дуулж явсан билээ. Гэм нь Эгшиглэн цаг нар барихгүй, хааяахан тоглолтон дээр BX түрүүлээд ирчихсэн, гар утсаараа “Эгшиглэн чи хаана явна аа, хэзээ ирэх юм бэ. Бид хоёрын дуулах цаг боллоо” гээд бачимдангуй ярьж суудаг байсан гэдэг. Энэ бүхнээс залхсан уу, 3-4 хүүхдийн аав болж, өнөр бүлийн өрх тэргүүлэх болсноор дуучин BX арай унацтай, ашиг орлоготой хийж явж болох. Гэхдээ л BX-ийг фэнүүд нь хааяа үгүйлсээр.
Дуучин Б.Эгшиглэнд хөөрхөн царай, сайхан хоолой тэгш заяасан. Төрийн соёрхолт Д.Болд Э.Агиймаа, Б.Эгшиглэн гээд олон сайхан авъяаслаг залуусыг олж, B продакшнаа нээхдээ ууган охиныхоо нэр Эгшиглэнг Б.Болортуяа гэдэг охинд итгэн өгч урлагийн тайзнаа гаргасан билээ. Б.Болортуяа ч Д.Болд ахынхаа итгэж өгсөн Эгшиглэн нэрийг хайрлаж, эхэндээ уран бүтээлдээ чамгүй анхаарал хандуулж явсан ч одоо сураг алдарлаа. Дуучин Э.Агиймаа бас л “Камертон”-ы Болдын “нээсэн” эрдэнэ. Сайхан хоолой, сайхан бие, хүмүүсийг татах увдистай сайхан бүсгүй ганц дуугаар “гарч” ирсэн, ямар ч дууг эвлэгхэн дуулж амилуулан олны сонорт хүргэж чаддаг. Дуучин Д.Болдын ойрын хамаатан, “Никитон”-ы Батчулууны дүүтэй Э.Агиймаа хамт амьдарч, хүүтэй болсон ч удаан амьдраагүй. Хүүхдээ өсгөж яваа ээж хааяахан урилгаар ганц нэг киноны дуу дуулчихаад эргээд өвөл ичдэг амьтан шиг таг чиг болдог. Уг нь үргэлжлүүлээд дуулаад явбал дууг нь сонсох дуртай хүн олон бий.
Бас л Д.Болдын B продакшнаас төрөн гарсан дуучдын нэг Б.Маралжингоо. Хүчтэй хоолойгоороо үеийнхэн дундаа толгой цохидог дуучин Б.Маралжингоо уран бүтээлээ эрчтэй хийгээд явсан бол алсдаа рок попын Ажаа мамагийн орыг залгах боломжтой. Гэвч мөн л найз Б.Эгшиглэн, Э.Агиймаа хоёр шигээ уран бүтээлээ орхисон. Өнгөрсөн жил телевизийн Яг түүн шиг шоунд амжилттай оролцож, ямар ч дууг дуулж чадах хүчтэй хоолойтойн зэрэгцээ жүжиглэх шаггүй авъяас байгаагаа харуулсан. Ямартаа л шүүгчид кино дэлгэцнээ гарахыг санал болгож суух вэ. “Шөнийн хатан”-ы дүрд хувирч дуулахад Ардын жүжигчин А.Долгор Маралжингоогийн авъяас, хоолойн хүчтэйг гайхсан. Харамсалтай нь дуучин Б.Маралжингоо тууштай дуулахгүй л байна.

Ө.Энхтүвшингийн гэргий алтанд умбав

$
0
0

Altan BulgamaaСэтгүүлч Ө.Энхтүвшингийн улс төрийн карьер 2000 оноос эрчимтэй эхэлж, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж, эдүгээ дөрөв дэх удаагаа УИХ-д сонгогдчихоод байгаа. 2004 оны сонгуульд Ө.Энхтүвшин ялагдаж, Д.Арвин “төрсөн нутгаасаа санал авч чадахгүй Ө.Энхтүвшингийн нам шинэчилнэ гэж юу байдаг юм бэ” гэж тавлаж байсан удаатай. Ө.Энхтүвшин МАН-ын дарга болж, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ шахсан түүх бий. Өөгүй цэвэрхэн хувцасладаг Ө.Энхтүвшин МАН-ын гишүүд дотроо нэр хүндтэй лидерийн нэг.
Өнгөлөг дэгжин хувцасалдаг, гялайж гялтайсан нүүртэй Ө.Энхтүвшин гишүүнийг нүүрээ кремдчихэж гэж харддаг. Ө.Энхтүвшин гишүүн ийм цэмцгэр явдаг нь гэргий Т.Булгамаагийнх нь нөлөө их бий. Т.Булгамаа өөрөө ч их дэгжин бүсгүй. Ө.Энхтүвшин гишүүний гэргий саяхан нэгэн арга хэмжээнд ирэхдээ хуруу зузаан алтан гинж зүүн олны нүдийг хужирлалаа.

М.Нара япон нэвтрэх виз авч чадахгүй явна уу?

$
0
0

NaraaДуучин М.Нарантуяа Японд Токиогийн хөгжмийн дээд сургууль төгссөн дуучин гэсээр Монголдоо ирсэн. Социализмийн төгсгөл, нийгмийн шилжилтийн эхээр Болгарт төгссөн Т.Ариунаагаас өөр гадаадад сурсан дуучин рок попод ховор болохоор Токиогийн дуу хөгжмийн дээд сургуульд сурсан М.Нарагийн яриаг нь анхааралтай сонсож байв. М.Нара, Т.Ариунаа гадаадаас ирэхдээ бүрдүүлсэн эрос имижийг сонгон рок попын гал тогоонд хөл тавьсан. М.Нараг хөх томтой, сайхан бүсгүй гэж олон нийт мэдэх ч, дуулсан ганц дууг нь мэддэггүй. Эсвэл Токиогийн хөгжмийн дээд сургууль төгссөн хүн үг, аяыг нь энгийн хүн тогтоох аргагүй, хэцүү, хоолой шаардах дуу дуулдаг болохоор энгийн ард түмэн дууг нь мэддэггүй ч байж болох. Дуучин М.Нара дуучнаас илүү сайн фэйсбүүк од. Энэ байдлаа ашиглан 2016 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт С.Эрдэнэ вантай өрсөлдсөн. М.Нараг олны анхаарлыг татаж байсан, бас багагүй мөнгө сурталчилгаандаа зарсан ч гэдэг нь харагдаж байлаа. Юуны төлөө “нүүрсний” тэрбумтан “Ажнай”-н Бат-Эрдэнийн хамаатан билээ, нагац талын ойрын хамаатан ах “Ажнай” Бат-Эрдэнэ дүү М.Нарагийн сонгуульд хандив өгсөн байлгүй дээ.

Иргэд М.Нара сонирхолтой байна, “гэхдээ энэ бүсгүйтэй үерхэж болох ч гэрлэхгүй” гэдэг шиг дагаж “намирч” байсан шигээ олон санал өгөөгүй.

Тиймээс УИХ-д ялан орж ирсэн 13 бүсгүй дээр М.Нара нэмэгдэн орж ирж чадсангүй. Ганц бие ээжүүдийг тэргүүлэн, нийгэмдээ сайн үйлс хийхийн төлөө явдаг шулуухан зантай, ил үгтэй М.Нараг цахимд дагагсад олон. М.Нара ч өдөр тутмын хийсэн ажил, явсан газар, оролцсон арга хэмжээгээ байнга бичиж оруулдаг. Сүүлийн үед М.Нара хоёр дахь эх орон нь болсон, дээд сургууль төгссөн Наран улсад очсонгүй. Уг нь дуучин М.Нара Наран улсад төрсөн дүү Болороо, эгчтэйгээ удаан амьдарсан. Эгч нь Харумафүжитэй үерхдэг гэж хүртэл яригдаж байсан билээ. Дүү Болор нь Итали хүнтэй суугаад хүүхэдтэй болж, хадмын нутгаа зорьсон. Харин М.Нараг бодвол даруухан том эгч нь Японд амьдарч байгаа гэлцдэг. Сүүлийн үед М.Нара Япон улс руу явахгүй байгаа болохоор тэр үү, дуучин М.Нара Япон руу орох эрхээ хаалгаж, “хар тамга” даруулсан юм гэнэ лээ цуурах боллоо. Ойрын үед дуучин М.Нара Япон явж, төгссөн сургуульдаа очиж зургаа авахуулж цахим хуудастаа тавихгүй бол Япон руу орох эрхгүй гэдэг ярианд хүн үнэмшиж мэдэх нь.                                             Н.БОЛОР

Гавьяатын улстөрч эхнэр

$
0
0

Gaviyatiin ulsturchМУГЖ С.Батсүх Завханы театрт байхдаа Монгол даяар танигдчихсан сайн дуучин. Нийслэлд ирж суурьшаад, дуу бичлэгийн студи ажиллуулж, урлагийг дэмжих “Очирваань” холбоо байгуулан залуу уран бүтээлчдийг дэмжиж яваа. Анхны гэргийгээсээ туурга тусгаарлаж, С.Рэнчинпагма гэдэг алаг нүдэн бүсгүйтэй ханилаад арав гаруй жилийг үдлээ. С.Батсүх гавьяатын гэргий С.Рэнчинпагма нөхөртөө халамжтай, ар талыг нь найдвартай даахын зэрэгцээ, уран бүтээлийнх нь менежер хийж явдаг. Тайзан дээр гарах гэж байгаа С.Батсүх гавьяатын тоглолтын хувцсыг өмсгөж, ботинкийг нь хүртэл үдэж өгдөг гэх юм билээ.
С.Батсүх гавьяатын эхнэр С.Рэнчинпагма өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар ТТЭНН-аас нэр дэвшин, С.Эрдэнэ “ван”-тай өрсөлдсөн билээ. Анхны сонгуульдаа муугүй амжилттай оролцсон С.Рэнчинпагма 2020 онд даагаа нэхэх биз ээ.


Ороолтоор “оосорлогдсон хос”

$
0
0

OrooltНэг ангийн гурван дуучин хайрын гурвалжин болж, Э.Чулуунчимэг, охиныхоо эцэг Б.Болдыг Х.Мөнгөнцэцэгтэй хардаж байгаагаа нуухгүй байгаа. Тоглолтыг нь зохион байгуулсан нэртэй Б.Болд дуучин Х.Мөнгөнцэцэгийг хаа сайгүй даган “далдганаж”, зураг хөргийг байнга хуваалцаж суухад эхнэр байтугай нь муу юм бодох нь мэдээж. Харин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр адилхан ороолт ээлжлэн зүүсэн нь эхнэрийнх нь эгдүүг бүр их хөдөлгөсөн нь гэнэ.
Дуучин Баярын Болд ч эхнэр хүүхэддээ анхаарал халамж тавихын оронд фэйсбүүктээ сүржин шүлэг нийтэлж, олны анхаарлыг татав. Баярын Болд ч эхнэрээ даган олны анх танил болсон гэвэл хатуудахгүй. Муу эр дайнд хөөрнө гэгчээр Баярын Болд юуны туханд хүрэлгүй “Бүгд чиний эсрэг байсан ч яадгийн
Буугаа чиглүүлэн байг оноход хэзээд би бэлээн…“ гэж сүржигнэлээ. Нийтийн дууны жирийн хос дуучин ингэж сүржигнэх нь илүүц. Тэрний оронд эхнэр хүүхэддээ олигтой анхаарал тавьж, сэтгэлийг сэвтээхгүй эхнэрийнх нь бичснээр “энхэр биеийг нь гэмтээхгүй”, гэр дэх хэрүүлээ гадагш гаргахгүй, тогоондоо учраа олж сурсан нь дээр дээ.

Дуучин Э.Болор-Уянга Сири улсын ерөнхийлөгч Башир Асадтай болзов уу?

$
0
0

Bolor-UyangaaaДуучин Э.Болор-Уянга 10 гаруй жил Б.Ангирмаа эгчийнхээ удирдлаганд ажиллаж, хамтдаа хайрын дуу хүртэл дуулж байсан билээ. Сүүлийн үед Б.Ангирмаа сайн найз МУГЖ Б.Сарантуяадаа Э.Болор-Уянгыг дагуулж, “сайныг дагавал сарны гэрэл” гэгчээр Э.Болор-Уянга өнгө зүс орж, дуулах чадвар нь сайжирч яваа. Дуучин Э.Болор-Уянга үе тэнгийнхээ залуутай амьдарч, охинтой болсон. Түрээсийн байранд нялх охинтойгоо өрх толгойлж үлдсэн Э.Болор-Уянга энэ хугацаанд амьдралаа төвхнүүлж, өөрийн гэсэн байр сууцтай болсон.
Одоо хувийн амьдралаа төвхнүүлэхээр шийдэж, эр хүнтэй болзох болжээ. Дуучин Э.Болор-Уянгын сонгосон залуу нь өөрөөс нь насаар ахмад турк эр. Хаа сайгүй хамтдаа явах болсон турк эр, монгол бүсгүй хоёр саяхан дуучин Сараагийн тоглолтыг хамт үзжээ. Э.Болор-Уянгын турк залуу нь Сири улсын ерөнхийлөгч башир Асадтай төстэй. Харсан хүмүүс Э.Болор-Уянга Сирийн ерөнхийлөгчтэй цуг явна уу гэж андуурч байна.

Э.Сэлэнгэ найз залуугаа алдсан эмэгтэйтэй адилхан боллоо

$
0
0

selengeМонголын загварын тайзанд дээр Эрдэнэ-Очирын Сэлэнгэ, Энхболдын Сэлэнгэ гэж хоёр сайхан бүсгүй гарч,тайз чимж явдаг байв. Топ модель Э.Сэлэнгэ хань ижил, үр хүүхэдтэй болон тогтуун амьдарч яваа. Харин Америкт амьдарч байгаа Э.Сэлэнгэ томоождоггүй. Нүцгэн зургаа авахуулж, үе үе цочир сонин үг хэлж монголчуудыг гайхшруулдаг. Энэ удаа ч нүүрэндээ мэс хүргэж, бага зэргийн засвар хийснээ ил үзүүлэв.
Мисс Э.Сэлэнгэ 2006 онд Монголоо төлөөлөн дэлхийн миссийн тэмцээнд оролцож явсан сайхан бүсгүй. Гэсэн ч нүүр царай нь өөрийнх нь санаанд нийцдэггүй, гоо сайхны мэс засал хийлгэх хүсэл дотроо агуулж байсан бололтой.
Мисс Э.Сэлэнгэ УИХ-ын гишүүн асан Д.Энхбатын хүү Э.Санчиртай үерхэж явсан. Сайхан үерхэж явсан найз залуу Э.Санчираас салах болсон шалтгаан нь мисс Б.Батцэцэг буюу Бэбэгээс болсон гэдэг. Мисс, загвар өмсөгч Э.Сэлэнгэ мисс засал хийлгээд загвар өмсөгч Б.Батцэцэгтэй төстэй болчихож.

Салаа замын эрхээр

$
0
0

Avarga TamirЭр эм хоёр битгий хэл, эрүү толгой хоёр салдаг гэдэг. Марк Цукербергийн үүсгэсэн фэйсбүүкт залуус хайр сэтгэлээ илчилж, хос болсноо тунхагладаг ч, удалгүй салж, бас өөр нэгэнтэй учирсан харагдах нь олон. Хүмүүсийн хайр сэтгэл, тэр тусмаа олны танил хүмүүсийн хайр сэтгэл, хамтын амьдрал, хагацал учрал олны нүдэнд ил байх юм.
“Үүлэн домог” дууны клипэнд тоглосон загвар өмсөгч Ж.Энэрэл, өөрөөсөө таван насаар ах загвар өмсөгч О.Амгаланбаатартай үерхэж байсан. О.Амгаланбаатарыг “Учиртай гурван толгой” кинонд тоглосноос болж, орчин үеийн Юндэн гэлцдэг. Мөн “Содура” киноны гол дүрд тоглосноор нь андахгүй. Загварын сайхан хосууд салж, Ж.Энэрэл “Universe best songs” наадмаас төрөн гарсан уран бүтээлчдийн нэг Б.Чойжилсүрэн буюу Чойжоотой дэр нэгтгэж, анхны үрээ өлгийдөн авсан байна. Саруулсан хэмээн нэрийдсэн бяцхан хүү нь нэг ой хүрч байгаа. Ж.Энэрэл Нью-Йорк, Парист загварын тайзан дээр өнгө шилэгдэн гарч монголчуудаа баярлуулж яваа. Загварын сайхан хос О.Амгаланбаатар, Ж.Энэрэл хоёрын нэгнээ хайрлаж, үерхэн байсныг гэрчлэх хэдэн зураг л үлджээ. Ж.Энэрэл дуучин Чойжоогийн эхнэр болж, алаг үр, амьдралын ханьтайгаа учирсан бол, О.Амгаланбаатар ҮДБЭЧ-ын бүжигчин Бямбаатай хэсэг хугацаанд дотносоод салсан, одоогоор ганц бие яваа залуу. Загвар өмсөгч С.Төгс, Э.Эрдэнэцогт хоёр хамт амьдарч гадаад дотоодгүй цугтаа сурч, хэлхэлдэн явсан. Тэдний хайр сэтгэлийн гэрч болсон хөөрхөн охин бий. Хосууд салж, загвар өмсөгч С.Төгс мөн л загвар өмсөгч залуутай дотноссон. Хосуудын харилцаа нэг нь Сингапурт, нөгөө Хонгконгод загвар өмсөж цаг наргүй ажилласны улмаас салсан гэдэг. Азид амжилттай яваа модель С.Төгс одоо хүртэл ганц бие.
УДЭТ-ын жүжигчин Б.Тамир оюутан байхдаа аав болж байсан. Охиныхоо ээж Золоогоос салаад багагүй хугацааг үдлээ. Золоогоос салсны дараа мэргэжил нэгт бүсгүй Н.Мөнхсоёлтой хамтран амьдарч байсан ч, хосуудын харилцаа бүтэлгүйтсэн. Б.Тамир, Н.Мөнхсоёлтой амьдарч байсны ул мөр хэдэн зураг үлдэж, хосууд аль хэдийнэ өөр өөрийн шинэ хайраа олсон.
“Mixx” хамтлагийн дуучин Гүнчин-Иш, хошин урлагийн сайн жүжигчин Хүрэлхүүгийн охин Намуунтай гэрлэж бараалахдаа тулан, ирээдүйн хадам аавтайгаа хамт наадам үзэж явсан, сайхан хосуудын харилцаа нэг л өдөр дуусгавар болсон. Олны нүд баясгасан сайхан хосын харьцаа салхи шиг замхарч, хамтдаа явсан өдрүүдийг нь сануулах хэдэн зураг л үлдэж.
“Хувьсал” продакшний жүжигчин А.Ганчимэг, үе тэнгийнхээ залуу жүжигчин Б.Энхүүштэй “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглох үеэрээ учирч, хөөрхөн охинтой болсон ч, хайр сэтгэл нь яг л киноны төгсгөл мэт дууссан. Жүжигчин Б.Энхүүш төрсөн охиноо хараагүй, одоо хүртэл эргэж нийлээгүй гэхээр хосын хооронд нь их ан цав гарсан нь илт. Гэхдээ л хэн хэн нь одоогоор ганц бие яваа болохоор, ижий аав болсон сайхан хосууд нэг өдөр эвлэрч магадгүй.
Олноос онцгойрсон онц содон авъяасгүй, загвар өмсөгчид шиг өндөр нуруугүй ч олны танил болсон, дуучин, жүжигчин мэргэжилгүй залуухан Мино 20 насандаа халхын цуутай эр Дамбын Хишигжаргалын бэр болсон. Ууган хүү Х.Энхжингийнхээ амьдралыг ёс төртэй эхлүүлж, нижгэр хурим хийсэн ч гуравхан сарын дараа хосууд салах өргөдлөө гаргасан. Энэ явдал аль эрт мартагдаж, Мино өмнөх найз залуу, Өвөрхангайн алттны магнаттай учирч, хүүтэй болсон ч мөн л салсан гэдэг. Мино цуутай хуримлаж, үзэсгэлэнтэй бэр болсон зураг л интернэтэд хаа сайгүй байх нь, 2012 оны 10 сарын 22-нд болсон, гурван сарын дараа бүтэлгүйтсэн гэрлэлтийг сануулдаг. Алтны магнат, Пүүжээ, Ариунцэцэг, загвар өмсөгч Бадамгэрэл, Хишигбат, Долгион гэхчлэн хайрын гурвалжингийн дуулиан эрт мартагдаж. Дуучин А.Хишигдалай, “Опозит” хамтлагийн дуучин Гантулга хоёр үерхэлдээ цэг тавьж, Гантулга загвар өмсөгч Ю.Балжидмаатай үерхэж эхэлсэн гэхчлэн хайр дурлалын романс хөвөрч, хосууд учирч амьдрал үргэлжилсээр…
Олон хайр дурлал, гэрлэлт салалтын дундаас Аса аваргынх эрхгүй ялгарна. Их хотын хөөрхөн охидын нэг Г.Тамиртай ноён хатан шиг хуримлаж, 10 шахам жил хамтдаа амьдарч, хүү охины ээж болсон. Олны танил сайхан гэр бүлийн тоог нэгээр нэмж, хүмүүсийн харааг булааж явсан хосууд мөн л туурга тусгаар амьдраад удаж байгаа. Гэхдээ л хоёр хүүхэдтэй хосын нүд баясгасан зураг хаа нэгтээ харагддаг.

Ганцхан жилийн дотор 70 кг турсан амжилттай Б.Цэцэгийн охины аав эргэн иржээ

$
0
0

TsetsegegegeTsetseg nuhurМэргэжлийн жүжигчин биш ч америкчуудын бүтээсэн “Хадаг” кинонд тоглон, “Азийн шилдэг жүжигчин” шагнал авч, Монгол улсынхаа нэрийг гаргаж байсан жүжигчин бүсгүй Б.Цэцэгээг анх телевизийн хөтлөгч гэдгээр нь мэднэ. Мөн “Никитон” хамтлагийн “Үүлэн үст” дууны клипний дүрээр сайн мэддэг.
Монголын сайхан бүсгүйчүүдийг сорчлон эхнэрээ болгодог алтны магнат Б.Цэцэгийг сонирхож байсан гэдэг. Б.Цэцэгийн найз залуу, охиных нь Солонгос улсад сурдаг гэгддэг, хамтдаа олны өмнө гарч байгаагүй.
Б.Цэцэг хүүхдээ төрүүлэх үедээ 128 кг болж жин нэмсэн ч эрүүл хоололтын ачаар ганцхан жилийн дотор 58 кг болтлоо жингээ хаясан гайхалтай үр дүнгээ олонд хуваалцаж, олон бүсгүйд зөвлөгөө өгдөг эрэлттэй хүн. Хүмүүс Б.Цэцэгийг таргалангуут найз залуу нь орхиж явсан гэх яриа гардаг байсан. Саяхан Б.Цэцэг 21000 реалити шоунд оролцож 3 сая төгрөг авч, амьжиргаатай эмэгтэй болохоо харууллаа. Ийнхүү амжилт үзүүлэн гялалзаж яваа сайхан бүсгүй дээр найз залуу, охиных нь аав эргэн ирж хамтдаа сайхан амьдарч байна.

“Киви”-гийн Халиун дархан бэр

$
0
0

HaliunaaХатуу продюсер Б.Ангирмаагийн хүчээр 10 гаруй жил оршин тогтнож байгаа “Киви” хамтлаг монгол төрхтэй гишүүнээ олон сольсон ч, хүмүүсийн сэтгэлд хамгийн тод үлдсэн нь Б.Халиун. “Киви” хамтлагийн үндсэн бор, шар хоёр гишүүн болон, солигдсон олон монголжингоо охид, одоо байгаа Агийтай зүйрлэхгүй хоолойн чадалтай, Агийгийн дэргэд “гавьяат дуучин”. Харин Б.Халиун хайр сэтгэлээ даган хамтлагаа орхиж, нийгмийн идэвхтэй О.Анхбаяртай гэр бүл хамтын уран бүтээлээ эхэлсэн. Анхаа, Халиун хоёр 10 шахам жил хамт амьдарч, олон сайхан дуу хамтран дуулж, ТВ 10 телевиз байгуулж, хамгийн сайхан мэдээ нь гурван хүүтэй болжээ.

“Ногоон” Цолмон

$
0
0

Nogoon TsolmonЭрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж явсан Ж.Цолмон МАН-ын сайхан бүсгүйчүүдийн нэг. Нас нь 50 дөхөж яваа Ж.Цолмон өдий насандаа миссүүдээс дутуугүй биеэ авч явааг бахархахаас аргагүй. МАН-ын мисс Ж.Цолмонг хүүхэнд “нүдтэй” С.Баяртай холбож ярьдаг байсан үе бий. Боловсролын сайдын зөвлөхөөр ажиллаж яваа Ж.Цолмон хувийнхаа хуудсаар нүүрэндээ маск тавих тухай зөвлөн, хааяа нийтлэл тэрлэснээ тавьдаг. Гэхдээ өөрийнхөө давуу талаа ашиглаж, “гоогоо” гарсан зургаа нэмж оруулдаг. Саяхан доктор Ж.Цолмон бичсэн тэмдэглэлтэйгээ зэрэгцүүлэн, өөрийнхөө зургийг тавьжээ. Ер нь эмэгтэйчүүд, тэртусмаа улстөрчид тод өнгө, олон өнгийн хувцас “эрээлжлүүлж” өмсөх зохимжгүй. Нэг удаагийн хувцаслалтандаа гурваас дээш өнгийн хувцас хольж өмсөж болохгүй дүрэмтэй. Гэтэл Ж.Цолмон будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр ногоон дээлэн дээр, ногоон тирко, мөн өнгийн хувцас ижилсүүлэн өмсөж “ногоорлоо”.


Жаргалтхааныг дагасан залуус

$
0
0

Jargalthaan zaluuНийгэм солигдсон ерээд онд алтан цөгцний хэрэг, гал гаргадаг Өнөрмөө, Ромбу гараг, Мистер Флинн гэх зальхай эр манайд орогнож, хаа сайгүй дуулиан дагуулж, “үлгэр” шиг амьдардаг байж. Энэ үед түр мандсан нэг од бол Жаргалтхаан. Хэрмэл Голланд эр өөрийгөө Чингисийн алтан ургийн хүн, долларын тэрбумтан гэсээр Монголд ирж Буянт-Ухаад буунгуутаа газар үнсэж, монголчуудаас их оноо авч чадсан. Тэрбумтан Жаргалтхаан Монголд мөнгө хайрлахгүй зарахаа амлаж, Их тэнгэрт өндөр дээд хэмжээнд угтан Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат Жаргалтхааны ботинкийг өөрийн гараар сугалан тайлж, монгол гутал өмсүүлэн хөл алдсан билээ. Харин Чингисийн алтан ургийн хунтайж удалгүй Голландын нэгэн хэрмэл жуулчин болох нь мэдэгдэн “байрандаа” очсон. Гэхдээ л монголчуудыг хуурч, нийтээрээ хөл алдсан Жаргалтхаан гэдэг зальтай эрийг монголчууд сайн мэдэх болсон. Бидний эртний танил Жаргалтхаанд хөл алдаж явсан томчуудын төлөөлөл болж, УИХ-ын гишүүн Лу.Болд, “Голомт”-ын Баясгалан, М.Зоригт нар.

Гоомой шийдвэр гаргасан хотын дарга Су.Батболд, МАН-ын дарга М.Энхболдоос зугтаж байна

$
0
0

Su batboldМАН-ынхан Асар, Басар болсон хоёр сайхан залууг НИТХ-ын дарга, Улаанбаатар хотын дарга бөгөөд нийслэлийн захирагч болгон мандуулан явуулсан ч, өнөө хоёрын урагшгүй алхам, болчимгүй шийдвэрээсээ олж, эцгийнхээ нэр, өөрийнхөө нэрийг унагаж, Ундуй, Сундуй хоёр гэгдэх болгов. Хотыг удирдсанаас эхлээд Ундуй, Сундуй хоёрын “но”, “онигоо”-г яривал барагдахгүй. Саяхан Баянзүрх дүүрэгт бөөн асуудал гаргаж, иргэний дайн гэдэг шиг “дүүргийн дайн” гаргах дөхлөө.
Золигийн захирамж гаргаж зодоон мөргөлдөөн үүсгээд зугтаасан хотын дарга Су.Батболдыг намын Удирдах зөвлөлөөс ярьж бушуухан буцаж ирэхийг үүрэгджээ. Дараа нь намын дарга М.Энхболд нь хүртэл залгаж дуудсан гэнэ. Баянзүрхэд гарсан будлиан ноцтой дүр дагавар дагуулахаар байгаа нь эрх баригчдыг айлгажээ. Дээр нь намын дээд удирдлагын түвшинд нэгдсэн байр суурьгүй байгаа нь нөлөөлсөн гэхэд болно. Ц.Нямдорж нарын гишүүд тус дүүрэгт АН ялсаныг хүлээн зөвшөөрөөд барахгүй ялалтыг нь хүчээр булаах гэсэн намын нөхдөө буруушаасаар байна. АН олдсон цөөн ялалтаа амиараа хамгаалах нь мэдээж. Олон нийт ч тэдний зүтгэлийг ойлгож хүлээн авна. Харин үнэмлэхүй ялалт байгуулсан атлаа хэт даварч хүч түрж байгаа МАН-ын үйлдлийг жигших нь ойлгомжтой. Хотын дарга намын нөхрөө дүүргийн Засаг даргаар баталсан захирамж гаргаад л гадагшаа “зугтаасан” нь өөртөө итгэлгүй байгаагийн шинж юм. Хэрвээ зөв шийдвэр гаргасан гэж үзэж байсан бол үймээн болсон Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байранд өөрийн биеэр очоод зохицуулах байлаа. Даанч Хотын дарга Су.Батболдод тийм эр хүний зориг байсангүй.

Энэ явдал нь Су.Батболд комментоор “гомо” гэж олон нийт бичих болсныг улам л идэвхжүүлэх байхдаа.

Э.Хулангийн хайртай эгч

$
0
0

17125324_1371907599546364_892531971_nBayarsaikhan dagvaСонгинохайрхан дүүргийн МАН-ын идэвхтэй гишүүдийн тоонд Д.Баярсайхан орно. Д.Баярсайхан нэг хэсэг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Энэ үедээ албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж 50 сая төгрөгний авлигын хэрэгт холбогдон АТГ-т шалгуулж байсан. Авлигалын хэргээр Ганц худагт сууж үзсэн. Харин улстөрд унаж, босож сурсан энэ эмэгтэй дахин сэтгэн мандаж, амралтаараа барууны орон руу зугаалдаг сайхан амьдралтай. Энэ цагаан сараар эр нөхөртэйгөө ижилсэн ингэж гоёсон нь эгээ л орчин цагийн ноён хатан хоёр мэт. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хуурай эгч, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хүндтэй гишүүн, НИТХ-ын төлөөлөгч хатагтай Д.Баярсайхан, намынхаа дарга М.Энхболдын охинтой найзархан, эгч дүүс шиг дотно харьцдаг.

Урлагийнхны хосуудын тоо нэмэгдлээ

$
0
0

Odbayar-OtgontsetsegУДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг мэргэжилдээ эзэн болсон сайн жүжигчин. Тийм ч учраас ангиасаа ганцаараа босго өндөртэй УДЭТ-т данстай жүжигчин болж чадсан билээ. Г.Отгонцэцэгийн ангид мисс Д.Пүрэвсүрэн, “Акабелла” хамтлагийнхан, хөтлөгч Ууганбаяр зэрэг олны танил жүжигчин олонтой.
Ангийнхаа хөвгүүдийн дотроос өндөр нуруугаараа онцгойрдог А.Одбаяр топ модель Д.Пүрэвсүрэнтэй төгсөх курстээ нэр холбогдож, алтны магнат Ц.Мянганбаярын алганы амтыг үзэж байсан залуу. Гэхдээ СУИС-ийн нэгдүгээр курсээс ангийнхаа охин жүжигчин Н.Цэнгэлжаргалтай үерхэн, охинтой болсныг хүмүүс сайн мэднэ. “ТВ коктейль”-ийн Цэнд-Аюуштай хэсэгтээ үерхэж явсан жүжигчин Одбаяр Америкт суурьшаад удсан. Америкт байсан ч оюутан байхдаа нэг ангид байсан Г.Отгонцэцэгтэй холбоо тогтоож, удалгүй Америкт хамтдаа зугаалах болсон билээ. Хөөрхөн хүүтэй болсон хосууд Н.Цэнгэлжаргалаас төрсөн Одбаярын охиныг авчирч, хамтдаа Америкт амьдрах болжээ.
Тэрчлэн хамгийн залуу МУГЖ, Чингисийн одонт гэж болох Г.Ариунбаатар, жүжигчин Баярмаатай хамт амьдарч, “Мойлхон” Баярмаа саяхан хүү төрүүлсэн гэсэн яриа гарах болсоор удлаа. Харин дуучин Г.Ариунбаатар, жүжигчин Баярмаа хоёрын хэн нь ч энэ яриаг үгүйсгэхгүй, бас батлахгүй дуугүй байгааг хүмүүс “хүлээн зөвшөөрсний” тэмдэг гэж хүлээж авч байна.

Батсүх, Хаянаа хоёр НАМЭХ-НЫ ХҮҮХНҮҮДИЙГ БАЯРЛУУЛЛАА

$
0
0

Niisleliin NAMEHНийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит 5-р чуулган 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагджээ.
Чуулганд Нийслэлийн НАМЭХ-ны 9 дүүргээс сонгогдсон төлөөлөгчид, зочид, Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын дэд дарга С.Мөнхчулуун, Хэрэг эрхлэх газрын дарга Мөнхжаргал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, А.Ундраа, Н.Амарзаяа, Н.Оюунчимэг, М.Оюундарь, НИТХ-ын төлөөлөгчид Д.Баярсайхан, Ш.Анхмаа, Ц.Байгалмаа, Д.Мөнхжаргал, С.Эрдэнэтуул, дүүргийн төлөөлөгчид, НАМЭХ-ны гүйцэтгэх захирал А.Янжмаа болон албаны хүмүүс оролцлоо.

Чуулганы эхэнд Нийслэлийн НАМЭХ-ны Тэргүүн Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Саранчимэг энэхүү ажлыг хүлээн авснаас хойших 5 жилийн хугацаанд амжилт бүтээл дүүрэн байсан гэдгийг онцолсноос гадна өмнөх 4 дүгээр чуулганаас хойш нийслэлд шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдээ нэмэгдүүлж ажил үйлсээрээ манлайлж буй эмэгтэйчүүдээ дэмжиж хамтарч ажиллах, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах эрхэм зорилготой ажиллаж холбооныхоо ажлуудыг нийгэмд хүргэж чадсан тухайгаа илтгэлдээ дурдлаа.

Тус ээлжит 5-р чуулганаар Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн болон тэргүүлэгчид, хяналтын хорооны гишүүдийг холбооны дүрмийн дагуу нууц санал хураалтаар төлөөлөгчдөөс санал хурааж сонголоо. УИХ-ын гишүүн
Б.Саранчимэг Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүнээр дахин сонгогджээ.

Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит 5-р чуулганы дараа зочид төлөөлөгчид хүндэтгэлийн оройн зоог барилаа. Энэ үер Нийслэлийн аялал жуулчлал, Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилогдсон “Номинталст”-ын Батсүх, Хаянаа хоёр хоёулаа эр хоёр загал шиг дуулж, намынхаа хүүхнүүдийг баярлуулсан гэнэ.

Viewing all 270 articles
Browse latest View live